"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (17)

3.7K 360 22
By VanTe_CAFE


Дараагийн өдөр нь бас л Юүнхо эмээгийн хамт Хэри дээр зочлон ирсэн юм. Мөн Чанмин ч гэсэн иржээ. Тэд нэгэн зэрэг ирж таарсан нь ховор тохиол гэлтэй.

Тэднийг яг орж ирэхэд Хэри угаалгын өрөөнөөс гарч байсан бөгөөд өөр дээр нь зочлон ирсэн хоёр эрийг гайхсаар ээлжлэн сэжиг бүхий харцаар харав. Өрөөн доторх уур амьсгал хүндхэн дарамт мэдрүүлж таагүй санагдуулна. Сэтгэл хөдлөлөө тогтворжуулахын тулд Хэри чамархайгаа илэн массажлав. Зол болж түүний хоёр ах болох Тэян, Сынри болон хамгийн бага охин дүү Лиса нь зочдын араас удалгүй орж ирсэн юм.

"Ноён Чанмин, ноён Юүнхо. Та нарыг миний бяцхан дүүг эргэхээр ирсэнд таатай байна." хэмээн Тэяан мэндчилэв.

Тэяан, Сынри хоёр нэр хүндтэй язгууртан ноёдыг хараад Хэриг үл хайхран хойш түлхэх нь тэр. Хэри амаа ангалзуулсаар үлдэж хоцорчээ. Харин Лиса л ганцаар эгч рүүгээ тайван алхаж очоод зөөлөн тэврэн тайтгаруулав.

Бүхий л хугацаанд ах нар нь зөвхөн Чанмин, Юүнхо хоёртой зөвлөлдөн ярилцаж байхад хувийн өрөөнийхөө нөгөө талд эгч дүү хоёр хоорондоо ярилцаж байсан юм.

"Хонгор дүү минь, бид одоо ингээд явъя даа, харин чи сайн унтаж амарна шүү!"

Сынри дүүгээ зэмлэх мэт хэлэнгээ багахан мушилзаж нэг нүдээ ирмэх нь тэр. Хэри тэдний санаа бодлыг зөвөөр ойлгоод талархалтайгаар инээмсэглэлээ.

Үнэндээ ах нар нь дүүгээ тайван байлгахын тулд өнөөх хоёр эрхэм ноёдыг санаатайгаар охин дүүгээсээ холдуулж байжээ. Мөн Тэяан эр хүн больсон хойно тэднийг хамтдаа хатуу зүйл ууя хэмээн урьсан байлаа. Залуусыг гарахад Лиса эгчдээ хань болохоор үлдэв.

"Эгчээ, Тэгээд танд хэн нь хамгийн таалагдаж байгаа нь юм бэ дээ?"
Лиса жогтой гэгч нь мушилзсаар асуухад Хэри зүгээр инээмсэглээд хариу хэлээгүй юм.

Маргааш нь эмнэлгээс гарах өдөр байлаа. Эцэг эх нь охиноо илүү их амраахыг хүссэн ч Хэри гэртээ харихыг илүүд үзсэн хэрэг.

Түүнийг цүнхээ янзалж байхад өрөөнд нь гоёмсог баглаа цэцэг барьсан Юүнхо орж ирэв.

Хэри түүнийг хараад хэсэг зуур чимээгүй зогсох аж.

Юүнхо ч мөн нөгөө талд энгийн цагаан даашинз өмссөн түүнийг хараад чимээгүй зогссоор. Анир чимээгүй орчинд залуугийн зүрх хурдан хүчтэйгээр балбаж эхэлжээ. Тайлбарлаж чадамгүй мэдрэмж, гэхдээ эмэгтэйг харах, зөөлөн сайхан үнэрийг нь уушгилах бүрт олон сэтгэл хөдлөл ундарч, цээжинд нь дайн дэгдэж буй мэт болно. Хорвоо ертөнц тэр чигээрээ хөдөлгөөнгүй болон зогсож, зөвхөн зүрх нь хэчнээн хурдтай цохилж байгаа нь мэдрэгдэж байв. Цаг урсах тусам улам чангарч, хурдассаар.

Юүнхо цээжээ барив. Харин Хэри түүнийг ажигласаар нэг хөмсгөө дээш өргөх аж.

"Ноён Жон, би танд юугаар туслах уу?" хэмээн тэр урьдын адил албархуу асуух боловч бодолд нь өөр асуулт эргэлдэж байв.
"Намайг тэнэг юм шиг ширтэхээ болиход чинь би яаж туслах хэрэгтэй вэ?"

Юүнхо тааламжтай ер бусын бодлоосоо салж, нүүр нь улаан болж хувирчээ. Хэри түүний царайг ичингүйрэн ягаарахыг хараад дахин хөлдөж орхив.

"Хөөх! Би сая юу харчих нь энэ вэ?" Үнэн харсан эсэхтэй эргэлзэн нүдээ зөөлөн нухлангаа ийн бодлоо.

Юүнхо эвгүй байдлаас гаран ичихээ болихын тулд үл ялиг ханиалгав. Яг л өөрийн харж явдаг охиноо харан ичингүйрэх өсвөр насны өхөөрдөм хөвгүүн шиг.

"Би таныг өнөөдөр гэртээ харих гэж байгааг ээжээс чинь сонссон юм л даа. Тэгээд эцгээс чинь таныг гэрт нь хүргэх хүндтэй үүргийг асуухад тэр надад таатай хариу өгсөн." хэмээн Юүнхо инээмсэглэн хэлэв.

Түүний хэлснийг сонсоод Хэри амаа ангайхгүй байж чадсангүй. Эцэст нь хамгийн итгэж найдах эцэг нь түүнийг ор ганцааранг нь орхисон эсвэл худалдчихсан юм шиг санагдах нь тэр.

"Ноён Жон, та их сайхан сэтгэлтэй юм, гэхдээ үнэт цагаа үрэн байж заавал тэгэх шаардлагагүй дээ. Надад мөнгө байна бас аль хэдийн такси дуудчихсан байгаа." Хэри худал хэллээ.

Өчигдөр орой ээж рүүгээ залгаад эмнэлгээс гаргахаар ирэх хэрэггүй гэсэн юм. Эцэг эх нь охин дүү Жэннигийнх нь сургуулийн илтгэлийг үзэх хэрэгтэй шүү дээ. Үүнээс гадна ямар бэртэж шархадсан биш, ердөө ядаргаанд ороод одоо дээрдчихээд байхад, гэрийнхэндээ төвөг удахыг хүсээгүй хэрэг.

"Тийм байлаа ч би таныг гэрт чинь хүргээд өгье." Юүнхо хэдийн шийдчихсэн янзтай хэлэв.

Хэри яаж ч чадахгүйгээ ойлгон санаа алдлаа. Одоо тэр эдгээр залуусаас айх дайсаа хаяж, ямар ч зовиур сэтгэлийн шаналлыг мэдрэхийг хүсэхгүй байв. Энэ удаа тэр өөр байхаар шийдсэн. Өнгөрсөндөө ороогдсоор дотроо зовж шаналахын оронд гэр бүлтэйгээ аз жаргалтай цагийг өнгөрөөж, өөртөө илүү их анхаарлаа халамж тавихыг хүсжээ. Айдас, өвдөлт, шарх, түүнд бүтээсэн эдгээр сэтгэлийн шаналлыг үгүй болгож чадахгүй ч Хэри тэднийг хийсэн зүйлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, нүглээ наманчлахыг нь ажигласан тэр үеэс хойш түүний идэвхтэй гал уул шиг оргилдог үзэн ядах сэтгэл зөөлөрсөн байх. Одоо урд нь зогсох энэ эр түүний өмнө нь мэддэг харгис хэрцгий хүнээс дэндүү эсрэг тэсрэг. Тэглээ ч өмнөх амьдралд нь энэ залуу түүнийг огтхон ч мэддэггүй байсан. Ердөө хоёроос гурван удаа л уулзаж байсан, тэгээд л болоо.

Тэр шийдэмгий харцаа зауу руу чиглүүлэв.

"Ноён Жон."

"Юүнхо!" Залуу дуудах нэрээ засаж хэлнэ.

"Кхмм, ноён Юүнхо. Би таныг сонирхохгүй байна. Яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ? Өөрийн үнэт цагаа дэмий зүйлд үрэх шаардлагатай гэсэн шүү дээ! Үүнээс гадна..." Хэн нэгэн өрөөний хаалгыг тогшиход тэр өгүүлбэрээ дуусгаж чадсангүй.

"Ор!" хэмээн Юүнхо тушаах аж.

Өрөөнд ирж ирсэн хүн ажил хэрэгч албаны бариу гоёмсог хар хөх даашинзтай залуухан бүсгүй. Тэрбээр гялалзан намирсан хар үс, томбогор зөөлөн ягаан уруул, үзэсгэлэнт гүн давхраатай тунгалаг нүдтэй, мөн биеийн галбир нь өөлөх боломжгүй гоолиг сайхан. Дээд зэрэглэлийн шилдэг загвар өмсөгч гэвэл хэн ч үгүйсгэж үл чадам. Тэр энгийн бөгөөд дэгжин. Алхаа гишгээ, хөдөлгөөн бүр нь туйлын эелдэг харагдах нь таатай дулаан энерги цацруулах мэт.

Бүсгүй хаалгаа зөөлөн хаагаад Юүнхо руу яаралгүй тайван алхлаа. Орны ирмэгийн дэргэд зогсох Хэриг анзаарсан шинжгүй Юүнход доош бөхийн ёслов.

"Өршөөгөөрэй эрхмээ, эдгээр бичиг баримтад таны гарын үсэг хэрэгтэй байна. Энэ Шим корпорацын хамтын ажиллагааны тухай гэрээ байгаа юм."

Одоогийн нөхцөл байдалд Юүнхогийн харц ноцтой болж хувирсан байлаа. Харин Хэри хэлгүй мэт л болчихов. Түүний харахыг хүсэхгүй байгаа эмэгтэйн царай өмнө нь тод томруун харагдаж байна шүү дээ.

"Чи яагаад энд байгаа юм?" Юүнхо бага зэрэг хөмсөг зангидан бухимдуу асуув. Хэрэв эмээ нь бүх зүйлд оролцдоггүй байсан бол түүний өмнө байгаа эмэгтэй хэзээ ч нарийн бичиг нь болохгүй байх байсан.

"Би... эрхмээ... энэ..." гэсээр Жина үгсээ эвлүүлж хэлж чадалгүй түгдэчнэ.

"Гар! Энэ чиний анхны анхааруулга шүү!" гэх Юүнхогийн царай болон хоолойн өнгөд ихэд хилэгнэсэн нь илт.

Жинагийн царай зэвхий цайн цонхийжээ.

"Ой...ойлголоо эрхмээ." Жина шал ширтсээр хариулав.

"Юу хүлээгээд байгаа юм?! Бушуухан далд ор!" тэр дуугаа өндөрсгөн чангаар уурсав.

Хором алдалгүй Жина салганасан зүрхтэй яаран өрөөнөөс гарлаа. Хэри орныхаа ирмэг дээр тухаа олчхоод тайван гэгч нь чимээгүй суусаар.

Өөрийгөө тайвшруулсны дараа Юүнхо Хэригийн зүг эрс шийдэмгий алхаж очин цүнхийг нь шүүрч аваад хаалга руу зүглэв.

Хэри тэнэг аятай л балмагдан сууж байлаа.

"Юу... Хүлээгээрэй, наадах чинь миний цүнх." Хэри хэлсэн боловч Юүнхо маш хурдтай алхан гарав. Сонголт байсангүй Хэри үг дуугүй босоод араас нь хөөж эхэлнэ.

Эмнэлгийн гадаах цэлгэр том үүдэнд яаран ирэхэд Юүнхоны мөнгөлөг тас хар машин нь хүлээлгийн зогсоол дээр байж байх ба жолооч нь машинаасаа буун Хэрид хаалга зөөлөн онгойлгож өгөв. Эмнэлэгт байх хүн бүр тэрхүү машины ард дагалдах тооцоолж барамгүй үнэтэй гялалзсан тансаг гурван машиныг харж байлаа.

Хэригийн цүнхэн дотор чухал тэмдэглэлийн дэвтэр бий. Тиймээс тэр цүнхээ заавал авч, зөвхөн өөртөө байлгах ёстой. Систем үлдсэн дурсамжийн санах ойг нь арилгаж болзошгүй учир тэр хэрэгцээтэй зүйлээ мартахгүй гэж тэмдэглэл бичсэн юм.

"Чөтгөр аваг." Хэри уурлан бодно.

Юүнхо машинд цүнхийг нь аваад суучихсан учир тэр одоо зайлшгүй машин руу орох шаардлагатай болчихлоо. Хэри нүдээ эргэлдүүлэн амандаа хараал бувтначхаад машинд ороод цүнхээ аван шууд бууя гэж бодсон ч жолооч хаалгыг нь болгоомжтой хаачхав.

Жолооч машиндаа суугаад огцом жолоодож эхлэхэд Хэри сэгсрэгдээд Юүнхогийн тэвэрт орох нь тэр. Юүнхогийн нүүр гэрэлтэж, өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулан Хэригийн үсийг шиншин таатай үнэрийг нь үнэрлэлээ.

"Чи сайхан үнэртэж байна." хэмээн зөөлөн бувнав.

Хэри тэр дороо ярвайж, сандран түүнийг түлхэнэ.

"Энэ чинь хулгайн хэрэг, ноён Юүнхо! Яг одоо машинаа зогсоо, үгүй бол би таныг харамсуулах зүйл хийнэ шүү!" Хэри багахан айдаст автан зөөлөн дуугаар анхааруулав.

Юүнхо түүний даруу номхон зөөлөн хоолойноос зэвүүцсэн өнгө аясыг нь сайн сонссон юм.

"Хатагтай Хэри, тайвшир. Би чамайг гэрт чинь л хүргэж өгнө. Өөр юу ч болохгүй дээ. Сүнн! Хурдан жолоод. Хаашаа явахаа мэднэ биз дээ?"

Жолооч түүн рүү голын толиороо харан толгой дохив. Хэри цонхоор гадагш харвал үнэхээр гэрийнх нь зүг явж байсан юм. Тэр гүнзгий амьсгаа авч гаргаад өөрийгөө тайвшруулна. Одоо машинаас нь бууна гэж эсэргүүцээд хэрэг байна уу? Зүгээр л Юүнхогоос холдон элгээрээ хаалга налан суулаа. Харин Юүнхо түүнийг тэврэлтээс нь гарахад үл анзаарагдам сэтгэлээр унаж, дахин тэврэхийг туйлын үнэхээр хүснэ.

Эмнэлэгт.
Эмнэлгийн үүдэнд болсон бүх зүйлийг эхнээс нь дуустал Чанмин харсан.

Тэр машинаа зогсоолд байрлуулаад Хэриг эргэхээр эмнэлэг рүү орох гэж байсан ч нэгэн танил тансаг хар машиныг олж харсан юм. Олон ч удаа бизнесийн түншээр уулзаж байсан учир Юүнхогийн машин болохыг төвөггүй мэдсэн. Удалгүй эмнэлгээс гарч ирэх тэднийг хараад гартаа барьсан баглаа цэцгээ өөрийн мэдэлгүй бултлах шахам чанга базжээ.

Хэри гэрийнхээ үүдэнд хүргүүлж ирлээ.

"Ноён Юүнхо, баярлалаа. Гэхдээ дараагийн удаа иймэрхүү зүйл болохгүй гэж найдъя." Тэр эелдэгээр хэлээд машинаас буув.

Энэ өдөр бүхий л хугацаанд Юүнхо сэтгэл хангалуун инээмсэглэж явлаа.

Continue Reading

You'll Also Like

5.6M 467K 73
မပြိုဆင်းနိုင်သောကောင်းကင်ထံပါး ထာဝရမကြွေသောကြယ်အစုအဝေးများဖြင့် မဆုံးသောမျှော်လင့်ခြင်းများအပ်နှင်းခဲ့သည် နှလုံးသား၏အနက်ရှိုင်းဆုံးတွင်တည်ရှိစေ...
4.6M 359K 87
(Unicode & Zawgyi) ပင်လယ်ဆိုသည်မှာ လေညင်းအောက်တွင် သာယာငြိမ့်ညောင်းစွာ လှုပ်ခတ်ရုံ လှုပ်ရှားပြီး ပြင်းထန်သော လေပြင်းအောက်တွင်မူ ဒေါသမာန်ကြီးစွာ ရုန်း...
5.5M 583K 55
၁၆၃၅ ဆိုတာ ညောင်ရမ်းခေတ်ထဲက မလား။၁၆၃၅ ဆိုပြီး ငါက ဘယ်ခေတ်ကို ရောက်နေတာတုန်း. #ဤဇာတ်လမ်းတွင်ပါဝင်သောအကြောင်းအရာများသည် သမိုင်းနှင့်မသက်ဆိုင်ပါဘဲ စာရေး...
617K 65.2K 32
သစ်ပင်ကြီးလို မှီကပ်နားခိုဖို့အသိထက် ဘဝတစ်ခုလုံးရဲ့ အားကိုးဆုပ်ကိုင်ရာ ကောက်ရိုးမျှင်လေးအဖြစ်....