✡️Ойн гүн дэх бүсгүй✡️

Börja om från början
                                    

====================

Мориор гурван өдөр, хоёр шөнө явж байж зорьсон газартаа ирэв. Үнэхээр л энэ ойгоос хүн бүр айдаг бололтой ойр хавьд нь амьд хүний бараа алга. Хамгийн ойрын тосгон гэхэд л хагас өдрийн зайтай байрлах бөгөөд ой руу чиглэсэн жим гээд байх зүйл ч харагдсангүй.

Яг л хүний хөл огт тавиагүй онгон зэрлэг байгаль мэт.

Өдрийн цагаар, нарны гэрэлд дэндүү үзэсгэлэнтэй харагдах ой. Хөл доор нь өвдөг шүргэхээр өндөр, өндөр навч цэцэгс алаглан ургасан байх бөгөөд тэнгэр өөд багана мэт тэмүүлэн ургасан том моддын сүүдэр халуун нарыг жаахан ч болов халхлах аж.

Халууцах ч үгүй, дараахгүй хамгийн таатай гэмээр орчинд алхах гүнж Инбинь. . .

Гэвч хамгийн сайхан газарт хамгийн аймшигт зүйл нуугдаж байдаг нь бичигдээгүй хууль мэт. Байгаль эхээс заяасан энэхүү үзэсгэлэнт ойн эзэн нь цусанд шунасан мангас шүү дээ.

Дэндүү сайхан харагдах энэ ойд хэдэн хүн үхсэн бол?

Хэдэн амь айдас дундаа цусаар уйлсан бол?

Ингэж бодох төдийд бие арзайх шиг болно.

Араатантай таарчих байх гэж сэрэмжтэй явахын зэрэгцээ, таарсан ч санаандгүй мэт байх ёстой болохоор зүгээр л ойд төөрсөн, магадгүй ойгоор алхаж яваа хүний дүр үзүүлнэ.

Нэлээд удаан алхсаны дараа ой мод улам шигүү болж ирэхэд ойн гүн рүү хангалттай орсон гэдгээ ойлгосон Инбинь хэрхэн яаж нөгөө мангастай таарах бол гэсэн бяцхан айдастай, басхүү түүнийг хөнөөхөөр ирсэн зоригт шийдвэр нь түүнийг багахан ч боловч хурцлах аж.

Ойгоор нэлээд алхсан ч ганц нэг буга согоо, үнэг туулайгаас өөр юутай ч таарсангүй.

Мэдээж хэрэг бүх зүйл бодол шиг хурдан биелэхгүй шүү дээ. Ямар ч хэрэгцээгүй ойгоор хэсүүчлэн алхсаар байтал нар жаргаж харанхуй болж эхлэв.

Аян замын богцноосоо жаахан идэх юм гаргаж ирж идээд, жижигхэн хэмжээний түүдэг гал асаан модны нөмөр бараадан нэг шөнийг өнгөрөөлөө.

==================

Маргааш өдөр нь ч бас жаахан юм идэж аваад мангасын үүрийг олохоор ойр орчноороо алхаж эхлэв. Хаашаа л харна яг адилхан харагдах хэдэн зуун модод, сүүлдээ хаанаас ирж, хаашаа явж байсан багцаагаа ч жаахан алдаж эхэллээ.

Хэдийгээр мод сүүдэрлэх боловч өдрийн эд халуунаар тасралтгүй алхах бас л хүндхэн даваа.

❤ Час улаан зүрх ❤Där berättelser lever. Upptäck nu