Хархулангийн бөгж

3K 34 8
                                    

Хархулангийн бөгж

1.Оршил

Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар Эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй Mонголийн баруун зүгийн их цэрэг арабийн их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө.Загалмайтны аян дайны гашуун галд хатуужин чангарч европын эрэлхэг рыцариудыг хиар цохин алдар суугаа бадруулсан арабын хүчирхэг дайчид омог чадалдаа эрдэн хэрмийн дотроос уулгалан гарч дайрахаар өндөлзөн авч, хоёрхон жилийн өмнө германы Одер мөрний эрэг дээр франц, германы хамтарсан ялгуусан рыцариудын армийг бут цохисон монголын цэргийг тухай мэдээ авсан арабын хашир жанжид өчүүхэн баянбүрдийг түшсэн их цэрэг ганцхан сарын дараа хүчээ алдан сарнина гэж тооцоод хэрмийн дотор тэвчээртэй хориглохыг тушаажээ.

     Эдүгээ арван гуравдахь хоног дээрээ баян бүрд их цэргийн агтны хөлд талхлагдаж дууссан ба булгийн ундаргыг хамгаалах баг цэргээс бусдыг цөл рүү гаргаж байршуулсан Хүлэгэ хаан мянгатын жанжидыг дуудан хурилдай зарлаж, алтан улсаас авчирсан дариар цэргийн дархцуулын бүтээсэн тэсрэх бөмбөгийг хэрмийн хаалганд хэрхэн байрлуулж дэлбэлэх талаар хэлэлцэн бүхийд өөрийн зуун цэргийг эрхий мэргэн харваач болгон сургасан, битүү хуягласан рыцарын нүдийг алдалгүй харвадаг Хархуланг бүгд санацгааж өөрийн саналаа хэлсүгэй хэмээн дуудуулжээ.Асрын үүд сөхөгдөж цөлийн салхинд гандаж харласан бүгдийн танил царай цухуйгаад, орж ирмэгц дуулгаа аван бөхийн ёслоход нарийн ширхэгээр гөрөн сүлжсэн урт шар гэзгүүд нь сархийн асгарч газар шүргэв. Хархулан даалгаврыг сонсоод зүүн жигүүрийн доод үзүүрт бодолхийлэн суухад жанжид бүгд тэвчээртэй хүлээн дор бүрнээ бодлого бодно.

    Даалгавар бол энгийн. Тэсрэх бөмбөгийг хэрмийн гол хаалганы ёроолд аваачиж тавиад дэлбэлэх. Хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр бүгд санал зөрөлдөх бөгөөд учир нь хохирол дэндүү их амсах байлаа. Удтал чимээгүй байсны эцэст Хархулан нойрноос сэрэх мэт хамраараа шуугитал амьсгалаад ярьж эхлэв. Жанжид мөн л бодлогширсоор. 3 хоног алдана гэдэг хамгийн хэцүү нь байлаа. Хэрвээ Хархулангийн төлөвлөгөө бүтэлгүй болбол алдсан гурав хоног дээр нэмж гарах хохиролыг тооцвол 2 дахин их хохирол амсах болно. Хамгийн гол нь дарьт бөмбөгөө дайсанд алдах болно.Гэвч бүгд дайн тулаанд хатуужиж, бие биесийнхээ зориг чадалд итгэсэн баатрууд тул хулчийсангүй, Хархулангийн саналыг дэмжив. 9 алд харанхуй там ухаж Хархуланг шадар долоон цэрэг, хүнс усны хамт хийгээд нүхний амыг битүүлж элсээр дараад агаар орох хоолойг гэрэл тусахааргүй тахиралдуулан шургуулав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 29, 2012 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Хархулангийн бөгжWhere stories live. Discover now