The king loves you👑❤📿

بواسطة jelly_6566

2.4K 183 4

Хэрэв энэ үзэсгэлэнтэй ордон миний хоригдох алтан тор, энд өнгөрүүлэх өдөр бүр минь миний туулах там гэдгийг... المزيد

Little Duchess
Ball
Banquet
I will punish your brother
I agree...
The prince's engagement
Empress's lesson
F.R.I.E.N.D
I'll choose you..
Stay
Marriage...
You're the crown princess!!
Smart and honest.
When I fall for you...

Fiance..

165 11 0
بواسطة jelly_6566

Юнги ах бид хоёрын дэргэд Рина, Тэхён ах хоёр ч бас биенээ хайрын харцаар ширтэлцэн бүжнэ.

Сэтгэл хөдлөм гайхалтай бүжиг дуусах үед эргэн тойрноо гүйлгэн харвал сэнтий дээ заларсан хунтайж над руу хүйтнээр ширтсэн чигээр...

Би энэ хүнд ямар нэг буруу зүйл хийсэн удаагүй шүү дээ...
Энэ удаа би айж байсан ч харц буруулалгүй өөдөөс нь ширтээд толгойгоо бага зэрэг гудайлган ёслов.

Гэтэл түүний харц хүйтнээс шууд л гайхсан сонжсон байдал руу шилжин нүдээ томсгон жижигхэн инээмсэглэл гаргах нь тэр..
Харин одоо миний гайхах ээлж бололтой. Тэр үнэхээр сэтгэл татам харагдсан.

Түүн рүү ширтэж байхад гэнэт л намайг дээш өргөх нь мэдрэгдэн гайхан том харах үед Тэхён ах инээсээр "Юуг тэгтлээ ширтсэн юм? Бүжиг эхэлчихлээ." гэв.

Би "Та энэ янзаараа бүжиглэх гэж байгаа хэрэг үү?" гээд гайхан асуухад намайг дээш өргөсөн чигтээ бас л миний өөдөөс том хараад "Яасан болохгүй юм уу?"

Би "Үгүй л дээ." гэхэд тэр "Хөл чинь өвдөж байгаа биздээ зөндөө бүжиглэсэн. Тэгээд ч ах нь дүүгээ тэвэрч байхад хэн юу гэх нь хэнд хамаатай юм" гэв.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Саяхан л надтай бүжиглэхдээ дэлхийн төгсгөл дээр алхаж байгаа юм шиг байсан байж Август командлагчтай харин баяр баясал дүүрэн бүжих нь дургүй хүргэх шиг..

Намайг түүн рүү харж байгааг анзаарсан мэт өөдөөс минь харав. Түүнийг яг л саяных шигээ айж эмээх байх гэтэл тэр энэ удаа айж байсан ч өөдөөс минь нүд салгалгүй ширтээд толгой гуйдайн ёслов.

Зоригтой юм бас сонирхолтой юм гэж бодоод бага зэрэг гайхсан ч инээмсэглэхэд тэр над руу том харна. Бас эгдүүтэй байх нь....

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Цэнгүүн дуусан биднийг харихаас өмнө Тэхён ах хаан эзэнтэй тусдаа хэсэг ярилцах шиг болсон. Гэхдээ эргэж ирэх дээ царай нь нэг л базаахгүй харагдсан ч ах чадахаараа инээмсэглэх гэж хичээнэ.

Би ахыгаа хэнээс ч илүү мэднэ. Ямар нэг ноцтой хэрэг гарах бүрт царайны хувирлаа хянах гэж оролддог юм. Гэхдээ надад их мэдэгддэг.

Удаан уулзаагүй тул Юнги ах манайд зочлохоор болов. Нэг сонин зүйл байсан нь цэнгүүнээс гарч явах замд нэгэн бүсгүйг бас хамт авч явсан. Хэн гэдэг нь сонин байгаа ч гэрт очихоороо танилцуулах нь лавтай.

Юнги ах "Гайхаж байгаа байх хэн юм болоо? гээд танилцаарай тэр бол миний сүйт бүсгүй Эми." гэхэд өнөөх бүсгүй дөлгөөхөн инээмсэглэн бидэнтэй мэндлэв.

Би " Гэхдээ цэнгүүн дээр харагдахгүй байсан. Хаанаас гараад ирэв?" гэхэд өнөөх эмэгтэй газар ширтэн харин Юнги ах гарнаас нь атгана.

Юнги ах "Тэр цэнгүүнд уригдаагүй юм. Та нар ойлгох байх тэр бол энгийн ардын хүүхэд тиймээс..." гээд дуугаа хураана. Харин сүйт бүсгүй нь гэм хийсэн мэт газар ширтсэн чигээр л...

Бидний амьдарч байгаа нийгэм бол хүмүүсийг зэрэг дэв, гарал угсаагаар нь ялгадаг. Тийм л нийгэм.. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж хайр дурлал, үнэнч сэтгэл хүртэл нэр хүндийн өмнө өвдөг шорооддог. Гарал угсаагүй бол чи хэн ч биш!!!

Тэхён ах "Хөөе болил доо. Бидэнд тийм зүйл хэзээ нээх нөлөөлдөг байлаа даа." гэсээр тэдэнтэй эелдэг харьцах бол би харж зогсож байгаад "Юнги ахаа та ингэж болохгүй!" гэхэд бүгд над руу гайхан харна.

Юнги ахын хөмсөг бага зэрэг зангирах нь харагдаж харин Эми гэх эмэгтэй улам биеэ хумин айх нь нүдэнд илхэн.

Би "Зоригтой байгаач дээ энэ миний хайртай эмэгтэй, ирээдүйн эхнэр минь гээд хэл л дээ! бид юм хэлнэ гэж үү? Бидэнд хэзээ гарал угсаа тйим онц байдаг болчихов." гэсээр асуух мэт түүн рүү харахад түүний хөмсөг тэнийж сүйт бүсгүй нь гайхан ширтэнэ.

Би "Сайн байна уу? Намайг Жизель гэдэг. Эми эгчээ гэж дуудаж болно биз дээ?" гэсээр гарнаас нь бариад "Энэ шаргал үст бол миний ах харин хажууд нь зогсож байгаа нь удахгүй таньтай адил миний бэр эгч болох Рина." гэхэд Ринагын хацар улайна.

Би баттай хэлж чадна. Энэ гэрт байгаа нэг ч хүн бусдыг өөрөөс дор үзэн ялгаврладаггүй. Шувууд тэнгэрт дүүлэн нисдэг ч газартаа өндөглөдөг гэдгийг бид мэддэг юм.

Орой болж бид өрөө өрөөндөө орсон ч Тэхён ахын царай хааны ордноос гарсан цагаас хойш санаа зовинолоор дүүрэн байгааг анзаарсан тул би өнөөдөр түүнтэй ярилцаж бас хамт хонохоор шийдэв.

Дэрээ тэвэрсээр ахын өрөөнд ороход тэр цонхны цаана мэлтийн харагдах сарыг ширтэн бодолд автан зогсоно.

Би "Ахаа? Ямар нэг зүйл болоо юу?" гэж асуухад л тэр сая намайг орж ирснийг мэдэн эргэж харав.

Тэхён ах "Үгүй дээ. Яасан?"
Би "Та надаас нууж чадахгүй ээ. Юунд санаа зовсон юм? Царай чинь их муу байна." гээд орон дээр нь суухад тэр над руу дөхөн ирж хажууд суув.

Тэхён ах "Төрийн хэрэг их болоод л тэр... Энэ жил ургац муу байгаад хаан эзэн санаа зовж байгаа арга хайж олоод ард иргэддээ туслах хэрэгтэй байгаа болохоор тэр талаар бодож байсан юм. Чиний санааг ч гэсэн зовоочихсон уу?" гэж хариулав. Би харин толгой сэгсрэнэ.

Тэхён ах " Өнөөдөр дахиад ахтайгаа цуг унтах юмуу?" гэхэд нь толгой дохино. Миний нойр их хүрч байсан тул үг бараг хэлж чадахгүй байсан юм.

Тэхён ах " Тэгвэл унт даа" гээд намайг оронд оруулан унтуулав.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Тэхён бөх гэгч нь унтах бяцхан дүүрүүгээ ширтэнэ.

Хаан эзэн " Вантэ гүнтэн надтай түр ярилцах уу?" гээд цэнгүүн дуусахын өмнөхөн түүнийг дуудан уулзав.

Хаан эзэн " Гүнтэн санаваартны талаар мэдэх үү?"

Тэхён " Сонсож байсан юм байна дээдэс минь." гэхэд

Хаан эзэн "Тэр бол бурханы үгийг бидэнд дамжуулдаг нэгэн.. Арван дөрвөн жилийн өмнө тэр хунтайжийн ирээдүйн хатны төрөлтийг зөгнөсөн юм. Харин тэр жил нь танай дүү буюу гүнгийн авхай Жизель мэндэлсэн. Тэр бол ирээдүйн хатан хаан. Энэ талаар эцэг эх чинь мэддэг байсан ч золгүйгээр нас барцгаасан. Одоо авхайн цор ганц гэр бүл бол чи."

Энэ үг Тэхёныг ихэд цочролд оруулсан юм. Бяцхан дүү нь дөнгөж арван дөрөвхөн настай ч их хэрсүү сэргэлэн, сайхан сэтгэлтэй хүүхэд. Гэхдээ л өсөж том болоогүй байхад түүнийг хунтайжтай гэрлүүлнэ хэмээн ярьж байгаа нь дүүг нь түүнээс булаана гэж байгаатай утга нэг мэт санагдав.

Тэхён " Эрхэм дээдэс минь тэр дөнгөж арван дөрөвхөн настай шүү дээ. Хүний эхнэр тэр тусмаа хунтайжийн эхнэр болоход арай балчирдана гэж мөхөс би бодож байна." хэмээн тайлбарлахад

Хаан эзэн " Гүнтэн тайвшир даа. Би түүнийг яг одоо гэрлүүлнэ гэж байгаа хэрэг биш. Түүнийг эрхэм нэгэн болох ёстой гэдгийг л сануулж байгаа хэрэг. Хунтайж насанд хүрсэн харин авхай одоо ч балчир байна. Тэдний сүйг ойрын хугацаанд тавьж харин авхайг арван зургаа хүрэх үед нь гэрлүүлнэ гэж бодож байна." гэхэд

Тэхён шалтаг хайн ам нээх гэтэл хаантан " Энэ бол түүний хувь тавилан мөн бурханы үг тиймээс зөрөхгүй байхыг хичээгээрэй" гэсээр хэлэх нь Тэхёнд далдуур анхааруулга өгнө.

Тэр ордонд болсон явдлыг дүү дээ хэлэхээ түр азнав. Эрх дураараа бяцхан дүүгээ үүрд ордонд амьдрах ёстойг яаж хэлэхээ тэр мэдэхгүй байв. Мөн өөрөө ч энэ бүгдийг бүрэн хүлээж авч чадаагүй байгаа тул дүү дээ худал хэлсэн юм.

واصل القراءة

ستعجبك أيضاً

3M 115K 32
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...
507K 1.5K 11
Fun wlw sex. Different kinks and stuff, all about trying things. May even include potential plot lines and will definitely include some form after ca...
1.8M 127K 45
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
759K 40K 21
This book is about the two daughters-in-law of Rajputs who have gotten married to the two Rajput siblings and are best friends as well even before be...