E U P H O R I A [Completed]

By Jamais_Vu22222

8K 480 95

Сайн охид хэнд хэрэгтэй гэж? Тэд зөвхөн ээждээ л хэрэгтэй дуулгавартай, хэрэг тарихгүй, бас үгэнд сайн орно... More

00. INTRO
01
02
03
04
05
06
07
08
09
11
12
13
14
15
16
17
18
CAST
19
20
END

10

275 19 5
By Jamais_Vu22222

Chapter 10
"Хайртай байсан болов уу?"

"

Тэр бидэнтэй хамт амьдарсаар л байх юм уу?"

Чон Жина гэх эмэгтэй бидэнтэй хамт амьдраад сар болох гэж байна

"Тийм ээ, чи түүний нэр дээр төрнө. Хамт байж таньж мэдэх хэрэгтэй. Бас тэр чиний эгч гэсэн шүү дээ. Чамд хань болох хүн хэрэгтэй Жиа"

"Би хүсэхгүй байвал?"

"Чи ямар 5 настай хүүхэд үү? Хэдий болтол ингэх гэсэн юм?"

"Жонгүг"

Жиа түүнийг гайхахын дээдээр гайхаж байгаа. Жина түүний амьдралд гарч ирснээс хойш Жонгүг их өөрчлөгдсөн. Түүнийг Жижи гэж дуудахаа больж өдөржин хамт байдаг байсан бол ажил гээд гэртээ ч байхаа больсон

"Жиа, эртхэн унтаж амар орой болсон байна"

"Чи хайчих гэж байгаа юм? Хамт унтахгүй юм уу?"

"Гэдэс чинь томроод хамт унтахаар тээртэй байгаа биз дээ? Бид одооноос тусдаа унтах хэрэгтэй байх"

Бөөрөнхий хариулт хэлсэн болчхоод Жонгүг түүнээс аль болох зугтлаа.

"Хөөе Туулайхан минь, аав чинь яг яачихаад байгаа юм бэ?"

Жонгүггүй унтах анхны шөнө. Тэр түүнд тэврүүлэхгүй л бол унтаж чадахгүй болсон бололтой. Шөнө гэнэтхэн хар даран сэрж ус уухаар доош буулаа

Зуршил ёсоор зөвхөн ус уух ч биш мөхөөлдөс аван буйдан дээр тухлав.
Аймшигтай хар дарсан зүүд нь үргэлжлэх вий гэхээс тэр үхтлээ айсан учраас унтахыг хүссэнгүй

"Золиг чинь, хар шөнө энд юугаа хийж байдаг байна аа?"

Эрт сэрсэн Жонгүг өрөөнөөсөө гарч ирээд Жиаг тэврэн дээш гарлаа

Орон дээр нь зөөлхөн гэгч нь хэвтүүлээд гарах гэтэл Жиа гараас нь зуурах аж

"Жонгүг би айгаад байна"

"Юунаас тэр вэ?"

"Зүүднээсээ айгаад байна. Бас чамгүй унтаж чадахгүй байна"

"Жиа чи ч үүнийг мэднэ. Бид үүрд хамт унтахгүй шүү дээ. Чи сурах хэрэгтэй. Бас тэр зүүдээ одоо март даа зарим үед гараа элгэндээ аваад унтчихаар хар дардаг шүү дээ. Сүртэй зүйл биш" 

"Ч..чи яагаад ийм амархан яриад байгаа юм бэ?"

Хормын төдийд нулимс нь мэлтэлзэх Жиа түүн рүү тийм гэхийн аргагүй гомдолтой нүдээр ширтэнэ

"Би их ажилтай байгаа одоо явах хэрэгтэй"

"Б...бид өнөөдөр эмчид үзүүлэх хэрэгтэй"

"Чамруу хүн явуулъя, тэр хүнтэй хамт явахад болно"

Үг хэлэхийн завдалгүй Жонгүг өрөөнөөс минь гараад явчихсан. Би ахиад л энэ дэлхийд хэзээ ч харахыг хүсдэггүй хүнтэйгээ хамтдаа үлдэхээр боллоо. Үнэндээ хэн ч итгэдэггүй юм шүү хэн ч. Чи 24 жил өөрийгөө зөвхөн цор ганц гэж бодож амьдарчихаад өөрийнхөө янхан шиг хямдхан төрхийг харна гэдэг байж болшгүй зүйл. Новш гэж би ингэж байхаар үхчихээсэй.

Түүнийг энд ирснээс хойш би үргэлж түүнтэй таарахаас зайлсхийж байгаа. Өглөөний цайгаа түүний дараа ууж оройн хоолыг ч бас тэгэж байгаа

Жонгүг явсны дараа түүнийг сэрээгүй байх хэмээн найдан 6 цагт юм идэхээр доош буувал би хэзээ ч харахыг хүсэхгүй өөртэйгөө ижил царайг харахад хүрсэн юм

"Өө Жиа яасан эрт сэрээв?"

"Би чамаас л энэ асуултыг асуумаар байна"

"Жонгүгийг босоход сэрчихсэн юм аа"

"Юу?"

"Чи мэдээгүй хэрэг үү? Би Жонгүгийн өрөөнд байрлаж байгаа"

"Энэ байшин 5 өрөөтэй байхад яагаад заавал Жонгүг гэж?"

"Бусад өрөө тавилгагүй гэсэн болохоор Жонгүг намайг тэр өрөөнд оруулсан юм. Өөрөө тэнд байхгүй гээд. Гэтэл өчигдөр гэнэт тэр хамтдаа энд өрөөнд байх нь дээ гэж хэлсэн"

"Амар юм болох нь шив дээ?"

"Хардаад байгаа юм уу Жиа? Жонгүг хэлэхдээ чи тэрэнд хайргүй ердөө 1 шөнийн алдаа гэж хэлсэн"

Хараал ид Жонгүг чи хүүхдээ ердөө нэг шөнийн алдаа гэчихэж байгаа юм уу? Надтай адилхан царайтай биеэрээ дүүрэн шивээстэй хүүхэн чамд тийм их таалагдаа юу?

"Тиймээ бидний дунд ямар ч хайр дурлал байхгүй. Чи түүнтэй хүссэнээрээ сээтгэнэж болно, бүр ав" 

Хараал ид би хэзээ ч Жон Жонгүгт хүүхдээ өгөхгүй. Хэзээ ч

Өрөөндөө нулимсаа урсган суухдаа шийдсэн шийдвэр минь энэ байлаа.

"Эзэгтэй, тантай хамт эмнэлэг явахаар нэг ноёнтон ирлээ"

"Одоо буулаа"

Уйлсаар байгаад цагаа ч мартаж орхиж. Цуваа аван үсээ шуугаад доош буувал Жонгүгийн өмнө нь найзаа гэж танилцуулж байсан Тэхён гэдэг залуу зогсож байлаа

"Сайн уу? Жиа"

"Сайн, чи сайн уу?"

"Сайн, за алив цүнхээ надад өгчих"

"Зүгээрдээ, их хөнгөхөн"

"Үгүй дээ надад өгчих, Жонгүг эхнэрийг нь анхаараагүй гээд намайг аваад шидчихвэл яах болж байна?"

"Тэхён боль доо, чи их хөгжилтэй ч би түүний эхнэр биш шүү дээ"

"Эзэгтэй цүнхээ өгөх үү? Эсвэл би чамайг өргөөд гарах ёстой юу?"

Тэхён их зөрүүд бас соёлтой юм. Хэрвээ би өсвөр насны Жиа байсан бол түүнд дурлах байсан. Гэвч би одоо 24 настай бас ээж болох гэж буй Жиа, түүн шиг залуусыг хараад л танина. Охин минь хэрвээ чи түүнд дурлавал нэг шөнийн дэвсгэр нь л болох болно амлая. Ийм залуус хайртай юм шиг жүжиглэдэг болохоос хайрладаггүй юм. 

"Жирэмсэн үеийн чинь сүүлийн үзлэг үү?"

"Мм, миний туулай гэдсэндээ байх үеийн сүүлийн үзлэг"

"Жонгүг гэж юм чинь яачихаад хүүхдийнхээ үзлэгт явахгүй гээд байгаа юм? Та хоёр муудалцаа юу?"

"Үгүй ээ, зүгээр л надаас уйдсан байх"

"Больж үзээч дээ Жонгүг чамд ямар их хайртай билээ дээ?"

"Шинэхэн хайрт нь хүүхдээс нь илүү сонирхолтой байгаа байх" 

"Шинэ хайрт гэж?"

"Чи удахгүй мэдчих байх"

"Нээрээ Жиа энэ, нөгөө Жина билүү? Тэрний бичиг баримт. Энэ бичиг баримтаар бүртгэлээ хийлгэчих"

"Хараал ид, ийм ижилхэн байх ч гэж"

Тэхёнаас шүүрэх шахуу бичиг баримтыг авчхаад гэдсээ илэн эмнэлгийг зүглэлээ.

"Удахгүй төрөх нь дээ, хүүхдийн байрлал солигдож байна"

"Тийм үү? Ашгүй дээ"

"Их хөөрхөн хүүхэд байна, нүүрээ харуулчихлаа хардаа"

Үнэхээр хөөрхөн миний хүүхэд үнэхээр хөөрхөн юм. Ээж нь чамайгаа хэзээ ч орхихгүй ээ

Гэртээ буцаж ирээд шуудхан дээш өрөө рүүгээ орлоо.

***

Чон Жина гэх эмэгтэй манайд ирснээс хойш даруй 2 сар өнгөрлөө. Гэдэс минь илүү томорч төрөх өдөр ойртсон ч Жонгүг надруу харахаа ч байсан хэвээрээ. Би Тэхёнтой гадуур гарч Тэхёнтой хүүхдийнхээ зүйлсийг бэлдсэн. Жон Жонгүг чамд хүүхдээс чинь илүү хүүхэн чухал юм байна. Хараал идсэн миний хуулбар шиг хүүхэн.

Шөнө бүр Жонгүг Жина хоёрын хамтдаа унтаж байгааг харах, гэдсээ илээд ганцаараа хооллох гээд ганцаардал гэдэг зүйл намайг дотроос минь алж байлаа.

Би Тэхёнаас гуйсны эцэст би тэднийд амьдрахаар болсон. Надад одоохондоо түүнээс өөр итгэх хүн алга. Би хүүхдээ төрүүлтлээ ядаж тайван байх эрхтэй биз дээ?

"Байна уу? Жиа. Би ирчихлээ гараад ирэх үү? Ачаагаа авч гарч ирж чадах уу?"

"Харин л дээ би..."

"За за би оръё доо"

Харилцуур тасарч би хоёр давхараас аль болох чимээгүйгээр цүнхээ аван буулаа. Гэтэл гал тогоонд сууж байсан Жонгүгийг анзаараагүй минь миний буруу.

"Хайчих нь уу?"

"Чамд хамаагүй"

"Утгагүй зүйл ярихаа боль"

Нүд ирмэх зуур л нүд нь улаанаараа эргэсэн Жонгүг гараас минь ирэн чангаас чанга атгах нь тэр

"Би цөхөрч байна Жонгүг, бас чи намайг өвтгөөд байна"

Нүднээс минь нулимс дуслахтай зэрэгцэн Тэхён орж ирлээ.

"Чамд надаас илүү найз минь таалагдаа юу?"

"Чамд харин хүүхдээс чинь илүү ихэр эгч минь таалагдсан байх аа?"

Жиа чи миний хүүхдийг аваад хайчих гээд байгаа юм" 

"Битгий миний хүүхэд гээд бай, чиний ганц шөнийн алдаа гээ биз дээ?"

Ийн хэлээд гарах гэтэл Жонгүг ардаас татаад явуулсангүй

"Жон Жонгүг, хүүхдээс болоод ингээд байгаа бол би хэзээ ч чамд хүүхдээ өгөхгүй нээрээ шүү"

Энэ үед Жонгүг зурсхийн нулимс нь урсан өвдөг сөгдлөө

"Ж..Жиа битгий ингэ л дээ би чамд хайртай гуйя энд үлдээч дээ"

"Жонгүгаа одоо болно"

"Тэхён ахаа битгий түүнийг минь авч яваач дээ, энд үлдээчих би түүнгүйгээрээ бас хүүхдгүйгээр амьдарч чадахгүй та мэднэ шүү дээ"

"Тэвчээрт хязгаар гэж бас байдаг Жонгүг, хэрвээ чи надаас өшөөгөө аваад байгаа юм бол энэ арай хатуу юм аа. Яаж чи надтай адилхан царайтай хүүхэнтэй тэврэлдээд урдуур минь өнгөрч чаддаг юм бэ? Уучлаарай Жонгүг хараал идсэн өмнөх амрагийг чинь ихэрээ гэж итгээгүйд"

"Хараал идсэн хямдхан хүүхэн"

Өрөөнөөс гарч ирсэн Жина ийн хэлэхэд Тэхён болон Жонгүг сэрдхийн түүнрүү эргэлээ

"Нүүрэндээ над шиг нүүр наалаа гээд чи надаас үнэтэй болохгүй шүү Пак Хэми. Хуучин амрагаа над шиг болгож янзалсанд чинь итгэж өгөхгүй нь ээ Жон Жонгүг"

Ингээд би энэ байшинг эргэж харалгүйгээр орхисон юм

"Жиа, чи ихэр чинь гээд байгаа тэр эмэгтэйг хуурамч гэдгийг яаж мэдсэн юм?"

"Би үнэндээ их ухаантай эмэгтэй шүү"

"Жонгүгт ч бас шалтгаан бий л байх, үнэндээ ийм хүүхэд биш шүү"

Эцсийн эцэст хайраас зовлон шаналал л үлдэх юм. Жон Жонгүг надад жаахан ч болтугай хайртай байсан болов уу? Надад өгдөг байсан сэтгэл нь үнэн байсан болов уу? Хэлдэг байсан ХАЙРТАЙ болгоных нь ядаж ганц нь үнэн байсан уу?

Continue Reading

You'll Also Like

244K 14.5K 64
𝐓𝐨 𝐞𝐯𝐞𝐫𝐲𝐨𝐧𝐞 𝐰𝐡𝐨 𝐭𝐡𝐢𝐧𝐤𝐬 𝐭𝐡𝐞𝐲 𝐚𝐧𝐝 𝐭𝐡𝐞𝐢𝐫 𝐜𝐫𝐮𝐬𝐡 𝐚𝐫𝐞 𝐧𝐨𝐭 𝐦𝐞𝐚𝐧 𝐭𝐨 𝐛𝐞 𝐭𝐨𝐠𝐞𝐭𝐡𝐞𝐫. ...
4.3M 236K 49
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...
241K 16.3K 47
This novel featuring Amie and her childhood friend, Mahir. It's a delightful tale of friendship, lost connections, and the power of rekindling old fl...
465K 11.5K 30
In a district where danger lurks around every corner, Isaac North tries to live a normal life, but quickly finds himself entangled in a perilous roma...