Your Loving Heart /✔️/

Von cassielny

13K 1.7K 151

Do you know SeoSeo couple? They're so cute. Mehr

01. Intro
02.
03.
04.
05.
06.
BONUS
08.
09.
10.
11.
12.
13.
14.
15.
16. Ойд PART1
17. ОЙД PART2
18.
19.
20. The End
Уншаарай('3')

07.

554 90 3
Von cassielny


Амралтын өдрийн өглөө гэсэн шиг сайхан унтаж байгаад бослоо. Нэг сайн суниаж авчихаад нүүр гараа угааж доошоо буухад ах утсаа чихэндээ барьсаар ажилтай гэдэгээ хэлээд савхиа шүүрсээр гарав.

Ах бид хоёрт ямар юмных нь ажил байх вэ дээ. Найзуудтайгаа уулзах гэж л гарч байхгүй юу. Оюутан агаа байж ажил олж хиймээр юм зүгээр.

Ах гарсаных хөгжим тавиад гэрээ цэвэрлэхээр шийдэв. Үсээ дээш шууж овоолоод гал тогооноосоо эхлэн арчиж зүлгэж эхлэлээ. Бүх өрөөгөө цэвэроэн шалаа угаасаар цаг харахад аль хэдийн 14 цаг өнгөрсөн байх агаад хөлсөө арчаад аяга цай уухаар суув.

Жаахан юм идчихээд шүршүүрт орон зогсоход сэтгэл санаа цаанаасаа л сайхан. Нээрээ өглөөнөөс хойш утсаа хараагүй юм байна, гараад Сонү рүү зурвас бичих хэрэгтэй байх.

Уснаас гаран гэрийн өмд цамцаа өмсчихөөд доошоо буухад хаалга зогсоо зайгүй нүдэн, хонх дуугаргасаар байлаа. Үнэхээр хүчтэй чанга балбаж байсан тул айж байлаа. Дурангаар харахад ахын өглөө өмсч гарсан малгай үзэгдэх шиг болов.

Айдас багасан ах байна гэж бодоод хаалгаа нээхэд ахаас шал өөр хүн зогсож байлаа. Бу-бурхан минь энэ хэн бэ?

Хаалгаа хаахаар буцаагаад татахад тэр хүн нөгөө талаас татсаар гэрт ороод ирчихлээ.

Малгайгаа авж, царайгаа харуулахад нь би нүдээ аньж орхисон юм. Аймар сорвитой, хүйтэн харцтай хүн байвал яах юм. Айсандаа хөдөлж чадахгүй зогсож байтал гаранд минь зөөлөн хүрэх нь мэдрэгдэв.

Нүдээ нээхээс айж, бага багаар нээвэл төсөөлөө ч үгүй хүн зогсож байсан юм.

"СОНҮ! Хүн айлгачих юм. Яаж байгаа юм бэ? Айсандаа уйлчих шахлаа" гээд юу юугүй урсах гээд байгаа нулимсаа арчтал тэр гарнаас татан энгэртээ тэврээд

"Чамайг өглөөнөөс хойш утсаа авахгүй, зурвасанд хариулахгүй байхаар чинь ямар нэгэн юм болсон байх вий гэж бодоод хар хурдаараа гүйгээд иртэл чи хаалгаа онгойлгоогүй. Бүр их айгаад хаалга чинь онгойх үед шууд татаад ороод иртэл урд минь чи айчихсан зогсож байсан. Бурхан минь үхтлээ санаа зовлоо. Бас айлгасанд уучлаарай хонгор минь."

Зөөлнөөр үсийг минь илэн, нөгөө гараараа зөөлөн нуруун лээр цохиж, тэвэрсэн чигээрээ ингэж хэлэхэд нь би жинхэнээсээ уйлчихсан.

Буйдан дээр намайг авчран суулгаад, халаасаа ухсаар нэг ширхэг иштэй чихэр гаргаж ирээд задлан аманд хийж өгөөд
"Одоо гайгүй тайвширсан уу? Би гэж тэнэг амьтан сахиусан тэнгэрийгээ айлгаад хаячихаж." гээд нулимсны мөр тогтсон хацрыг минь илж байлаа.

Тээр холоос над руу яаран гүйхдээ гартаа бидний анх авч байсан хос зүүлтийг атгаад хамаг хурдаараа ирсэн байж.

Бяцхан охин шиг уйлахад минь аргадах гээд халаасаа ухаж ухаж ганцхан ширхэг чихэр гаргаж өгсөн нь бусад чихрээс хэд дахин, хамгийн амттай нь байсан юм.

Түүнийг тэврэн сууж байхдаа үнэхээр алдаж чадахгүйгээр гүн дурласанаа мэдэв. Яаж түүн шиг хөвгүүнд татагдахгүй байж чадна гэж? 

"Өөрөөсөө ч чамайг харамлаж, хайрладаг байхад бас л өөрөө уйлуулж айлгах гэж дээ. Үзэн ядаж байна өөрийгөө."

"Зүгээр дээ, би өөрөө л айчихсан төдий. Одоо үнэхээр зүгээр болохоор битгий гэмш. Сонү?
Анх чи бид хоёрын таарсаныг санаж байна уу? Тэр үед би чамайг ямар өндөр юм бэ гэж бодож байж билээ. Толгойгоо барьсаар дээшээ өндийхөд чи цээжээ илчихсэн зогсож байсан." гээд өөрийн эрхгүй инээхэд Сонү ч бас инээмсэглэв.

Ашгүй дээ. Түүнийг инээлгэчихлээ.

"Би түрүүн гэрээ цэвэрлэж байгаад, дуусгаад шууд усанд орсон болохоор утсаа харж амжаагүй хэрэг. Тийм болохоор миний Сонү өөрийгөө буруутгахаа боль за юу."

"Хүрэхээс ч хайрлам, үнэт ваар мэт хүрвэл бохирдчих гээд, жаахан чанга атгачихвал хагарчих гээд байгаа юм чинь яах юм. Тийм бяцхан охиныгоо хайраар л услах хэрэгтэй биз дээ."

"Чи аль хэдийн намайг хайраар ургуулчихсан Сонү."

Хэсэг тэврэлдэн суусаных босож, хоол хийж идэхээр болов. Яараад гараад ирсэнийх юу ч идээгүй өлсөж байгаа байх.

Гал тогоо руу явж байхдаа хананы толинд өөрийгөө хараад цочих шиг болов. Ө, би үсээ самнаагүй явж байгаа юм байна. Самнах гэж явж байгаад хаалгаа онгойлгоод, тэгээд уйлаад, аргадуулаад, тэврүүлээд...

Арай бас хатаагүй жаахан чийгтэй байгаа дээр нь гялс самначихая. Сонүг дуудаад,

"Сонү би үсээ самнах хэрэгтэй байна. Хоолоо жаахан хүлээж болох уу? Үс маань их амархан ширэлддэг болохоор хугацаа орно. Би аль болох хурданаараа хоол хийж өгнө өө за юу."

Түүний урд очиж зогсоод ингэж ярьж байхад тэр чимээгүй л гарнаас сам аваад ард ирээд зогсчихов.

"Би үргэлж ингэж үзэхийг хүсдэг байсан юм. Өвтгөхгүйгээр самнахыг хичээх болохоор жаахан л өвдөх юм уу, зулгаавал хэлээрэй за?"

Үсний үзүүрээс авахуулаад гартаа атган зөөлөн хүрч, аль болох зулгаахгүйг хичээж буй тэр.

Үнэхээр тэр миний мөрөөдлийн хүн байж.

Хайрлах шалтгаан 1.
Тэр чамайг үргэлж халамжилж, бүхнээс илүү хамгаалах болно.

Аажмаар ширэлдээг нь гаргаж дуусчтхаад бахдалтай нь аргагүй над руу инээхэд нь би шагнал болгож зөөлхөн үнсчихээд гарнаас нь хөтлөн хоол хийхээр ирсэн юм.

"Сонү чи надад ногоо арилгаад өгөөч?"

"Мэдээж"

Арилгаж өгсөн ногоог нь хэрчин махныхаа араас савандаа хийчихээд таглан эргэхэд Сонү аль хэдийн ард ирээд зогсчихсон, намайг эргэж харахад нүүрэнд тулан амьсгал нь төөнөнө.

Я-Яг одоо бид үнэхээр ойрхон байна.

Бага багаар урагшлан уруул дээр минь үнсэхэд би ичсэн ч хүзүүгээр нь тэврэн улам ойртлоо.

Чихэрлэг уруул.

Удалгүй биенээсээ холдон хоёулаа ичсэндээ өөр өөр тийшээ харан зогсоно.

Хоолоо аягалчихаад урд нь тавин өөрөө хажууд нь суугаад
"С-Сайхан хооллоорой." гэхэд тэр инээгээд үсийг минь сэгсийлгэж

"Чи ч бас сайхан хооллоорой, миний marshmellow."

Ичиж догдлох зэрэгцэн хоолоо идэн сууж, эцэст нь дуусцгаав.
Кино үзэхээр шийдэн буйдан дээр тухлан, цээжийг нь налан сууж, урдаа чипс тавиад Twilight үзэж эхлэв.

Оройжингоо кино үзэж, эрхлэлдэн суусаны эцэст Сонү явахаар болж гарахынхаа өмнө
"Дахиж утсаа авахгүй битгий удаарай за юу. Бас хайртай шүү, өглөө уулзъя" гээд хацар дээр үнсчихээд эргэхэд нь би араас нь харсаар

"Чамд ч бас хайртай шүү."

Сонү томоо гэгч нь инээмсэглэсээр хаалгаар гарахад ах зэрэгцэн орж ирэв.

Яг үнэндээ цонхоор ах ирж байгааг харсан болохоор л Сонү явж байгаа юм. Үгүй бол тэр ч явахгүй, би ч явуулахгүй байх байсан болохоор ах руу муухай харах шахав.

Ах Сонүтай зөрж орж ирээд над руу жоготой харахад нь би түүний нуруу руу цохиод хаагуур яваад ирж байгааг нь асуухад найзуудтайгаа цуг студи дээр бүжиглэж байгаад ирсэн гэлээ.

"Хоол хийгээд тавьчихсан халаагаад идээрэй манай У СЭҮН ахаа!"

"Яагаад хүний нэр өргөлттэй хэлээд байгаа юм? Сайхан мөчийг нь тасалдуулчихсан болохоор уурлаад байгаа юм байна л даа..." гэсээр үглэж эхлэхэд нь би өрөө рүүгээ улайсан хацраа даран гүйсээр орж ирсэн юм.





А/N-Happy 200 Days ENGENE's!!❤️
ENHYPEN debut хийснээс хойш 200 өдөр болжээ.
#200DaysWithENHYPEN
Live хийсэн үзсэн үү? Ёстой хөөрхөн байлаа.

ENHYPEN&ENGENE❤️
Уншдагт баярладаг шүү <3

Weiterlesen

Das wird dir gefallen

186K 3.9K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
150 109 6
هەمیشە ترساوم لە مردن هەمیشە خۆزگەم خواستووە بگەڕێمەوە ڕابردوو هەرگیز ئەوەندە بوێر نەبوومە کە نیشانم داوە. ژانەر؛ هەستبزوێن - کۆمیدی - ڕۆمانسی 18+ نی...
702 108 4
➖ENHYPEN хамтлагаар бичигдэх reaction төрлийн бичвэр болно. 🎧 : Хэсэг бүрт зориулах дууг сонсонгоо уншаарай гэж зөвлөе.
1.6K 341 11
Саранд хүслээ шивнэх нь: хайрламаар байна...