~You've Fallen For Me~

xhxaruxh द्वारा

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 अधिक

2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй

3.9K 133 1
xhxaruxh द्वारा

1-Р ХЭСЭГ


*шөнийн 12 цаг*

Мёнхи орноосоо : чи өнөөдөр дахиад л суух юм уу?

Би ширээн дээр суунгаа : ммм "хичээлээ гаргаж ирж тавих"

Мёнхи : чи ч ёстой нэг үхтлээ-

Би инээгээд : битгий. Хэлээд үзээрэй...аххх би зүгээрээ..харин чи түрүүлээд унтаж бай

Мёнхи бага зэрэг инээмсгэлээд : би чиний төлөө л хэлж байхад "бувтнах"...ойлголоо түрүүлээд унтлаа

Би : за сайхан амраарай

Мёнхи : ннннн

Маргаашийн шалгалттай гэсэн хичээлээ бэлдэхээр гаргаж тавиад ширээний гэрэлд үзгээ барисаар цонх руу ширтлээ. Би л ил гаргахыг хүсэхгүй байгаа болохоос бие минь аймшигтай их ядарч туйлдаж байна гээч...гэхдээ энэ бүх хөдөлмөр маань ямар ч үр ашиггүй хэрэггүй зүйл биш эцсийн эцэст би л өөрийнхөө төлөө явж байгаа болохоор чи даваад л гарах хэрэгтэй. Зовж зүдэрсэн амьдралаар амьдармааргүй л байгаа юм бол мөн эцэст нь илүү их хүсэж мөн харамсмааргүй л байгаа юм бол одоо л хөдөлмөрлөх хэрэгтэй...Тэгэхлээр миний бие Солонгост ирээд 2 жилийг үдчихсэн одоогоор Сөүл хотод байрлах Соган их сургуулийн 1р курсын Монголоос ирсэн оюутан. Энд ирээд эхний нэг жилдээ хэлнийхаа бэлтгэлд суун дараагийн жилээс үндсэн анги руугаа орон суралцаж улмаар ангийнхаа ганц итгэдэг дотно гэсэн найз болох Мёнхи тэй байр хөлсөлж суун амьдарч байгаа билээ. Гэр бүл минь Монголд байгаа болохоор энд таньж мэдэх хүнгүй анхандаа их хэцүүхэн л байлаа. Орой болгон гэрийнхнийгээ санаж , мөн санхүүгийн ч хямралд орох үе их бий байсан юм. Харин 2 жил өнгөрөхөд би анх ирж байсан үеэсээ илүү их туршлагажан цагийн ажил хийн гэр сургууль цагийн ажлын газар гэсэн 3н газарлуу л ээлжлэн явж биеэ тасарч унатал хичээллэж суралцсаар ажилласаар иржээ. Одоо ч гэсэн мөн адил би маш их ядарч байна. Гэвч энэ миний амьдралаас хойш өөрийн гэсэн хангалуун сэтгэл ханамжтай дараа нь харамсхааргүй цаг мөч , амьдралийг бий болгож үлдээхийг хүссэнээс хойш ингэж амьдрах нь миний үүрэг хариуцлага л болов уу...

Монгол нэрийг минь хэлэхэд хэцүү учир богинохон мөн тэдэнд амраар тэд намайг Хэсү гэж хочлон дууддаг билээ....Би ч энэ нэрэндээ дуртай богино болоод ч тэр амар байдаг юм хэхэ. Мөн насны минь хувьд би 94 оных бөгөөд энд буй ангийнхан маань надаас голдуу 2-3 ах хүмүүс бий....Миний амьдрал нэг иймэрхүү...маргаашийн хувьд шалгалтаа эртхэн тарчихаад миний ажилдаг коффее шоп болох газрын эзэн эмэгтэйн нөхөр нь ямар ч шагнал авсан гэнэ үү үүнийгээ хотоос холгүй орших жижиг хот болох Илсанд нэгэн томоохон зуслангийн байшинтай түүндээ баяраа тэмдэглэж цайллага болно гэсэн болохоор тэнд очоод хэдэн цаг үйлчлээд өгөхийг гуйсан юм л даа...тэр эгч

надад их сайн болохоор цалинг нь ч миний бодож байснаас өндөр харамгүй өгнө гэсэн юм. Би коффее шоп болон их дэлгүүрийн нэгэн гоо сайхны бараан худалдаан дээр тайлбарлагчаар зогсож хэдэн цагийн мөнгөө арай хийн нийлүүлж олох мөнгийг тэр эгч маань надад нэг өдөр бишээ бараг л хагас өдөр ажилсны хөлсөнд өгнө гэсэн болохоор надад боломжийн ажил шиг санагдан би түүнд нь маргааш очиж ажиллахаар болсон юм

Харин одоо бол хичээлээ аль болох хурднаар бэлдчихээд маргаашийнхаа нойрыг хагас ч болов уу авах хэрэгтэй нь....

***

*Маргааш*

Сургууль дээр ирэн шалгалтаа өгчихөөд яаралтай коффее шоп руу очлоо

Эгч : өө Хэсү ирчихсэн үү

Би : сайн байна уу хэхэ

Эгч : за 2уулаа түрүүлээд очиж байя. Очоод тэнд чамтай хамт мөн ажилахаар ирсэн хүмүүс ч байгаа

Би : зааа..

Эгч : за явцгаая

Би : заа

Бид 2 эгчийн машинаар Сөүлийг орхин Илсанруу хөдөллөө. Замаараа хүнс зэргээ цуглуулаад тэнд 30-40 минутын дотор ерөнхийдөө оччихлоо

Гадаа нь ч иртэл үнэхээр янзтай том гэгч нь хаус биднийг угтлаа. Энэ эгч болон эдний гэр бүл үнэхээр хөрөнгөтэй бололтой. 2 давхар хэрнээ маш өргөн урт томоос том хэмжээтэй хаус байх бөгөөд ихэнх нь хана гэхээсээ илүүтэйгээр шалнаасаа тааз хүртлээ л цонхоор хүрээлэгдчихсэн юм уу гэлтэй гайхалтай загвар дизайнтай чамин байшин байлаа...

Бид 2ыг ирмэгц байшингаас хамт ажиллахаар ирсэн хүмүүс гарж ирж авчирсан барааг оруулахад тусалж байлаа

Би арын суудлаас барааг нь аван урагшаагаа харалгүй доошоо харан явж байтал нэг пүүз урд минь харагдлаа..

??? : надад өгчих

Би : ю-юу? "дээшээ харах"

??? : удаан уулзаагүй байна шүү

Би : Лухан!!! O.O

Лухан инээмсгэлээд : убба гээч..алив би "гээд гарнаас минь хүнд байсан хоол хүнсийг авлаа"

Би : ч-чи энд??

Лухан : яасан би энд ирж болохгүй юм уу? хаха алив орьё "байшинруу толгойгоо дохисоор бид хамт алхлаа"

Би : тэгж хэлэхгээгүй юм аа хэхэ "тэрхүү том байшин дотор орж ирэн галзуухруу нь алхаж байлаа"

Үнэхээр янзтай юм гээч...үнэндээ хэт гайхахгүй явъя гэсэн ч чадахгүй байлаа энэ гэр хэтэрхий гоё болохоор би аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргачихгүйхэн шиг бас нээх гөлөрчихгүйхэн шиг чимээгүй явж байлаа

Лухан : бараг хоёр долоо хоносон уу?

Би : ю-юу? "ухаа орох"

Лухан инээмсгэлсээр гал зууханд нь орж ирэн юмаа тавингаа : бид уулзаагүй

Би бага зэрэг инээгээд : уулзаагүй гэнэ шив "бувтнах"

Лухан : хаха тэгвэл би чамайг хараагүй хоёр долоо хоносон байх нь ээ

Би : эээе...

Лухан : гэхдээ чи намайг гомдоосон штээ "хошуугаа унжуулах"

Би инээгээд : би яасан юм?

Лухан : би чамтай муу ч үгүй 2 сар болсон уу 3 сар ч юм уу хамт ажиллаж байхад надруу нэг ч залгахгүй

Тэгэхлээр Лухан надтай хамт коффее шопд 3н сар ажиллаж байсан найз маань бөгөөд бид тэрхүү хугацаандаа хэдий богино ч гэсэн нэгнээ бага ч гэсэн мэддэг болж дотно болсон юм...

Би : завгүй болохоор л..

Лухан : ядаж миний дугаар утсан дээр чинь байна уу алив харъя

Би сонсоогүй мэт : бидэнд цаг алга. Эртхэн ажилдаа орох хэрэгтэй

Лухан инээмсгэлээд : ойлголоо. Гэхдээ чи өнөөдөр энд бүтэн ажиллах юм уу

Би : хэрвээ боломжтой бол..

Лухан : мм. За тэгвэл ажилдаа орхуу "ханцуйгаа шамлаад надруу харан инээмсгэллээ"

Би инээмсгэлээд : заа тэгье эээ

Цаг ч явсаар ерөнхийдөө энд ширээ засалт зэрэг нь бэлэн болчихсон зочид нь ч гэсэн ирж байв. Миний хийх зүйл гэвэл тэдэнд үйлчлэх л байгаа юм. Хэрэгтэй гэснийг нь авчирч дууссан хоолыг нь дахин хийж ирэн тавих гээд л..

Зочны өрөө нь маш том бөгөөд ширээгээ П үсэг хэлбэртэй болгоод засчихсан байлаа.

Одоохондоо найр дөнгөж л эхэлж байгаа болохоор миний хэрэг байхгүй ч галзуухандаа би ажлаа хөнгөвчлөх үүднээс тэндэхийг цэвэрлээд л байж байв..Мөн надаас гадна миний үеийн ч юм уу 2 3н охидууд байлаа..би тэднийг анх удаа л харж байв..

охин 1 : харсан уу тэр үнэхээр царайлаг байгаа биз

охин 2 : хэн хэн?

Охин 3 : түрүүхэн орж ирсэн залуу. Тэр яг миний стайл шиг харагдсан

Охин 2 : би очоод харчихаад ирье

би ч бага зэрэг чимээгүй инээмсгэлчихээд үргэлжлүүлэн ажлаа хийж байлаа.

Лухан : жаахан суу л даа удахгүй зогсоо зайгүй ажиллана штээ "бугуйнаас барисаар сандал дээр суулгах"

Охин 1 : Лухан убба?

Лухан инээмсгэлсээр охидууд руу хараад : заа

Охин 3 : бүгдээрээ танилцчихсан юм чинь ажил эхэлтэл түр юм ярьц-

Охин 2 : БУРХАН МИНЬ ТЭР ҮНЭ-

Охин 1 : яааа чимээгүй

Би : юуг тэгтлээ?

Лухан надруу эргэж харан мөрөө хавчаад уух зүйл надад өглөө

Би : баярлалаа

Лухан : хүндэтгэлтэйгээр харьцахгүй гэж 2уулаа тохиролцосон шиг санагдаад байх юм

Би : тэгвэл түрүүн яагаад убба гээд байсан юм? Хха

Лухан бантаад : би би тэгсэн юм уу

Би : тэгээд би юм уу

Лухан : мэдээж чи хаха

Эгч орж ирэн : заа охидоо одооноос ажилцгаагарай

Лухан : НҮҮНАА

Эгч инээсээр : өө манай Лухан байгааг мартчихсан байна хүүхдүүдээ тэгвэл

Би : "инээх"

Лухан инээсээр надруу хараад : хэцүү байвал хэлээрэй

Би : анияаа..за ажилдаа орцгооё

Найр ч ёстой нэг сонгодог ая гэрээр нэг дуугарсан шигээ хооллох нэг нь хооллож тэдний гэрийн уран зургийн галлерэй зэргийг сонирхох нэг нь сонирхож энд тэндгүй хундага дарс барисан хүмүүс хоорондоо юм ярин инээлдэн явж байлаа. Би тэдний дундуур хаана юу дуусаж байна тэднийг нь шинэчлэн нэмэн хэнд юу хэрэгтэй байгааг нь авчран өгч явж байлаа

Ширээний хажууд ирэн нэг залуугийн сууж буй хажууханд нь юмийг нь цэвэрлээд байж байтал тэр залуугийн хажууд нэгэн эмэгтэй түүнтэй ярьж байгаа нь надад сонсогдож байлаа..

Эгч : ид л дээ ямар нэгэн зүйл идэх хэрэгтэй штээ

Залуу : би хэзээ харьж болох юм?

Эгч : харина гэж юу гэж байгаа юм бэ? Аав чинь чамайг энд ирүүлэхийг хүссэн байхад

Залуу : би ямар шагнал авчихаад энд байгаа биш дээ. Хөгшчлүүлийн баярт би яагаад ирэх ёстой гэж..ядаргаатай гэдэг нь

Тэр эгч залууг зөөлөн цохиод : үгээ бодож... "дуугаа намсгах"...эеее ёстой нэг..

Би ч залууруу хальт харвал нилээн сэхүүн шинжтэй цагаан......залуу гэснээс банди ч юм уу аашилж байгааг нь бодоход ахлах ангийн сурагчид л ингэж аашилдгийг мэдэх юм байна. Бас хэлж ярьж байгаа нүүрэнд нь ямар ч хувирал алга. Ээж нь ч юм уу эгч нь юм уу бусдыг зовоогоод л пшшш...

Би ч үргэлжлүүлэн тоогоогүй мэт хажуухыг нь цэвэрлэчихээд галзуухруу эргэн явлаа

Лухан : жаахан сууж бай "хажуугаар гүйсээр зөрөөд явчихав"

Би : н-нөгөө..."санаа алдах"

Тийм юм гэж юу байхав дээ миний л төлөө хэлж байгааг нь мэдэж байгаач...гэсээр бослоо..

Гал зуухнаас гараад зочны өрөөлүү яван нөгөөх залуугийн хажуугаар эргэлдэн хажууд нь байгаа зүйлс урдахь ширээнд нь буй зүйлсийг цэвэрлэн мөн тэнд байгаа хүмүүсд уух юмыг нь хийж өгч байтал намайг нэг хүн түрүүнээс хойш хараад байгаа нь яах аргагүй мэдэгдэж эхэллээ.. би ч үйлчилж байх явцдаа хальтхан тэр залууруу хартал надруу харж байснаа хүйтэн харцаа удалгүй өөр газарлуу шидчихлээ..юү вэ энэ чинь одоо яг л удахгүй ална аа гэж байгаам шиг ийм аймар харцаар хараад байхдаа яахав дээ...ёстой нэг...

Ажил ч үргэлжцлэн нааш цааш босож хөдлөөд л явж байв...Гэхдээ Лухан хааччихсан юм бол гэсээр цааш цонх руу харвал Лухан гадаах савлуурны тэнд байж байлаа тэр гадуур хувцасаа өмсөөгүй дан цамцтай зогсож байхыг харлаа. Хэдий 4н сар болон хавар ирчихсэн ч гэсэн оройн салхи нь жиндүү хүйтнээр сэвшээ салхи үлээж байгаа тул гадуурхыг нь аваад Луханы араас гарлаа..

Лухан арагшаа харан утсаар ярьж байх бөгөөд би түүнрүү дөхсөөр алхаж байтал ямар нэгэн зүйл болсон бололтой хэд алхаад л түүндээр очих байсан бол би түр азнаад зогслоо учир нь энд нэг зүйл буруугаар эргэж байх шиг байв..

Лухан : ТЭГЭЭД ТЭГЭЖ АМЬДАРЧ БАЙГАА НЬ МИНИЙ БУРУУ ЮМ УУ? "Орилох"

Би : "цочих" "ю-юу болоод О_О"

Лухан : НАМАЙГ ЖААХАН Ч ГЭСЭН ТАЙВАН АМЬСГАЛУУЛЖ БОЛОХГҮЙ ЮУ "утсаа таслах"

Би : Лу-

Лухан утсаа тасалсан дуруйдаа гаран дахь утсаа шидэхээр маш хурдан далайлаа..би ч түүний ард нь хэдхэн алхам яваад л хүрэх байсан тул гүйж очоод түүний гарнаас барин энгэрт нь шахуу наалдчихлаа. Бурхан минь тэр үнэхээр уур уцаараар дүүрчихсэн зогсож байсан бөгөөд амьсгаагаа ч бүтэн авахгүй хурдан хурдан гэгч нь амьсгалж байлаа.

би түүний гарыг нь барьсаар : ааа...юу хийж байгаа юм бэ? Тайвшир гуйж байна "сандрах"

Лухан : "чимээгүй хөдлөхгүй зогсох"

Би : эхлээд гараа буулгачих. Юу болсон юм бэ? Мм ?

Лухан ч хэсэг байж байгаад зөөлнөөр гараа буулгаж байлаа..би ч удалгүй түүнээс холдоод царай луу нь харсан ч түүний бугуйнаас тавьсангүй

Лухан : Хэсү-яаа

Би : эхлээд тайвшрах хэрэгтэй..бас бас...даарах нь энийг.. "түүний бугуйнаас тавиад гадуурхыг нь өглөө"

Лухан надруу харсаар нүдээ хурдан цавчин миний гарнаас аажуу тайван хөдөлсөөр хүрмээ авлаа

Би : з-з-зүгээр үү? Гадаа хүйтэн байна өмс л дөө "хүрэм рүү нь дохих"

Ёстой нэг юу асууж юу хэлэхээ ч мэдэхгүй аааааа ийм үед яах ёстой байдаг юм болоо? Юу тохиолдсоныг нь ч мэдэхгүй

Лухан санаа алдаад урагшаа хараад : нүүна дахиад л шөнийн клубт байна гэсэн...энд ийм ажил хийж явж байгааг ч аав мэдчихэж

Би : тийм үү "санаа алдах"

Лухан : галзуурах нь ээ ёстой нэг

Би : түргэн яваад эгчийгээ ав даа. Муу юм тохиолд....вол яах болж байна "бувтнах"

Лухан надруу хараад : манай гэр бүл ёстой ядаргаатай байгаа биз

Би түүнрүү хараад : ийм амархан тэгж хэлж яаж болдог юм бэ? Ядаж л ойрхон ч болтугай хамт байна гэдэг сайхан хэрэг байхад хэхэ

Лухан : аа миан /уучлаарай/ чамайг-

Би : анияаа..хурдан явахгүй юм уу?

Лухан хүрмээ өргөөд : үүнд баярлалаа

Би : хэхэ..

Лухан : ууг нь өнөөдөр чамайг гэрт чинь хүргэж өгөх төлөвлөгөөтэй энд ирсэн юмсан

Би: ............ "чимээгүй зогсох"

Лухан санаа зовсон байртай : чи яаж харих юм?

Би : автобус зогс... "цагаа харах"...амжвал зогсохоос нь өмнө явна аа

Лухан : би хэрвээ эгчийг аваад гэрт хүргэж өгөөд гарч ирж чадвал чамд дээр ирье

Би : зүгээрдээ

Лухан : залгана аа. Түрүүлээд явж байгаад үнэхээр уучлаарай мм "мөрнөөс барих"

Би Луханруу харж байгаад зүүн талруугаа хальт харвал түрүүнийн их зантай амьтан бид 2 луу хальт хүйтэн харцаа чулуудчихаад дотогшоо орохыг анзаарлаа

Би : зүгээрдээ. Харин очоод залгаарай

Лухан санаа зовсоор : тэгвэл үнэхээр явлаа шүү

Би : заа аннён

Лухан хүрмээ барисаар надруу даллаад машинруугаа гүйчихлээ...

Би ч араас нь хараад зогсож байтал утсанд дуудлага ирэн эгч дуудаж байв..

Тэгэхлээр Лухан бол нилээд боломжтой том айлын хүү ч гэсэндээ түүнийгээ бусдад гайхуулж тунхаглаж явах дургуй залуу юм л даа. Зүгээр сууж байгаад гар дээрээ мөнгө авах ч дургуй тиймээс л тэр үргэлж цагийн ажил ч болтугай хийж мөнгө олон зүгээр л өөрийн хүсэл мөрөөдлөө даган чөлөөтэй амьдрах дуртай нэгэн. Харин түүний гэр бүл нь тэр болгоныг нь зөвшөөрдөггүй юм. Эгч нь ч тэр түүнийг тайван байлгахгүй үргэлж л энд тэнд шөнийн клубт явж байгаад тасарч унан дүүгээ ирж авахыг нь шаардан хааяаа түүнээс нь болон Лухан шөнийн клубт буй залуустай орооцолдон эгчийгээ өмөөрөн зодоон зохион хийж явах ч үе бий. Ямартай ч миний мэдэхийн тэр тийм ч тайван амьдралтай нэгэн биш ч гэсэндээ үргэлж л инээмсгэлэн явж байх юм. Мөн хичнээн тийм зүйл амсан сэтгэлийн шаналалаасаа болон ямар нэгэн буруу зам руу орчилгүй тэрээр маш сайн хүмүүжлээр хүмүүжиж буй том залуу даа...

Би ч эргэн ортол нөгөөх нэг залуу ч юм уу жаахан банди ч юм уу хажууханд нь эгч зогсож байсан болохоор очлоо..

Би : эгчээ

Эгч : өө за..тэнд байсан шар айраг дуусчихсан байна лээ. Чи нэмээд аваад ирэх үү? Хэдийг..ойрхон 24н цагийн сүпермаркет байгаа болохоор

Би : за тэгье ээ

Эгчээс мөнгө авчихаад ойрхон сүпермаркет луу гарлаа. Илсан бол жижиг хот бөгөөд эдний байшин баячуудын хороололд нь бусад байшингуудын л адил хамт оршдог голдоо томоохон урт нэгэн гудамжтай болохоор тэр гэрэлтэй гудамжыг дагаад явахад гайгүй бололтой санасныг бодвол тийм ч аймар биш байв..яг одоо цаг шөнийн 10 өнгөрч байлаа..

Тэнд ч нэг 24н цагийн сүпермаркет харагдаж байсан ба ороод дотроо 20 ширхэгтэй 1 том хайрцаг шар айргийг аваад кассан дээр ирүүлэн бичүүллээ

Би : "аа яагаад ийм хүнд байдаг байна аа энийг нь яаж авж явах уу"

Кассан дээр мөнгөө тушаачихаад хайрцагтай шар айргийг яаж өргөж авах талаар бодоод байж байтал хаалгаар өөө нөгөөх өндөр түрүүний байшинд ирсэн зочдын нэг болох сэхүүн, залуу банди нь мэдэгдэхгүй юм ороод ирлээ..
гэхдээ тэр намайг харах ч үгүй чигээрээ явчихав..

Би ямартай ч аваад гарахаас гээд өргөж ядсаар дэлгүүрээс гараад байшинруу алхаж байлаа

Би : яагаад ийм хүнд байдаг байна аа...энэ өгсүү замыг-

Гэж амандаа бувтнаад явж байтал нөгөө залуу хажуугаар хүрмээ сэвэлзүүлэн салхинд нь ч тэр үнэртэй ус нь сэнгэнээд л дээшээ өгсөөд явчихлаа...

Би : "одоо үеийн залуучуудын байж байгааг ямар ч эр хүний шинжгүй ийм байж яаж эр хүн болох юм болдоо...пшшш энэ яагаад ийм хүнд байдаг байна аа аааххх"

Би ч доошоо хараад явж байтал хэн нэгэн урд ирээд гарнаас минь нөгөөх хүнд зүйлийг аваад явчихав..

Би : мм????? "гайхах"

Би ч гайхсаар араас нь хартал энэ нөгөө залуу байв...тэр юу ч болоогүй мэт гарнаас минь ирээд хүнд зүйлийг аваад явчихлаа..... юу вэ?? гэнэт....

Тэр явсаар явсаар байшингийн хашааных нь гадаа ирээд хайрцаг шар айргийг юу ч дуугаралгүй ав гэсэн маягтай толгойгоороо надруу хараад дохилоо

Би : а-аан за баярлалаа

??? гараа барисаар бувтнан : аяя..гар өвтгөчих юм.. "түрүүлээд орох"

Би бага зэрэг инээмсгэлээд ямартай ч энэ хүртэл бариж ирсэнд нь талархан араас нь орлоо...

Цаг ч ерөнхийдөө явж би ч бага багаар ажлынхаа дуусах цагийг хүлээж эхэллээ. Түрүүнээс хойш гэхдээ бодоод байх нь ээ энэ зочид дунд бид нарын үеийн хүн 1л байсан тэр нь тэр өндөр цагаан их зантай ч гэмээрдуу залуу тэгэхлээр энд ажилж байсан охидууд тэрийг ярисан байх нь ээ....ммм тэд ч мэдрэмжтэй л юм байна хаха..

Эгч : Хэсү-яа

Би : за

Эгч : одоо харьдаа бид бараг л дуусаж байна

Би :өө заа хэхэ

Эгч : цалинг нь данс руу нь шилжүүлчихсэн байгаа гэхдээ таксины мөнгө аваад яв юмыг яаж мэдхэв автобус зогсчихсон ч байж мэднэ

Би : ууг нь-

Эгч гарт мөнгө бариулаад : болгоомжтой яваарай очоод залгаарай

Би инээмсгэлсээр : заа тэгвэл би ингээд явлаа

Эгч : заа

Би ч харьж байгаадаа ашгүй баярласаар хувцасаа сольж өмсөөд юм хумаа аваад тэдний байшингаас гарлаа. Нөгөө охидууд явчихсан бололтой..тэгэхлээр ганцаараа л явах нь эээ...

Гэрэлтэй гудамж дагаад алхаж л байлаа. Гадаа чимээгүй зөөлөн салхи үлээж л байх ба хүн тийм ч их байсангүй хурдхан шиг л автобусны буудал хүрэх минь гэсээр явж байтал утас дуугарлаа..

Харвал Лухан байв

Би : өө Лухан

Лухан : хаана байгаа юм?

Би : би харих гээд явж байна

Лухан дуу сулханаар : тийм үү..би очиж чадахгүй бололтой

Би : ээе хэн хүлээсэн юм..зүгээрдээ хэхэ

Лухан : автобус явж байна уу?

Би санааг нь зовоохгүй гэсэндээ худлаа ярихаар шийдлээ : тийм ээ би автобусны буудал дээр байна...өөөө тэндээс автобус ирж байна..зогсоогүй юм байна хэхэ

Лухан санаа алдаад : ахх ашгүй дээ..тэгвэл очоод хэлээрэй

Би : ммм..харин чи зүгээр үү?

Лухан : зүгээрдээ

Би : за тэгвэл тасаллаа. Очоод хэлье

Лухан : мммм

Би ч таслаад үргэлжлүүлэн алхаж байтал АВТОБУС АЛЬ ХЭДИЙН ЗОГСЧИХСОН гэж эрэгтэй хүний дуу ард гарлаа. Бурхан минь зүрх минь аймшигтай хурдан цохилон би маш ихээр айж эхэллээ. Удалгүй дахин ЯА гэж хэллээ ааа яах уу гүйчих үү? Эргэж харахгүй уралдаж байгаа мэт гүйсэн нь надад дээр байх тийм үү тэр нь магадгүй амиа аврах хамгийн том арга байх бурхан минь..хүйтэн хөлс гаран би сандарч эхэллээ. Миний араас дагаж байсан юм болов уу эсвэл миний хоолойг сонсоод гараад ирэв үү бурхан минь...Утас руугаа ч гараа явуулж чадахгүй байтал араас хөлийн чимээ нь ойртож ирэх нь сонсдон би ч хөлөө дийлж ядан чичирсээр алхаж байтал хажуугаар хүрэм нь шүргэх шиг болон надад аль хэдийн миний хажууд ирсэн мэт санагдлаа...

Би айсаар : ааааххх "нүдээ анин биеэ байдгаараа хумхин зогсох"

??? : Юүү вээ энэ эмэгтэй чинь

Би : ю-ю-юу? "хоолой салганасаар нүдээ аажуухнаар нээн хартал байзаарай энэ чинь энэ хүрэм чинь....
юүү вээ энэ түрүүний нөгөө байшинд дотор байсан залуу мөн үү.....
би ч нүдээ улам онийлгоод хартал тэр гараа хүрэмнийхаа халаасанд хийсээр доошоо уруудаад явж байлаа. Бурхан минь тэгэхлээр тэр муу байжэээ ёстой нэг би ямар их айсан билээ дээ эйшшш...

Би : "гүнзгий амьсгаагаа гаргах" гэхдээ одоо ч гэсэн айдас нь гараагүй юм шиг жийрхээд байв.. ер нь хурдхан шиг төв замруу гарах хэрэгтэй юм байна"

Би ч хурдан хурдан явсаар автобусны буудал дээр ядаж сүүлийн автобус нь ирчих байх гээд найдсаар суулаа учир нь Сөүл хүртэл эндээс таксидвал бурхан минь ээ ямар галзуу үнэтэй гарна гээч тиймээс хүлээх хэрэгтэй ирнэ ээ ирж л таараа..

Гэхдээ түрүүний залуу хаашаа явсан юм бол хажуугаар явсан.. тэр урд холгүй явж байсан алга болчихсон байх юм.. арай ийм орой үдэш муу юм-эээее юуу бодоод байгаа юм бэ үгүй ээ үгүй...

Лухан руу залгаад үзэх үү... анияаа би түүнд автобус ирж байгаа гээд хэлчихсэн.. тиймээс болохгүй юм байна.. аа гэхдээ гадаа яагаад ч хүний урманд ганц хүн харагдах ч үгүй ийм зэлүүд байдаг байна аа...

Омо омо тэндээс нэг хар машин ирж байна. Такси юм байхдаа...
Эйшш голоо цохиод тэгээд таксиддаг хэрэг үү гэж бодоод байж байтал хар машин зогсоод арын суудал нь цонхоо доошлуулаад ЯА СУУХУУ гэж хэлэх нь сонсдлоо

Би : ю-ю-юу вээ? Х-хэн?? Арай.....

??? : Автобус зогсчихсон гэж хэлсэн штээ. Сөүл хүртэл хүргээд өгье

Хэн дугараад байгаа нь сайн харагдахгүй болохоор би босоод машин руу дөхлөө. Гэхдээ байзаарай автобус зогсчихсон гэж хэлсэн гэдэг чинь нөгөө залуу??????

би ч дөхөж байтал машинасаа тэр ухасхийн хаалгаа онгойлгосоор цочтол гараад ирлээ

би : омо "цочих"

??? : суух юм уу яах юм ? юугаа тэгтлээ хараад байгаа юм бэ? Яах юм?

Тэгэхлээр бурханы авралаар энэ нөгөөх залуу мөн байв. Яагаад ч юм би баярлаад тэгснээ бас муу совин татаад ч байгаа юм шиг болсоор гөлийгөөд зогсож байв.

??? : хөөөе эмэгтэй "урдуур гараа савчуулах"

Би сая л нэг ухаа ороод : автобус зогсчихсон гэдэгт итгэлтэй байна уу

??? : ммм..цаг 12 болох гэж байна

Би : тийм байх нь эээ

??? : ааа тэгээд суух юм уу яах юм би Сөүл хүртэл хүргээд өгье гэж хэлсэн штээ

Би ч жолооч руу нь харчихаад нөгөө залуу руу нэг харлаа

??? : үгүй ээ юугаа тэгтлээ бодоод-байзаарай арай намайг муу юм хийдэг залуу гэж бодоод байгаа юм биш биз дээ

Би : үгүй ээ яг ч тийм биш л дээ "дуугаа намсгах"

??? : сайхан сэтгэл гаргасан минь буруутсан юм байна. Ахаа явцгаая

Бурхан минь э-энэ явах гэж байгаа юм байхдаа?

Би : х-х-хөөе

??? суухаа түр азнаад : тэгээд хурдан суугаач дээ . Би чамд юу ч хийхгүй "залхсан байдалтай хэлэх"

Би : о-о-ойлголоо... гэсээр машинд нь суучихлаа..

Сөүл хүртэлх 30 минутын хугацаанд бид юу ч хоорондоо дуугарсангүй...

Залуу ч чимээгүй явах ба би ч гэсэн чимээгүй л байв..бага зэрэг тухгуй эвгүй байлаа ахх ёстой нэг..

??? гэнэт : СЭҮН

Би : ю-ю-юу? "залууруу харах"

??? : одоо болтол итгэхгүй байх шиг байна. Сэүн. миний нэр. Ядаж нэрээ хэлж байж итгэх байх "надруу харах"

Би түүний нүдрүү хартал яагаад ч юм би нүдээ залуугийн нүднээс салгаж чадсангүй...

Би ч удалгүй харцаа бууруулаад : а-а-аан заа...

Сэүн : "чимээгүй инээх"

Бид 2уул дахиад л чимээгүй болон удалгүй Сөүлд ирлээ..

Сэүн : гэрийн хаягаа

Би : юу?

Сэүн : автобус зогсчихсон байхад гэрт чинь хүргэж өгөхөөс өөр аргагүй биз дээ "тогтуунаар тэр нүдээ анингаа хэлж байв"

Би : тийм юм байна

Сэүн нүдээ нээгээд : чи арай одоо болтол намайг өөрт чинь муу юм хийчих вий гэж санаа зовоод гэрийн хаягаа хэлэхээс хүртэл бишүүрхээд байгаа юм уу?

Би : яг ч тийм биш л дээ хэхэ "худлаа инээх"

Сэүн : яг ч тийм биш гэхээр ямартай ч магадлалтай гэсэн бодол нуугдаж байгаа байх нь ээ "надруу харж суух"

Би : ..............

Сэүн : яа би тийм хүн биш ээ. Харах царайны миний царайнд тийм муу залуугийн дүр зураг харагдахгүй байгаа биз дээ хар л даа "тэр том нүдлээд бүр гүтгүүлсэндээ надруу харж суун сүртэй гэгч нь дуугаа өндөрсгөөд хэлж байлаа"

Би : юү вэ харин ч нэг ална гэсэн харцтайн байж "бувтнах"

Сэүн : ЮУ? Энэ эмэгтэй чинь?? "хөмсгөө зангидах"

Би: юуу эмэгтэй??

Сэүн : тэгээд юу юм? Эрэгтэй юм уу? эсвэл Ажумма /авгай/ агашши /бүсгүй/ нүүна /эгч/ юм уу?

Би : ЯА

Жолооч : нөгөө хаягаа хэлэхгүй юм уу?

Сэүн : аа ахаа сонсох хэрэггүй шууд тэр харагдаж байгаа зам дээр энэ эмэгтэйг буулгачих "чигээрээ харж суух"

Би : "хэлэх үггүй итгэж ядсаар харах"

Сэүн : чиний бодож байгаагаар би чамайг яаж ч магадгүй болохоор тэр хүрээд амиа алдахаасаа өмнө буусан чинь дээр

Би муухай хараад : ямар эрэгтэй хүн гэхээрээ ийм байдаг байна аа. Тэгье ээ ахаа тэнд хүрээд буулгачих

Жолооч : Автобус зогсчихсон шүү дээ. Охион хаягаа хэлчихдээ. Ах нь хүргээд өгье

Би : ю-юу?

Сэүн : Хён! Та миний жолооч болохоос ямар энэ танихгүй сонин эмэгтэйн жолооч юм уу?

Би: одоо бүүр сонин эмэгтэй ?? "бувтнах"

Сэүн : ямартай ч тэр харагдаж байгаа газар чи буу ойлгосон уу

Би бүр байж сууж ядсаар : омо омо одоо үеийн эр эм нь мэдэгдэхгүй залуу банди нь мэдэгдэхгүй юмнуудыг хараад байгаарай эрээ цээргүй хачин амьтад... "дуугаа өндөрсгөөд" ТЭГЭЭ АХАА ТЭНД БУУЛГАЧИХ "буухдаа бэлдэх"

Сэүн нүдээ том болгосоор надруу хараад : ЮУУ? Энэ эмэгтэй чинь-

Жолооч инээсээр : нөгөө-

Би түүнрүү хараад : юу юу гэж? Асуудал байгаа юм уу? "хөмсгөө зангидах"

Сэүн : сайхан сэтгэл гаргаж хүргэж өгсөн нь буруудсан юм байна...АХАА ЗОГС ЯГ ОДОО "дуугаа өндөрсгөх"

Би : сайхан сэтгэл гаргаж хүргэж өгсөндөө үхэх нь ээ үхэх нь "бувтнах"

Удал ч үгүй машин зогслоо.

Би : ямартай ч баярлалаа "буух"

Би ч буугаад үглэсээр цааш алхах гэж байтал удалгүй тэр залуу араас бууж ирээд орилох шиг боллоо

Сэүн : ЯА

Би эргэж хараад : ЮУ ГЭЭВ?

Сэүн : "халааснаасаа утсаа гаргаж ирээд надруу шидэх"

Би бүр алдахийн даваан дээр арай ч хийн барьж аваад : О_О

Сэүн : энэ дэлхий дээр үнэгүй юм гэж хаа байсан юм. Төлбөрөө төлөх хэрэгтэй биз дээ. Одоо биш ч дараа төлөх хэрэгтэй "ёсжтой инээмсгэлээд"...дугаараа бич миний утсан дээр

Би : Ю-ЮУУ? "гайхах"

Сэүн : утасныхаа дугаарыг...

पढ़ना जारी रखें

आपको ये भी पसंदे आएँगी

175 57 5
Some people who I love and treasure a lot (This is about me but written by my mom for now as I am not well)
64.3K 2.1K 49
Two girls are scouted by TF family after they participated in a competition. In order to join TF family, they need to leave their country and go to C...
3.1K 619 20
کۆتایی هاتووە .... ژانەر : درامی - هەستبزوێن - رۆمانسی .🖤 " من شایەنی ئەوە نەبووم .. " " شایەنی ژیانێکی باشتر بووم .. " " شایەنی گرنگی پێدان بووم...
299K 7.3K 25
💗COMPLETED💗 y/n is Connie's sibling. But unlike Connie, y/n is a gem human hybrid, just like Steven Universe. What does fate have in story for the...