[Completed] ICARUSᴷᵀᴴ

mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... Еще

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[14]

3K 359 17
mideya_



"Би чамтай найзууд болохыг хүсэхгүй байна"

Элизабет зөрүүдэлсээр хэлэх аж.

Харин түүний хажууд Жонгүг ирж суун түүнрүү дөлгөөхөн нүдээр харан урууландаа багахан мишээлт тодруулсаар "Жимин намайг чамайг харж, хамгаалж байгаарай гэж захисан. Би зөвхөн чиний сайн найзын үүргийг л гүйцэтгэх болно" хэмээн зөөлхөн шивнээд Элизабетын гарнаас атгалаа.

Элизабет түүнрүү сонжсон харцаар хараад "Үнэхээр үү?"

"Мэдээж, надад итгэж болно" хэмээн өөрийн бэлгэдэл болсон туулайн төрхөндөө орон инээмсэглэнэ.
Харин энэ удаад Элизабет түүнд итгэсэн бололтой урдаас нь инээгээд "Тэгвэл чи мэдээж миний найз болж болно оо"

Хөөрхий Элизабетын гэнэн занг хайртай хүнээр нь далимдуулаад атгаг хорон санаагаа хэрэгжүүлэхээр Жон Жонгүг гэгч хүйтэн цуст өөртөө булааж аваад тэнгэрийн дагина шиг гэнэн инээмсэглэл нүүрнийхээ маск болгон тавьсан нь энэ байсан юм.

Тэд хамтдаа зарим зүйлсийн талаар ярилцаж, Жонгүг Элизабетыг цаг тутам бүрт инээлгэн уйдаахгүйг хичээж байлаа.

Харин Элизабетэд энэ бүхэн шинэлэг санагдана. Жонгүгийг урьдын Жонгүг биш шинэ Жонгүг болон өөрт нь ариун цагаан сэтгэлээр хандаж байна хэмээн итгэж байв.

Удсан ч үгүй Жонгүг түүнд маргааш ирэхээ хэлээд гараад явчхав.

Түүнийг өрөөнөөс нь гарч байхад Юнги түүнтэй таарсаар нүүрэнд нь байсан багахан инээмсэглэл ор мөргүй арилах нь тэр.

"Чи яагаад эндээс гарч ирж байгаа юм?" хэмээн Юнги түүнрүү хөмсөг зангидан хэлэв.
"Танд хамаагүй"

"Хаан энд өөр эрийг оруулж болохгүй гэсэн тушаал буулгасан"

Түүний яриаг сонссон Жонгүг өнөөх ёжтой инээмсэглэлээ нүүрэндээ тодруулаад түүний чихрүү ойртон "Ахаа та бид хоёрын зам нэг, зорилго ч нэг тийм байхад хамтарч болохгүй гэж үү?"

"Чи юу яриад байгаа юм?"

"Таныг дүүгээ Тэхён ахтай гэрлүүлэхийг хүсдэгийг чинь бүгд л мэднэ шүү дээ. Хэрвээ надад туславал би ч танд тусалж чадна. Хариутай бол бариутай гэдэг байх аа?" хэмээн шивнэн мөрөн дээр нь нэг цохичхоод цааш зөрөн явлаа.
Өтгөн хар манантай, гүн хар ой шиг ахиад л мянга мянган бузар бодлуудын дунд Юнги төөрүүлээд үлдэх нь тэр.
Элизабет өрөөндөө бүгэн сууж байтал Юнги орж ирээд "Юу хийж байна даа".
Саяхан л баахан бодлууд дунд гацаад байсан үл үзэгдэгч цагаан нөхөр үгүй болчихжээ. Хувирчихсан мэт л.

"Энэ өрөөнд юу хийх вэ дээ. Сууж л байна"
Элизабет өнөөх л зожиг зангаараа түүний өөдөөс ширэв татан хэлнэ.

"Хаан та хоёр хаачаад ирэв?" Юнги их л сониучирхсан байртай асуух ба Элизабетын өөдөөс ширтэн суулаа.

Ордны цэцэрлэгт хүрээлэнд очоод бас ниссэн" Элизабет хөнгөхөн инээмсэглэхэд Юнги хөмсгөө бага зэрэг зангидаад "Ниссэн гэнэ ээ? Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэж л баймаар юм" хэмээн амандаа үглэхийг нь Элизабетын соргог чих сонсоод амжчих нь тэр.
Саяхан л инээмсэглэж байсан түүний дээш өргөгдсөн уруул унжсаар төв царайлан "Өнөөдөр ямар өдөр юм?"

Юнги өнөөх л хөмсгөө зангидсан төрхөөрөө түүнрүү харан удалгүй их л нухацтай хоолойгоор "Өнөөдөр Тэнгэр өдөр"

"Тэнгэр өдөр?" Элизабет бараг л түүний амруу орчих шахам ойртон суусаар асуухад Юнги гүнзгий амьсгаа аваад "Анзаарсан бол энд үргэлж манантай, үүлтэй байдаг хэзээ ч нарны тусгал тусдаггүй. Гэхдээ жилийн ганцхан энэ өдөр л нарны тусгал тусч, сахиусан тэнгэрүүд тэнгэрээр зугаалж манай улсыг адисалдаг юм. Энэ өдөр бүх цус сорогчид ордноос гардаггүй. Наранд цохиулвал аюул болно шүү дээ. Дөнгөж наранд гарах төдийд л арьс нь түлэгдээд эхлэдэг учраас бүр удаан байх тусам илүү түлэгдэж, сүүлдээ үхэж ч мэднэ" гэх нь тэр.

Түүний хэлсэн эдгээр зүйлс Элизабетын толгой дундуур цохиод авах шиг л боллоо.
Тэхён түүнд нарны үзэсгэлэнтэй төрхийг харуулахын тулд өөрийгөө золиослосон байна шүү дээ. Тэр тэнгэрт нарны хурц тусгалд маш удаан байсан.

Даанч тэр өөрийгөө үхэж байна гээд байсан шүү дээ.
Тэгэхэд л мэдэх хэрэгтэй байсан юм.
Элизабетын анзаараггүй, хойрго зан эцэст нь ийм зүйлд л хүргэх гээд байж.

"Би очих хэрэгтэй" Элизабет ийн нухацтай хэлэн босох гэтэл Юнги түүнрүү гарнаас татаад "Хаана очих гэж?"

"Тэхён дээр"

"Юу? Чи түүний нэрийг яаж?" хэмээн Юнги хөмсөг зангидах нь тэр.

"Намайг тавь!" хэмээн ширүүхэн хэлчхээд хаврын салхи шиг хамаг хурдаараа гүйн гарлаа.
Даанч өрөөг нь мандаг цэргүүд түүнийг хашаад холдуулсангүй.

"Намайг явуулаач!"

Хариуд нь цэргүүд юу ч хэлсэнгүй. Бүчин зогсох аж.

"Би түүнд хэрэгтэй байна шүү дээ" Элизабет арга мухардан эцэст нь тэднээс гуйж эхлэв. Гэсэн ч цэргүүд түүнийг түлхээд буцаан өрөөнд нь оруулчихав.

"Юнги, гуйж байна шүү дээ" Тэр цөхөрсөн харцаар Юнги рүү харсаар гуйх бол Юнги түүнийг хэсэг харчхаад цэргүүдрүү дохин гаргахыг зөвшөөрлөө.

Элизабет баярлан Юнгиг чанга гэгч нь тэвэрчихээд Тэхёны өрөөрүү гүйлээ.
Дэврүүн охин. Ямар хүнийг нь мэдэхгүй байж тэвэрч л байдаг.
Юнги халаасандаа гараа хийгээд инээн толгойгоо сэгсрэн хоцрох аж.

Элизабет ямар ч зөвшөөрөлгүйгээр түүний өрөөрүү дайран орох агаад түүнд "Гарч ирэхээр нь өрөө рүү нь оруулаад битгий гаргаарай" гэх Юнгигийн дуу хальт сонсогдоод өнгөрөв.
Өрөөнийх нь цаана нууц газар унтлаганых нь өрөө байдаг тул Элизабет шууд л тэр өрөөг зүглэлээ.

Нэгэн гэрлийг доош дарахад хаалга нээгдэж тэр өрөө рүү орсон даруйдаа амаа дарж орхив.

Үргэлж улаанаараа байдаг чихэр шиг уруул нь хатаад өнгөө алдчихсан, цасан цагаан арьс нь түлэгдээд улайчихсан, халууцсан бололтой ихэнх хувцсаа тайлсан ч бие нь авах юмгүй халцарчихсан юм шиг арьс нь гуйжчихсан, үзэсгэлэнтэй хар нүд нь тас аниастай, хав хар өтгөн хөмсөг нь зовиурандаа болоод атиралдчихсан орон дээрээ тухгүйхэн хэвтэх Тэхён түүнийг угтан авах нь тэр.

Элизабетээс болоод энэ хүн ийм болчих гэж.

"Тэхён?" Элизабет түүнийг зөөлхөн дуудан хацранд нь гараа хүргэлээ.
Мөс шиг хүйтэн байдаг бие нь бараг шатаж байна уу гэлтэй халчхаж.

"Бурхан минь чи халуурч байна" Элизабет түүний духанд гараа хүргэн үзээд шууд л хамаг шүүгээг нь ухаж төнхчиж эхлэлээ. Гэвч түүнд анхны тусламжийн хайрцаг байтугай халууны шил ч олдсонгүй.
Мэдээж ийм газар тийм зүйл олдохгүй нь тодорхой.
Угаалгын өрөө рүү нь ороод алчуур норгон духан дээр нь тавихаас өөр түүнд хийж чадах зүйл байсангүй.

Хусогыг дуудахыг хүссэн ч түүнийг гарвал өрөөнөөс нь гаргахгүй хорьчихно шүү дээ. Түрхэн зууртаа байдлыг ажиж байхаас өөр сонголтгүй нь.
Элизабет түүний гарнаас нь атган хацартаа наалаа.
Хонин нүдэн цэцэг шиг үзэсгэлэнтэй сувдан нүдэнд нь гунигийн хур буун, жижигхэн цээжний зүрхэн анд нь гуниг гутралаар дүүрчээ.

Элизабет анагаахын их сургуульд сурч байсан учир халууныг буулгах аргыг эм уух, хүйтэн жин тавих, халууныг нь хуваалцах зэргээс өөр анхан шатны тусламж байдаггүйг мэднэ.

Гэхдээ энд эм байхгүй. Хүйтэн жин тавиад ч нэмэргүй бол тэр ганц үлдсэн аргаа хэрэглэхээс өөр аргагүй нь.

Гучин минут.

Нэг цаг хүлээсэн ч түүний халуун нь буусангүй. Улам л ихэсч байна уу гэхээс хөрж байгаа шинж тун бага байв.

"Тэхён сэргэлдээ" хэмээн Элизабет чичирхийлсэн хоолойгоор гуйн хэлсэн ч намрын хорчийсон шар навч шиг хатсан түүний үнсэн саарал уруулнаас түүнийг баярлуулж А гэх авиа ч цухуйсангүй.

Элизабет хэсэг түүнийг гуниг, догдлол, ичингүйрэл, зовнил тээсэн нүдээр ширтчихээд цагаан, туяхан гараа явуулсаар өмссөн алтлаг, чамин даашинзынхаа энгэрийн уяаны үзүүрээс татан тайлж эхлэлээ.

"Хаантаан дараа нь намайг шийтгэсэн ч болно. Одоо бол надад таныг аврах үүнээс өөр арга үлдсэнгүй. Уучлаарай" хэмээгээд түүний хажууд хэвтээд нааш эргүүлэн харуулаад чангаас чанга тэвэрлээ.

Мөс шиг хүйтэн бие нь халуунаас ч халуун болчихсон, гал шиг их дулаанаар төөнөж,  Элизабетыг ч мөн мансууруулаад амжих нь тэр.

Элизабетын зүрх аймшигтай хурднаар цохилон, Тэхёны халуун бие түүнтэй наалдах тусам хацар нь улайн, тэр байж суух газраа олохгүй байв.

Түүнд үнэхээр ичмээр санагдаж байгаа нь гарцаагүй.
Хэн ч хүрч үзээгүй, хэнийг ч хүргэж зүрхлээгүй биед нь Тэхёны бие эрээ цээргүйгээр наалдчихсан хэвтэж байна шүү дээ.

Продолжить чтение

Вам также понравится

40.2K 3.1K 41
Чиний найз охин хэтэрхий ичимхий биш гэж үү?
ONE SHOTS Abby_Rein

Фанфик

29.1K 1.1K 11
БТС-н гишүүн тус бүр дээр зохиосон one shots. Бүгд өөр өөр үйл явдлыг агуулна. Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болн...
139K 3.8K 27
Warning: 18+ ABO worldကို အခြေခံရေးသားထားပါသည်။ စိတ်ကူးယဉ် ficလေးမို့ အပြင်လောကနှင့် များစွာ ကွာခြားနိုင်ပါသည်။
56.2K 4K 28
"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"