Oh lalala [republishing]

By lunareyesfictions

58.4K 985 58

Энэ сонголтоороо би магадгүй өөрөө өөрийнхөө аз жаргалыг үүрд булшилсан байх. Үхэн үхтлээ харамсал дунд төөрө... More

Der Anfang "Ich weiß alles."
Nur eins: Ich bin zu dir.
Zwei: The day we met
Drei: Wenn wir uns sehen

Vier: Ich fühle mich

1.6K 158 22
By lunareyesfictions

____________________________

Үзэгдэл дөрөв: Догдлол

THE STORY OF US



"Сайн чадахгүй ч гэсэн оролдоод үзье."

Тэр над руу харан инээмсэглээд намайг эндээс холгүй байх нэг өрөө рүү дагуулан орлоо.
Тэгээд ширээн дээр байсан хэдэн крем, тен, өө дарагч авч өгөөд өөрөө сандал татан урд минь суух нь тэр.

Харин би энэ орчлонгоос байхгүй болчихсон мэт түүн рүү ширтэж байгаагаа ч үл анзаарах аж. Энэ залуугийн нүүрэнд, арьсанд хүрч үзнэ гэж бодохоор хамаг бие минь жирвэс хийх шиг болно.

Тэгээд би өө дарагчаас хуруун дээрээ бага зэрэг тавин түүний үсийг хойшлуулав. Яг одоо бидний дунд хэдхэн см зай байх бөгөөд тэр суусан ч гэсэн надтай чацуу хэмжээний байх аж.

Би түүний бага зэрэг хөхөрсөн газарт өө дарагчаа түрхэхээр хурууныхаа өндгийг түүний арьсан дээр тавив.

Миний биеэр тог гүйж орхих нь тэр. Хачирхалтай нь энэ тог миний зүрхэнд хүрч чадсан бололтой цээжинд түг түг гэх дуу сонсогдоно.

Би галзуурч байх шиг байна.

Үе үе бид харц тулгарах ба би түүний царайлаг төрхийг дотроо хэдэн зуун удаа магтан зогссон юм. Тэр царайлгаар ч зогсохгүй үнэхээр сэтгэл татам нэгэн байлаа.

Түүний арьс үнэхээр зөөлхөн юм.

Би аль болох шархыг нь мэдэгдүүлэхгүй байхаар кремее түрхэн арьсан дээр нь бага зэрэг товшив. Одоо холоос харсан ч нэг их анзаарагдахгүй бололтой.

"Тусалсанд баярлалаа, өөрийн чинь ачаар их том зүйлээс аврагдлаа шүү."

Би түүний шалбархайг далдалж дуусчхаад хувцсаа янзлан зогсоход тэр ийн хэлсэн юм.

"Зүгээр дээ, Солонгос хүмүүс нэг нэгэндээ туслах байдаг л зүйл шүү дээ."

Жунин над руу гараа өгөөд "Үнэхээр их баярлалаа, хэзээ нэг өдөр таарвал хоолоор дайлна аа. Бас танилцсандаа таатай байна Ким Жунин гэдэг." гэв.

Түүний эелдэг зан чанар, инээмсэглэл намайг ахиад л хачин байдалд оруулчихлаа.

"Зүгээр дээ, Пак Жиа гэдэг. Энэ театрт бүжиглэдэг юм уу?"

Миний асуултад тэр их боловсоноор "Үгүй дээ урилгаар ирсэн юм. Хэд хоноод Солонгос буцна аа." гэж хэлэв.

Тэрээр надтай гар барьчхаад түрүүлээд явчихлаа. Удахгүй түүний бүжиг эхэлнэ гэсэн учраас нэлээн яаруу харагдана.

Тэгээд би дөнгөж сая л Чэвоныг санах тэр.
Бурхан минь түүнийг мартчихсан байна шүү дээ.

Бушуухан шиг өрөөнөөс гаран өнөөх газар луугаа гүйтэл Чэвон аль хэдийн ирчихсэн намайг хайгаад утсаа барин зогсож байх нь тэр.

"Чэе, энд байна."

Чэвоны санаа амарсан бололтой над руу харж нэг урт амьсгаа аван нааш гүйлээ.

"Жиа, чи чинь хааччихаад ирэв? Алга болчихлоо гэж яасан их айв даа."

"Бурхан минь Чэе, чи надад итгэхгүй байхдаа."

Тэгээд би түүнийг дагуулан доод давхарт байдаг гэсэн кафе руу орлоо. Бид хоёр ногоон цай, зүсэм бялуу захиалчхаад цонхон талын эгнээнд суув.

"Жиа, одоо надад хэлэхгүй юм уу?"

Би Чэвонд Жунинтай хамт байсан үедээ юу хийсэн талаар, юу гэж ярилцсан тухайгаа нэгд нэгэнгүй хэллээ. Гэхдээ ярилцсан гэдэг ахдах биз. Харилцан яриа гэвэл илүү оновчтой байх.
Тэр миний хэлсэн зүйлд цочирдон уулга алдах аж.

"Пак Жиа, бурхан минь чи тэгэхээр түүнтэй танилцаад бүр дайлуулахаар болчхоо юу?"

"Тийм ээ, Чэвон энэ үнэхээр гайхалтай."

Тэгтэл Чэвон над руу хөмсгөө өргөөд нэг л жигтэй харах нь тэр.

"Дугаарыг чинь авсан уу?"

Бодоод байхад тэр надад нэрээ хэлчхээд л явчхаж тийм үү? Энэ үед би чихрээ булаалгачихсан хүүхэд шиг Ким Жунинд гомдож орхилоо.

"Ү-үгүй ээ."

Чэвон яг л мэдэж байсан аятай хөмсөг зангидах аж.

"Мэдсэн юм аа, чи хууртчихаж. Чамд хоол авч өгөх нь юу л бол."

"Гэхдээ Чэе би энд өдөр болгон ирээд байвал түүнтэй таараад л байна гэсэн үг шүү дээ."

Чэвон над руу яг л тэнэг хүн харж байгаа аятай сонин болоод "Чи яг галзуурчхаж." гэв.

Үнэндээ тэр яг зөв оноод хэлчихлээ.
Бид захиалсан бялуугаа идээд сууж байтал Чэвон ахиад л түрүүнийх шиг уулга алдах нь тэр.

"Жиа, энэ хардаа Жэксоны найз охин."

Тэгээд тэр надад Жэксоны инстаграммыг үзүүлэх ба Жэксон найз охиндоо үнсүүлж байгаа зургаа нийтэлсэн байлаа. Чэвон түүний найз охины хаяг руу ортол тэр миний бодож байсан шиг царайлаг биш нэгэн байв. Хачин сонсогдож болох ч би яг л тулаанд ялчихсан юм шиг додигор суугаад авлаа.

"Жэксон ч азгүй амьтан юм даа. Жиа, ч-"

"Чэе, тэр явж байна."

Би Чэвоны амыг дараад шилний цаадах зүг рүү заавал Жунин бэлтгэлийн хувцастай явж харагдах ба үс нь нойтон байлаа.

Чэвоны нүд томрон миний гарыг түлхээд "Тэгээд заавал ам дараад байхдаа яадаг юм?"

"Битгий их яриад бай, чих өвдөөд байна за юу?"

Чэвон түүнийг явж өнгөрсний дараа надаас шууд л хачин юм асуучихлаа.

"Жиа, миний бодлоор тэр шалбархай нь шимүүлсэн мөр байж магадгүй л юм."

Түүнийг ийн хэлэхэд хачин бодол төрөх нь тэр.

"Жиа, сайн бод л доо, яаж ч бодсон ягаараад хөхрөөд, хазуулчихсан юм шиг байсан гэхээр шимсэн мөр л байгаа биз дээ."

Магадгүй Чэвоны зөв байж ч болох юм.
Түүн шиг сайхан залуу найз охинтой л байж таараа. Гэхдээ найз охин байвал энд хүртэл дагуулж ирнэ гэж үү?

Эсвэл нэг Европ эмэгтэйг ...?

Мэдэхгүй ээ мэдэхгүй. Чэвоноос болж сэтгэл санаа сонин болчихлоо.

"Чэе, гэхдээ тэр үнэхээр эелдэг байсан."

"Жиа, эелдэг байх нь ямар хамаатай юм бэ? Түүн шиг залуучууд... Ингэж хэлэх муухай ч хормойн донтой новшнууд л байдаг юм. Жэксон ч гэсэн санаж байгаа биз дээ."

Оюун бодолд минь аль хэдийн галзуу бодлууд зурайгаад ороод ирэх нь тэр.

Аль хэдийн түүний эмэгтэй болчихсон юм шиг Жуниныг хардаж, хармалж байна гэдэг би яг солиотой болсны шинж байх.

Харамсалтай нь энэ хайр байсныг би ойлгоогүй юм. Түүнийг орхих болсон цагт, түүний энхрийлэл ивээлийг дахиж хүртэж чадахгүйгээ мэдсэн үедээ би үүнийг хайр гэдгийг ухаарч билээ.

Театраас гаран бид зочид буудал руугаа явах агаад би Ким Жунины талаар бодохгүй байж чадсангүй. Түүний арьсанд хүрэхэд мэдрэгдсэн жирвэсхийлт, догдлолт бас донтолтыг би шөнөжин эргэцүүлсэн гэхэд буруудахгүй биз.

Би хэзээ ч ийм байдалтай болж үзээгүй юмсан. Яагаад байгаагаа нэг л сайн ойлгож өгөхгүй байлаа.

Чэвон аль хэдийн унтчихсан байх бөгөөд харин тэр шөнө би жигнэмэг эргүүлэнгээ Жуниныг бодоод унтаагүй юм.






Тэр үед бид тэнд таараагүй байсан бол
Бидний зам огтлолцох байсан болов уу?
Би чамайг хайрлах байсан болов уу?

Continue Reading

You'll Also Like

1.1M 86.6K 39
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
222K 25K 65
#Book-2 of Hidden Marriage Series. 🔥❤️ This book is the continuation/sequel of the first book "Hidden Marriage - Amazing Husband." If you guys have...
810K 68.5K 35
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...
150K 9.3K 11
"ဘေးခြံကလာပြောတယ် ငလျှင်လှုပ်သွားလို့တဲ့.... မဟုတ်ရပါဘူးဗျာ...... ကျွန်တော် နှလုံးသားက သူ့နာမည်လေးကြွေကျတာပါ.... ကျွန်တော်ရင်ခုန်သံတွေက...