30. Хайртай шүү

1K 44 0
                                    

30-Р ХЭСЭГ

Би : миний гарнаас хөтлөөд надтай хамт...

Хэрвээ би чадах л юм бол бүгдийг түүнд хийж өгөхийн төлөө бэлэн байна , үгүй ээ чадахгүй байсан ч хамаагүй түүнийг зовлон шаналалаас нь салгаж аз жаргалтай байлгахын төлөө юу ч байсан хамаагүй хийхэд...тиймээ би бэлэн , би чадна , түүнийг сэтгэл амар , дулаахан инээмсгэлэлүүлэхийн тулд би юу ч гэсэн хамаагүй хийх болно оо...Надтай байгаа агшин бүрийг эргээд бодоход ирээдүйд төсөөлөхөд л нүүр дүүрэн аз жаргалтайгаар инээмсгэлсэн дурсамж , түүхийг бий болгохын төлөө би түүнд хийж өгнө , түүний төлөө явна гэж байна ,.....

Бороо бидний улам норгож байгаагаа ч үл хайхран үргэлжлүүлэн хүчтэй шиврээд л байлаа...Бидний толгойноос хөлийн ул хүртэлх бүхий л зүйлсийг норгосоор байгаа ч гэсэн энд миний зүрх Сэүн энэ залуугийн төлөө дулаанаар цаашлаад халуунаар асаж байх шиг байна...өөрийнхөө дулаан элчээр түүнийг улам чанга тэврэн хөрсөн түүнийгээ дулаацуулахын төлөө байдгаараа чанга тэвэрсээр зогсож байна...

Түүний зовлон шаналал гуниглалыг миний энэ сэтгэл ч гэсэндээ мэдэрч байгаа болоод ч тэр миний сэтгэл өвдөж байлаа...Нүдэнд минь нулимс цийлэгнэсээр...борооны дусал улмаар миний нүдэн дээр онож дуслахад би тэр дороо л нүдээ аниж орхилоо...

Сэүн эцсэн хоолойгоор аяархан гэгч нь : хажуунаас минь битгий холдоорой гуйж байна... "түүний норсон гар миний ч тэр норсон бэлхүүсээр тэвэрч чанга тэврэлтээ тэр хариу өгч эхэллээ"

Би нүдээ анисан хэвээр тэвэрсээр : тэгнэ ээ...би хэзээ ч холдохгүй...үргэлж хэзээд хажууд чинь байж өгнө...чиний хажууд...Сэүнаа

Сэүн : ...............

Би : чамд хайртай болохоор надад чамаас холдох эрх байхгүй...мм? "хоолой минь зангирсаар түүнийг тэврээд л байлаа"

Тиймээ тийм эцэст нь ингээд энэ үг амнаас минь гарчихлаа...гарчихлааа...тиймээ би түүнд хайртай минь үнэн...түүнгүйгээр ганц ч хором байж чадахгүй минь ч үнэн...хоолойг нь сонсохгүй байвал , сүрчигний үнэрийг үнэрлэхгүй бол , харахгүй бол , тэврүүлэхгүй бол , үнсүүлэхгүй бол , надруу харж инээмсгэлэхгүй бол би би би гэдэг хүн галзуурах шахаж үнэхээр ганц ч хором тайван сууж чадахгүй би ингэтлээ түүнд дуралчихсан , ийм болтолоо түүнд хайртай болчихсон...

Сэүн нүдээ нээсээр : ганцхан удаа...дахиад ганцхан удаа хэлээд өг...

Би : хайртай шүү Сэүнаа...чамд хайртай гэж байна...би чамд хайртай мм?

~You've Fallen For Me~Where stories live. Discover now