Хаос

20 0 0
                                    

Ноён хаос

Хаос ноёрхоно

Эмх замбараагүй

Эцэс төгсгөлгүй


Тэгээс хязгааргүй

Тодорхой байдлаас тааварлашгүй

Таамгаас хариултгүй


Хэлбэргүй өөрөө хэлбэр

Хээгүй өөрөө хээ

Загваргүй өөрөө загвар


Хаан хаос

Хаос хаанчлана

Эмх замбараагүй

Эцэс төгсгөлгүй


Хүйтнээс халуурал

Хамаарлаас хагацал

Хүлээлтээс магадлал


Хэлбэргүй өөрөө хэлбэр

Хээгүй өөрөө хээ

Загваргүй өөрөө загвар


Үзэсгэлэнт хаос

Хаос гоо сайхан

Эмх замбараагүй

Эцэс төгсгөлгүй


Бүтнээс хуваагдал

Бүтэлгүйтлээс амжилт

Булингартлаас тунгалаг


Хэлбэргүй өөрөө хэлбэр

Хээгүй өөрөө хээ

Загваргүй өөрөө загвар


Эзэн хаос

Хаос эзэгнэнэ

Эмх замбараагүй

Эцэс төгсгөлгүй


Солиорлоос амар амгалан

Сэргэн мандалтаас ялзрал

Салалтаас хайр


Хэлбэргүй өөрөө хэлбэр

Хээгүй өөрөө хээ

Загваргүй өөрөө загвар


Төгс хаос

Хаос төөрөгдүүлнэ

Эмх замбараагүй

Эцэс төгсгөлгүй


Энхээс дайн

Эмх цэгцээс дэг журамгүй

Эргэлзээгээс ухаарал


Хэлбэргүй өөрөө хэлбэр

Хээгүй өөрөө хээ

Загваргүй өөрөө загвар


Хаос эгц ширтэнэ

Даанч харах мэлмий дутмаг

Хаос чанга орилно

Даанч сонсох сонор дутмаг

Хаос нүдэнд ил

Хаос бүгдийн өмнө

ХаосWhere stories live. Discover now