04

1.6K 141 17
                                    




Судалгааны ажлаар өдөржин Хуши болон багыхантайгаа ажиласны эцэст ажлын цаг ч дуусаж нэг, нэг шар айраг уухаар гадаах талбайд сууцгаав

"Ажлаа дуусаад ингээд суух ч сайхан байна шүү тэ?" Хэмээн Хуши инээсээр мөрөөр минь тэврэхэд би лаазтайгаа балгасаар сууж байтал манай газрын Хажүн бидэнлүү ширтсээр

"Хуши та хоёр үнэхээр дотно юм гээч?"Хэмээхэд би түүнлүү харсаар

"Энэ эрэгтэй болохоос яг эмэгтэй л гэсэн үг—-"

Яриаг минь таслан хэн нэгний хоолой
"Тийм шүү үнэхээр дотно юм?" Хэмээхэд бид бүгд пир хийн дээш босон доош бөхийн захирлыг угтаж авав

Араас нь Жүн ч бас явж байгаа бололтой харагдах аж
Хушигийн харц Жүнлүү жуумалзангуй ширтсээр

"Даргаа та энэ хүртэл юу хийж яваа билээ? Бид харин яг ажлаа дуусаад л сууж байлаа? Эндээсээ бүгд харих бодолтой байлаа?" хэмээн хамаг учир явдлаа танилцуулахад би Сынчолоос харцаа салгасаар Хушируу харцаа чиглүүлэв

"Харих бодолтой? Танар өөр л зүйл хийж байгаа бололтой?" Гэсээр ширээнд байх шар айрагнуудруу харцаа чиглүүлэхэд бид бантангуй түүнлүү харахад Захирал хүрч ирэн миний лаазтай шар айргыг ууж үзээд

"Давгүй юм гээч намайг ч бас дайлаач?"Хэмээн нэг л зэвүүн инээмсэглэл тодруулан хэлэв

Тэднийг харж байгаад дэлгүүрлүү явах гэтэл Жүн гарнаас минь атгаад авах нь тэр
Хушиг жуумалзан инээсээр харин Сынчол бидний гарлуу хөмсгөө өргөн харах аж

"Би аваад ирье!" Хэмээн явахад түүний араас Хажүн орсноор хөлс дуслуулам орчинд үлдэв. Одоо бол зугтаад гүймээр санагдаж байна
Хуши гэнэт чихэнд минь ойртон
"Одоо зүгээр хэлснээр минь л хийгээрэй ойлгосон уу?" Хэмээхэд би сонин царайлтал
Жүн болон Хажүн хоёр гарч ирэв

Ширээнд шар айраг өрөн тавьж Хуши ам хуурайгүй чальчиж байв. Харин би түүний юу хийх гээд байгаа талаар мэдэхгүй ч миний зүг хөлөө ачин уруулаа эрмэх залууруу нүд минь унаж байв

"Захирлаа энд тухгүй байхшиг байна? Илүү тухтай газар орвол дургүйцэхгүй биз?"Хэмээхэд Сынчол дээш өндийн хүрмээ янзалж аваад

"Үгүй дээ? Би ингээд явлаа! Бас нарийн бичгээ аваад явлаа!" Хэмээчихээд надруу хальт харчихаад явахад нь би өөрлүүгээ заан

"Би юу?" Гэхэд Хуши гарнаас минь атган

"Чи биш байх аа? Жүн нарийн бичиг байх? Гэхдээ би явчихаад ирьедээ? Хажүн аа хамт явья!" хэмээн ар араас нь хэлчихээд Хажүныг дагуулан Жүнтэй үлдээж орхив

𝐂𝐡𝐞𝐨𝐥 𝐃𝐚𝐝𝐝𝐲Where stories live. Discover now