[Completed] ICARUSᴷᵀᴴ

De mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... Mai multe

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[16]

3.1K 350 5
De mideya_



Хүйтэн уур амьсгалтай бүрэнхий өрөөнд зэврүүн салхи үлээсээр хар шуурга шуурч байх шиг л хүйтэн мэдрэгдэх аж.
Эвгүй, хөндий байдлыг эвдэн Тэхён Элизабетыг дагуулан өрөөнөөс гарлаа.
Тэд өмнө ирж байгаагүй дээврийн нэгэн өрөөнд орж ирэх ба өрөөг жижигхэн дугуй цонхоор гэрэлтэх гэрэл л гэрэлтүүлж байв.
Хэн хэнийх нь зүрх базлан өвдөнө. Хэн хэнийх нь бодлыг дүүргэсэн тэр хүний хэлсэн хэдэн үгс ингэж хүчтэй нөлөөлнө гэж хэн ч мэдсэнгүй.

Анир чимээгүй, мөстсөн байдлыг эвдэн "Тэхён чи намайг нэг газарт хүргэж өгч чадах уу?" хэмээн Элизабет өрөөг цуурайтуулсаар хэлэх аж. Түүний хоолой сөөнгөтсөн мэт гүн, хөндий сонсогдох ба үүний хариуд Тэхёны зүрх хар ангалруу унаж буй мэт өвдөн бачимдаад ч амжих нь тэр. Нэг эмэгтэйн хэлсэн хөндий үгнээс болж шүү дээ.
Тэхён санаа алдсаар "Хаана?" гэх ганцхан үгийг амнаасаа цухуйлгав. Түүний дуу зөөлхөн, намуухан сонсогдсон ч цаанаа л нэг гунигтай байх аж.
Жиминийг үхсэнээс хойш ахин түүний амнаас гарсан гунигтай хоолой. Гэвч энэ удаад тэр эмэгтэйгээс болсон юм.

"Жиминий харшид"

Элизабетын намуухан хоолой Тэхёны чихийг царцаах мэт гашуун сонсогдох аж. Тэр сонссон зүйлдээ гайхлаа.
Яагаад очихыг хүссэн газар нь Жиминий гэр гэж?

Тэхёны толгойд олон асуулт эргэлдсэн ч Элизабетын гунигтай, гундуу төрхийг харан ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэлгүй хэсэг шал ширтэн зогссоны эцэст Элизабет рүү ойртон тэврэхийг оролдов.
Харин түүний гар Элизабетэд хүрэхээс өмнө Элизабет түүнээс холдчихов. Яг л зугтааж байгаа мэт.

"Энэ удаад нисэхгүй явж болох уу?"
Хэмээн тэр Тэхён руу харалгүй асуух нь хангалттай Тэхёны сэтгэлийг өвтгөх ньтэр.
Хэзээ энэ эмэгтэй түүнд ингэж хүчтэй нөлөөлдөг болчихов оо?

Тэхён нэг санаа алдаад өрөөнөөс гаран "Сүйх тэрэг бэлд" хэмээв. Харин Элизабет түүний үгэнд гайхахад түүний ард нэг л мэдэхэд Намжүүн гараад ирчихсэн "Ойлголоо хаантаан" гэж хэлээд яваад өгөв.

Элизабет гайхширсаар түүнийг даган ордны хүн явдаггүй нэгэн хэсэгт очих ба цааш урт харанхуй хонгилоор явсаар том хаалгыг чиглэв.
Харин тэр том хаалгыг харуулууд нээвэл тэднийг сүйх тэрэг угтаж авлаа.

Намжүүн ч мөн түүний хажууд зогсож байв.
Тэхён суусны дараа Намжүүн Элизабетэд гараа өгөн түшин суулгав.

Тэр хоёр сүйх тэргэнд урд урдаасаа харан сууна. Тэхён тэнд байх жижигхэн цонхоор гаднахыг ажиглан явах бол Элизабет зүгээр л гараараа оролдон гүн бодолд дарагдан явах аж.

Удалгүй тэдний ирснийг илтгэх мэт сүйх тэрэг ч зогсож Намжүүн хаалгыг нээн бөхийх ба Тэхён түрүүлж буугаад Намжүүнийг "эндээ хүлээж бай" хэмээн сануулаад Жиминий харш руу орлоо.

Түүний ордон яг л өмнөх шигээ байх ба ганц өөрчлөгдсөн зүйл нь ордон яг л Жимин шиг цагаан өнгөөр бүрхэгдсэн байсан бол одоо хар өнгөөр бүрхэгдэх болсон байв.

Үйлчлэгч хөгшин тэднийг зочны өрөөнд авч ирж Тэхён гараа үүрээд "Ирчихлээ. Одоо яах юм?"

Харин Элизабет эргэн тойрноо ажиглан Жиминий түүнийг дагуулан явж байсан урт хонгилоор алхан доош шатаар буух аж.
Үйлчлэгч, харуул гээд Элизабетээс бусад хүмүүсийг орохыг хориглосон тэр доор байх том хаалгыг нээсээр Элизабет, Тэхён хоёр оров.

Харин энд бүх зүйл яг хэвээрээ байлаа.

Тэхён энэ газрыг харан гайхах бол Элизабетын нүдэнд сувдан дуслууд үзэгдэн гялалзана.

Элизабет "Хонгорхон Эли-д" гэх хаягыг уншин хөнгөхөн инээмсэглээд дотогш алхан орох бөгөөд Тэхён харин үг дуугүй л араас нь даган алхаж байв.

Жимин Элизабетэд үнэхээр их хайртай байжээ.

Орой болгон гэртээ очих хэрэгтэй байна гэсээр Тэхёны үгийг ч сонсолгүй, их хуралдаанд ч оролцдоггүй байсан нь ийм учиртай байж. Энэ зүйлийг л хайртай эмэгтэйдээ зориулж хийгээд байсан байх нь. Үүнийг өөрийн гараараа хийсэн гэдгийг нь Тэхён гадарлаж байв. Учир нь Жимины харшид зочлон ирэх болгонд гар нь будаг, эсвэл шавар болчихсон байдаг байсан юм.

Түүнийг Тэхён шоглон ордны барилгачин болсон юм уу? хэмээн хэлдэг байсан ч энэ зүйлийг хийх гэж тэгж их хөдөлмөрлөж байна гэж бодоогүй юм.

Ахиад л өвдөлт.

Элизабет Тэхёныг ч анзаарах сөхөөгүй удаанаар бүгдийг ажиглан явах ба тоглоом бүрт хүрэн, хуруугаараа гүйлгэж байлаа. Түүний нүдэнд асар их гуниг нуугдах ба нүдэнд нь бүрхсэн бяцхан нулимсыг Тэхён даанч олж харсангүй.

Түүний нүүрлүү харж ч зүрхэлсэнгүй.

Элизабет хөөсөн чихрийн машины хажууд ирэх ба машин дээр зооснууд тавьсан байлаа.
Тэр үүнийг хүртэл бэлдчихсэн байх гэж.
Элизабетын нүд нулимстай байх ч урууланд нь инээмсэглэл тодроно.
Тэр машинруу зоосыг хийн хоёр хөөсөн чихэр аван нэгийг нь Тэхён руу сунгав.

Тэхён түүний гараас чихрийг авсан ч түүний царай идэж байгаа, идэхийг хүсч байгаа царай биш байлаа.
Аргагүй шүү дээ. Тэхён ийм зүйлд үнэхээр дургүй.

Элизабет хөөсөн чихрээ идсээр цааш алхан явах ба Тэхён түүний хөөсөн чихрийг зүгээр л гартаа барин алхах аж. Өөр хүн байсан бол тэр аль хэдийн амттанг хогын савруу шидэн, ууртай царай гаргах байсан ч тэр бол Элизабет шүү дээ. Тэхён түүний өөдөөс сөрж, уурлахыг хүсэхгүй байлаа.

Элизабет морин тойруулганы өмнө ирэн хашлагаас түшин өмнө нь Жимин тэр хоёрын сууж байсан морьдыг харан санаа алдана.

Харин Тэхён морин тойруулгыг бус Элизабетын царайг л ширтэх аж.
Элизабет хэзээ ч ийм гунигтай, гандсан  цэцэг шиг цөхөрсөн харцтай байгаагүй.

Элизабет цааш яван мөргөлддөг машин дээр очин дотор нь суув.
Тэгээд доош гөлрөн юм бодно.
Харин түүний үйлдэл Тэхёныг гуниглуулчих нь тэр.

Тэд энд суугаад хөгжилдөж байсан байх нь. Гэтэл Тэхён Элизабетын жаргалтай төрхийг барагтаа л харж байгаагүй шүү дээ.

Харин Элизабетын толгойд Жимин эргэлдэх ба тэр зүрхнийхээ гүнээс Жимин гэх хүнийг хайж байв.

Тэр хэсэг суусныхаа дараа машинаас буун Тэхёны урд ирэн зогслоо.
Тэр доош Тэхёны барьсан хөөсөн чихрийг ажигласаар "Яагаад идэхгүй байгаа юм"

"Би амттан иддэггүй" Тэхён Элизабет рүү гөлөрсөөр хэлнэ.

Харин Элизабет хариуд нь зөөлхөн толгой дохин инээгээд "Жимин амттанд их дуртай" гэх нь тэр.
Яг л Тэхён биш Жимин надад хэрэгтэй гэж буй мэт.

Тэхёны зүрх яагаад ч юм ахиад л хэдэн хэсэг бутрах мэт санагдах аж.
Тэр хүнд хүнд амьсгаатан өөрийнхөө яагаад байгааг ч ойлгохоо болих нь тэр.

"Тэр хэзээ ирэх бол?"

Түүний асуултанд Тэхён хариулж зүрхэлсэнгүй.
Хайртай хүнийг нь алчхаад энэ асуултанд тэр юу гэж хариулна гэж?

"Мэдэхгүй юм" Тэхёны амнаас арай гэж гарсан энэ үг.

Элизабет санааа алдсаар
"Сайн байгаа болов уу?" хэмээх аж.

Тэхён ахиад л хэлэх үг олдсонгүй уруулаа хазаад "Сайн байгаа байх гэж найдаж байна" гэж хэллээ.

Тэр хэн нэгний өмнө ингэж их гэмшиж байсангүй.
Тэд тэнд удаан сууны эцэст ордондоо эргэн ирлээ.
Тэхён түүнийг өрөөнийх нь үүдэнд үлдээгээд ахиад л өөрөө түрүүлээд хаалгаа хаан одов.

Элизабет бодолд дарагдсаар өрөө рүүгээ орох аж.
Харин түүнийг төсөөлж байгаагүй хүн ахиад л хүлээж байв.

"Намайг хүлээж байсан юм уу?" Элизабет дуу муутайхан түүнд хэлвэл Жонгүг инээмсэглээд "Ярилцах хэрэгтэй байх гэж бодлоо" гэв.

Элизабет түүний хажууд суугаад
"Юуны талаар?" хэмээн асуувал Жонгүг түүний туяхан цагаан гарнаас атгаад "Үнэнийг хэлэхэд" хэмээн санаа алдаад "Жимин үхчихсэн" гэх нь тэр.

Элизабетэд энэ үг үнэхээр их нөлөөлж, тэр гайхширсаар амаа нээж хаан хэсэг суусны эцэст "Я-яагаад?" хэмээн түгдчин хэлэв.

Жонгүг ахиад л санаа алдаад түүнрүү нухацтай харан

"Тэхён түүнийг алчихсан"


A/n:Маргаашнаас хэд хоногтоо бичвэрүүдээ оруулахгүй байх аа~ Хонгороо нь жаахан завгүй байна. Ойлгоорой манайхаан jjann🙆🏻‍♀️
Өнөөдөр Икараа хоёр хэсэг оруулахыг хүссэн ч амжсангүй ээ~~

Continuă lectura

O să-ți placă și

270K 10.5K 33
""SIT THERE AND TAKE IT LIKE A GOOD GIRL"" YOU,DIRTY,DIRTY GIRL ,I WAS TALKING ABOUT THE BOOK🌝🌚
139K 530 40
Smut 18+ ONLY! ⚠️WARNING⚠️ ⚠️CONTAINS MUTURE CONTENT⚠️ ⚠️VERY SEXUAL 18+⚠️ 22 year old Raven Johnson is just going to her yearly doctors appointment...
25K 2.3K 15
Надад хэлээч. Хэрвээ би хүсэх л юм бол хэн миний эсрэг зогсож чадна гэж? Гэхдээ.. Түүнтэй учирсан өдрөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн юм..
48.7K 4.4K 17
Би бол дэлхий даяар алдар нь цуурайтсан Ким Тэхёны бүсгүй. Нэр хүндийг нь сэвтээхгүй гэсэндээ сүүдэрт нуугдах өрөвдөлтэй нэгэн. Түүнийх гэх тодотголт...