"A Bloody Fairy Tale" ||KTH

By VanTe_CAFE

7.2K 894 53

Эрт урьдын цагт... ... Үнсгэлжин хараа булаам гоёмсог болор шаахайг углах үед төгс таарах аж. Ингээд тэр мөрө... More

Intro
1. Once upon a time
2. Хан Сумин
3. Минмин
4. Цэнгүүн
6. Хатан хаан
7. Болор шаахай
8. Үл үзэгдэх хана
9. Үнэн
10. Хар дарсан зүүд
11. Хайр ба үзэн ядалт

5. Бүжиг

390 59 6
By VanTe_CAFE


"Тэхён ханхүү?" Сумин гайхсандаа нүдээ томруулсаар ам алдав. Тэр хуучин найз болох Тэхён өмнө нь зогсож байгаад итгэж ядна. Үгүй ээ, тэр эхний секунд л хунтайжийг таньсан. Тэхён огт өөрчлөгдөөгүй байна. Тэр одоо ч Сумины дурсамжин дахь ханхүү шиг харагдаж байлаа.

Өнгөрсөнд:

Бяцхан Суминыг цочоон хэн нэгэн бугуйнаас нь татан үзэсгэлэнт сүрлэг цэцэрлэгээс чирч гарч эхлэв.

"Тэе, чи юу хийгээд байгаа юм бэ?" Охин түүнийг харсан даруйдаа гайхсаар асуулаа.

"Хурдлаарай, Минмин!" Ханхүү ийн хэлээд түүнд ямар ч тайлбар өгөлгүй улам хурдлах аж.

Тэд нууцаар хатны унтлагын өрөө рүү орон буйдны ард нуугдахад Сумин сониучирхан "Бид энд юу хийх юм бэ?" хэмээн шивнэн асуулаа.

"Ээж удахгүй гарна, тэгэхээр би чамд нэг юм үзүүлмээр байна." Тэхён гараа Сумины чихэнд ойртуулан шивнэв.

Бяцхан Сумин хунтайж руу эргэлзсэн байртай харсан ч хатан болон түүний шивэгчин гарч явахад нүд нь хурдан эргэлдэн саяхан чимээ гарган хаагдсан хаалга руу харав.

Ээжийгээ гарсан даруйд ​​Тэхён охины гараас атгаад түүнийг хатны хувцас солих өрөө рүү дагуулан явлаа. Олон мянган өнгө өнгийн гоёмсог даашинз, гоёл чимэглэл болон гутал эгнэн жагссан том өрөөнд ороход Сумины эрүү нь унах шахам ангайв.

"Өө бурхан минь, энэ бүгд ээжийнх чинь үү?" хэмээн Сумин өөрийн ертөнцдөө байгаа мэт даашинзнаас гутал руу, дараа нь бээлий, малгай руу тогтож ядан гүйн асуух аж.

"Алив Минмин, яг энд байна." Тэхёны өхөөрдөм хоолой Суминыг дэлхий дээр нь эргүүлэн авчирч, тэр ханхүүг даган өрөөний голд ирэхэд Тэхён үнэт эдлэлийн ширээний өмнө зогсоод ширээ рүү заалаа.

"Хар даа." Түүнийг дөрвөлжин шилэн хорго руу заан хэлэхэд Сумин гайхсандаа нүдээ томруулах аж.

"Бурхан минь, Тэе, энэ..." түүнийг асуултаа дуусгаж амжаагүй байхад Тэхён яриаг нь таслан "Тийм ээ, мөн" гээд хоргыг нээн титмийг гаргах нь тэр.

Тэгээд Сумин руу эргэж хараад түүний толгой дээр болгоомжтой тавин инээмсэглээд,

"Би том болоод чамтай гэрлэж, чамайг өөрийн хатнаа болгох болно." гэж ханхүү итгэл төгс хэлэв.

"Гэхдээ чи том болоод намайг мартчихвал яах юм бэ?" хэмээн Сумин хошуугаа унжуулан гонгинон асуув.

"Би тэгэхгүй ээ."

Тэхёны хариулт Сумины эргэлзүүлж орхив.

"Хм... тэгвэл" Ханхүү хэсэг бодлогоширсноо гэнэт сөхөрч суугаад Сумины гараас атган:

"Хан Минмин, чи надтай гэрлэх үү?"

Сумины царайнд эгдүүтэй бяцхан инээмсэглэл тодрон доош суугаад Тэхёныг чангаар тэврэн авав.

"Тийм ээ." Дараа нь ийн хариулаад ханхүүгийн хацар дээр үнслээ.

"Тэгвэл бид одоо сүй тавьсан шүү." Бяцхан Тэхён ч нүүр дүүрэн мишээн баясалтайхан хэлээд:

"Харж байна уу? Одоо бид салж чадахгүй, би чамайг хэзээ ч мартахгүй."

Одоо үед:

"Хатагтай, тантай энэхүү бүжгийг бүжиглэхийг минь зөвшөөрнө үү?" Ханхүү доош бөхийн эелдэгээр асуухад Сумин нүдээ чангахан анин буцан нээгээд энэ мөчийг зүүд мөн эсэхийг шалгав. Түүний найз Тэхён үнэхээр урд нь зогсоод бүжгэнд урьж байгаад итгэхэд бэрх байв.

Тэр дурсамжин дахь хунтайжийг санаж байхдаа цээж нь хөндүүрлэж байгааг мэдэрнэ. Түүнтэй дахин уулзаж чадахгүй гэдэгтэйгээ аль эрт эвлэрэн, бууж өгөөд байсан шүү дээ.

Гэвч одоо хунтайж түүний өмнө гараа өргөн хүрэх төдийд зогсож байна. Хэдхэн цагийн өмнө тэдний хооронд хүрч болшгүй шилтгээнийг тойрсон нурашгүй хэрэм байсан бол яг одоо агаараас өөр юу ч алга.

Ээжийгээ нас барснаас хойш зургаан жилийн дараа Тэхёныг дахин харах нь гайхамшиг мэт санагдана. Сумин түүнээс өөрийг нь санаж байгаа үгүйг асуухыг хүсэв. Гэхдээ тэр юу гэж хэлэх ёстой вэ? 'Сайн уу ханхүү, намайг санаж байна уу? Бид бие биедээ хайртай байсан?'

Үгүй дээ, Тэхён түүнийг шоолох нь гарцаагүй. Эцсийн эцэст тэр хаант улсын хунтайж шүү дээ. Амьдралд нь хэдхэн жил үзэгдээд өнгөрсөн бяцхан охиныг яагаад санана гэж? Үүнээс гадна тэр энэ үдэшлэгийг эхнэр болох хүнээ олохын тулд зохион байгуулж байгаа нь "Минмин"-ийг ор тас мартсан гэсэн үг биз дээ?

"Өршөөгөөрэй ханхүү минь. Би их анхаарлын төвд байж дасаагүй юм." Сумин энэ мөчийг мөнх үргэлжлэх мэт санагдаж байгаад эмээн гунигтайхан хариулав. Тэр Тэхёнтэй бүжиглэхийг, түүний хажууд байхыг маш их хүссэн ч чадахгүй. Хойд эх нь түүнийг олж хараад таньчихвал түүнийг нүцгэн гараараа алах болно.

"Өө, би ойлгож байна. Ханхүүтэй бүжиглэх нь хэтэрхий их анхаарал татах нь тодорхой." хэмээн тэр ойлгосон байдалтай хэлээд, "Гэхдээ гадаа тагтан дээр сонсогдохоор хөгжим хангалттай чанга байна. Чамтай бүжиглэх хүндтэй зөвшөөрлийг дахин асууж болох уу?" хэмээн ханхүү түүнд дахин гараа сунгав.

Сумин Тэхёны гар луу хараад түүний хөөрхөн царайнд инээмсэглэл тодров. Бүх дурсамжууд гэнэт түүний санаанд орж ирэх нь тэр. Тэхён түүнд гэрлэх санал тавичхаад бүтэн өдрийн турш гарыг нь тавиагүй тэр өдрийг эргэн санав. Хатан хаан болон түүний ээж тэднийг дэлбээлж буй ягаан цэцэгстэй модны доор одоо ч нөгөөх титэмтэйгээ сууж байхад нь олж байсныг санав. Тэхён түүнийг хэрхэн хамгаалж, ээжээсээ түүнийг шийтгэхгүй байхыг гуйж байсныг санав. Тэр Тэхёны хажууд нь байх ямар мэдрэмж төрдгийг мөн Тэхёны үзэсгэлэнтэй нүдэнд төөрч орхих ямар санагдгийг санагалзав. Энэ бүх дурсамжтай байхад тэр яаж зүрхээ биш толгойгоо сонсох юм бэ?

"Нэр төрийн хэрэг." Сумин хариулаад Тэхёны гараас атгаад тагтан руу алхлаа.

Тэднийг цэлгэр тагтан дээр ирмэгц хөгжим ид шидийн мэтээр удаарширч эхлэв. Сумин юу хийхээ мэдэхгүй эргэлзэхэд ханхүү түүний бэлхүүсээр гараа оруулан түүнийг зөөлхнөөр өөртөө ойртуулав. Гайхалтай нь тэдний хэнд ч ичмээр эсвэл эвгүй санагдсангүй.

Мөнгөн сарны гэрэлд тэд уянгалаг хөгжмийг таашаан нэгэн хэмнэлээр бүжин, нэгнийхээ халуун амьсгалыг мэдэрч, эргэн тойрныхоо бүхнийг мартах нь сэтгэл хөдөлгөм боловч басхүү аюултай санагдаж байв. Сумин аажуухан толгойгоо Тэхёны мөрөн дээр тавин нүдээ анин түүний аясаар хөтлүүлэн хөдөлнө. Тэр энэ мөчийг үүрд үргэлжлүүлж, сайхан зүүднээсээ сэрэхийг хүсэхгүй байгаагаа анзаарахдаа гашуун бодит байдал руугаа буцна. Энэ ертөнцөд юу ч мөнх байдаггүй, ялангуяа сайхан бүхэн төсөөлснөөс ч хурдан замхран оддогийг мэднэ.

"Надад асуулт байна." Сумины айдсыг хөтлөн бодлыг нь үргээн ханхүү ийн хэлээд түүнийг бага зэрэг түлхэн царайг нь хараад дараа нь түлхүүрийн оосор луу заан "Чи хаанаас авсан юм?"

"Өршөөгөөрэй? Юу гэсэн үг вэ?" Сумин эргэлзэнгүй асуув.

"Иймэрхүү түлхүүрийн оосорыг зөвхөн язгууртнуудад л өгдөг, чи язгууртан биш биз дээ? Би чамайг шивэгчний дүр эсгэн цэнгүүн рүү гэтэж орохыг харсан. Чи энд юу хийж байгаа юм?" Хунтайж нухацтай асуун Сумины нүд рүү эгцлэн хараад хэзээ ч сонсохгүй хариултаа хүлээв.

Сумин айсандаа хойш алхахад шөнө дундын хонх гэнэт дуугарах нь тэр.

"Би... би явах болчихлоо, уучлаарай." Тэр ханхүү үг хэлэхээс бас өөрийг нь дагахаас өмнө нэг ч хором дэмий үрэлгүй хурдхан зугтаж эхлэв.

Шатаар гүйн явах түүний хацрыг даган нулимс урсах аж. Тэр мэдэж байсан. Энэ мөч удаан үргэлжлэх мэт санагдах нь хэтэрхий аюултай гэдгийг тэр мэдэж байсан. Гэхдээ хамт байхыг хүссэн цорын ганц хүнээсээ зугтах нь түүнийг яагаад ингэтлээ их өвтгөж байгаа юм бэ?

Тэр гүйхээ болиод өөрийгөө хэн болох мөн ээжийнхээ алуурчныг харсан тухай үнэнээ хэлэхийг хүссэн, гэвч тэр алуурчин хааны гэр бүлээр хамгаалуулж байгаа нь маш ойлгомжтой шүү дээ. Түүний хүссэн зүйл бол тэр мангасын нүд рүү харж байгаад түүнээс яагаад гэж асуух. Тэр яагаад ээжийг нь үхэл рүү түлхсэн юм бэ?

Гэтэл ээжийнх нь үхлийг мартагдсан хэрэг болгосон нь Тэхён байсан нь бүхнийг улам дордуулсан. Алуурчинг цаазлахыг хойшлуулан хааныг ятгаж, тэр этгээдийг хамгаалж байсан хүн нь хунтайж байсан болохоор л Сумин олон жилийн турш хэнд ч энэ тухай ярьж зүрхлээгүй юм.

Сумин Тэхёныг яагаад ингэснийг ойлгоогүй ч ямар ч шалтгаантай байсан тэрээр ханхүүг дахиж хэзээ ч хажуудаа байлгахгүй гэдгээ ухаарсан байлаа. Нэгэн цагт нэгэндээ хайртай байсан тэд одоо бол биесээ үзэн ядах дайснууд болон хувирсан юм.

Continue Reading

You'll Also Like

87.8K 2.5K 39
Francesca Astor came to Love Island to find her soulmate, and once she sets her eyes on him, she's never letting go. Rob Rausch x Fem!oc #1 robertrau...
63.6K 1.7K 33
𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇, Victoria Perez goes to the love island villa to find love.
1.4M 32.2K 60
In which Daniel Ricciardo accidentally adds a stranger into his F1 group chat instead of Carlos Sainz.
762K 20.6K 76
မင်းဟာ လူသားတွေကိုကယ်တင်နေတဲ့ဆရာဝန်မလေးပေမယ့်ကိုယ့်အတွက်တော့ အချစ်တွေကုသပေးမယ့် အချစ်ဒေါက်တာမလေးပါ..... #စဝ်ခ...