Би- "Багш урд хичээлээ зааж байна л даа гэхдээ би хиймээргүй байна"

Грей- "Төгсөх анги байж хичээлээ сайн хийх хэрэгтэй шдээ. Хэрвээ би чамайг орой очиж авна гэвэл хичээлээ сайн хийх үү?"

Өөрөө зурвас явуулаад хичээл хийлгэхгүй байж бас хичээлээ хий гэнэ шүү! Гэхдээ орой ирнэ гэдэг нь гоё санагдаж байна.

Би- "Харин чи яагаад хичээлээ хийхгүй байгаа юм бэ? Хичээл дээрээ байгаа биз дээ? Үгүй юм уу?"

Грей-" Хичээл дээр байна. Чамайг санаад л зурвас бичсэн болохоор хичээлээ сайн хийгээрэй. Аёон аа, убба нь орой очно за юу?"

Сэтгэл гэгэлзээд ирэх нь тэр. Өчигдөр л уулзаад салсан байж ингэтлээ их санана гэж байх уу? Би үнэхээр энэ саарал залуугаас болж өвчин тусаж байх шиг байна. Түүний явуулсан зурвас руу жаргалтай нь аргагүй мишээн сууж байхад толгой руу хэн нэгэн цохих нь тэр. Гайхан дээшээ хартал математикийн ууртай нь аргагүй над руу харсаар хичээлээ хий, элсэлтийн шалгалт ойртож байхад хайр дурлал гээд яваад байгаа юм биш биз дээ гээд л үглэж өгсөн юм. Яг үнэндээ би математикт дургүй. Учир нь олдохгүй ядаргаатай хичээл. Тэгээс бага тоо байхгүй гэчихээд хасах утгатай тоо гаргаж ирсэн тэр мөчөөс л би дургүй болж эхлэсэн юм. Гэхдээ одоо математикаас илүү хайр сэтгэл илүү төвөгтэй бололтой. Математикт ядахдаа томъёо байдаг байтал хайр дурлалд ямар ч тийм юм байхгүй. Зүгээр л өөрийнхөө мэдрэмжээр л бүхнийг дагана уу гэхээс биш юуг ч урьдчилан таамаглах боломжгүй зүйл.

Өдөржингөө хэнгэнэтэл санаа алдсаар аль хэдийн 18н цаг өнгөрч хичээл тарсан бөгөөд би яаран сургуулийн хаалгаар гартал Грей сургуулийн хашааны тэнд савхиныхаа халаасанд хоёр гараа хийчихсэн, машинаа налсан шигээ зогсож байлаа. Үсээ аятайхнаар засаж янзалсан байх агаад хар нүдний шил зүүсэн нь түүнийг улам л догь харагдуулна. Түүний сэтгэл булаам байдлыг ширтсээр байгаад би түүнээс хэдхэн алхмын зайтай ирсэн байлаа.

Гурван алхам.

Тэр над руу инээмсэглэнэ.

Хоёр алхам

Миний ч мөн нүүрэнд инээмсэглэл тодорно.

Нэг алхам.

Намайг түүн рүү алхахын завдалгүй тэр над руу ойртоод бэлхүүсээр минь тэврэхэд сүрчигийнх нь хурц үнэр хамар сэтлэх шахав. Тэгснээ над руу харж нэг инээмсэглэснээ уруул дээр минь үнслээ. Шунал тачаалтайгаар сорон үнсэж огторгуйг амтлуулж буй мэт л мэдрэмжийг амсуулна. Түүний уруулыг амтлах бүрт гэдсэн дотор сая сая эрвээхий дүүлэн нисэлдэнэ. Гэхдээ хэзээ нэгэн өдөр эдгээр эрвээхий үхэж хорчийх мөчид надад юу тохиолдох бол? Бодох төдийд л нуруугаар хүйт даах нь тэр. Грей намайг гэнэт өөдөөс нь үнсэхээ болиод цонхийсонд гайхсан бололтой уруулаа салгаад над руу гайхсан харцаар ширтлээ. Өөдөөс нь хэнэг ч үгүй ширтээд байсанд тэр хошуугаа унжуулах нь тэр.

Бурхан минь энэ залуу чинь юу хийгээд байгаа юм бэ? Түүнийг догь гэдгээр нь л төсөөлдгөөс биш ийм эгдүүтэй талыг нь харж байгаагүй юм байна.

"Яасан бэ, Аёоноо" Грей машинаа налж зогсоод харин би түүний хоёр хөлөн дунд ороод зогсчихсон байсан юм. Түүний үнэтэй машиныг хараад мөн намайг царайлаг залуутай уулзаад байж байгааг харсан сургуулийн хүүхдүүд хоорондоо шивнэлдэн бидний зүг сэм сэмхэн харц чулуудна. Гэхдээ надад хамаа байсангүй.

"Яагаачгүй ээ" гэхэд тэр толгойгол миний өндөрт тааруулаад нүд рүү минь харж байснаа духан дээр минь үнсээд явцгаая гэлээ.

Түүний машинд орон суусан цагаасаа хойш л би цонхоор ширтээд санаа алдан суусан ба түүний гарнаас атгах үед л ухаан санаа эргэн ирэх шиг болов. Гэхдээ л тэр бид хоёр үерхээгүй тэгсэн мөртлөө хосууд шиг яг яачихсан харилцаа вэ? Түүнээс болоод би тэнэг юм шиг л болоод бодит байдлыг хожуу ухаарч байна.

"Хөөе Аёон аа, өнөөдөр яачихсан юм бэ? Сарын тэмдэг чинь ирсэн юм уу?"

Бурхан минь, ийм шулуухан байж болдог юм уу? Эмэгтэй хүний эмзэг асуудлыг яаж ингэж асууж зүрхэлдэг байнаа.

"Үгүй ээ"

"Би ямар нэг буруу юм хийсэн юм уу, тэгвэл?"

"Үгүй ээ"

"Тэгээд яасан юм бэ?"

"Асуудал надад байгаа болохоор зүгээр л хаячих"

"Яаж найз охин нь ийм байхад найз залуу нь орхих юм бэ?"

Түүний хэлсэн гэнэтийн зүйлсээс болж ухаан санаа минь орж гарлаа. Найз охин, найз залуу? Хэний хэлээд байгаа юм бэ? Хэзээ бид тийм харилцаатай болчихсон юм?

"Найз охин чинь болсноо санахгүй л байх юм" гэж хэлэхтэй зэрэгцэн бид нэгэн газар ирээд зогслоо. Машины цонхоор харвал далайн хажууд ирсэн байх нь тэр. Бодолд автаад хаашаа явж байгааг нь анзаараагүй юм.

Ягаан туяатай тэнгэр мөн хөх цэнхэр далай нүдний өмнө харагдана. Наран жаргах үеэр ийм гайхалтай романтик мөч бүрддэгийг кинон дээрээс л харж байснаас биеэрээ харж байгаагүй юм байна. Сэрүүн салхи үлээгээд нэг л таатай мэдрэмж төрнө. Нүдээ анин бүхнийг мэдрэн зогсож байтал Грей ард минь ирээд тэврэх нь тэр. Би нүдээ аньсан хэвээр л байлаа. Удалгүй хүзүүнд минь ямар нэг юм зүүх нь мэдрэгдэн гараараа тэмтэрч үзээд харвал хязгааргүй гэсэн тэмдэглэгээг агуулсан жижигхэн тэмдэгтэй мөнгөлөг зүүлт байх нь тэр. Дараагаар нь би толгойгоо дээшлүүлэн түүн рүү асуусан харцаар хартал

"Миний эмэгтэй болох уу, Аёон аа?"

-Саруул-

"Him & I" // completedМесто, где живут истории. Откройте их для себя