/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан...

By ShureeOXEXO326

85.1K 13.2K 2.1K

-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний... More

1. Улсыг аврагч Мин авхай
2. Доромжлол
3. Заяагүй эм!
4. Хатан таны зөв
5. Хамгийн дотно нь
6. Шинэ хүсэл
7. Гэрэлт саран асар
8. Сонирхол өөр
9. Жүнмён гэдэг
10. Баярлалаа авхай
11. Донтоод байгаа
12. Хатан эхийн хориг
13. Цэцэг тоолох
14. Үзэсгэлэн гоо
15. Шарх
16. Бүсгүй болж
17. Наадах чинь доромжлол!
19. Хатан
20. Зугтахыг хүссэн
21. Хамгаалах болно
22. Хөөрхөн байна
23. Сүүлийн уулзалт
24. Хатныг хороо!
[The end] Хаан биш Хаан👑

18. Үүрэгт ажлаа хий

3.1K 591 96
By ShureeOXEXO326

Энэ үг хаан эзнийг зүүгээр хатгах мэт л цочроож орхив. Түүний нүүрэнд хэзээ ч тодорч байгаагүй дэндүү их гэж хэлж болохоор айдас тодорсон байгаа нь намайг хүртэл цочроож орхив.

Эргэлзээ айдсаар дүүрэн түүний нүд. . .

Ордонд ирж хаантай танилцсан цагаас эхлээд түүнийг ийм сул дорой байгааг анх удаа харж байгаа минь энэ байв.

Тэр юу ч хэлсэнгүй гэхдээ түүний нүд "Яана аа, Яана аа" гэж үглэж байгаа мэт л харц нь тогтож ядан эргэлдсээр өөрөө ч байж суух аргагүй мэт нааш цааш холхиж эхлэв.

Түүний ийм байдалд эхлээд цочирдоод юм хэлээгүй боловч, эргээд хэвийн болсон мөчдөө "Эрхэм дээдсээ" хэмээн түүнийг дуудахад

Нааш цаашаа сандран алхаж байсан хаан гэнэт над руу хараад "Яасан??. . . .өө нээрээ тийм л дээ. Уучлаарай их хатантаан. Өнөөдөр би чадахгүй нь. Чи өргөөндөө очиж байх уу? үнэхээр уучлаарай" гэж хэлэн саяхан тайлсан бүчээ эргээд зангидах гэж хичээнэ. Гэвч түүний гар бараг л салганаад байх шиг огтоос эвээ олсонгүй.

Би гараас нь атган зогсоогоод "Зүгээр дээ хаантаан, би ийм зүйл сануулсан юм биш. Харин бага хатан төрөх гэж байхад очихгүй юм уу? гэдгийг л сануулсан юм" гэхэд

Хааны нүд томрон "Т-Тийм шүү. Бид очих хэрэгтэй. Хатан та угаасаа хийх ажилгүй байгаа биз дээ? надтай хамт яваач тэгэх үү?" хэмээн анх удаа надаас юм гуйсан нь энэ байв.

Түүнийг маш их сандарч байгааг мэдэж байсан болохоор тайвшруулах гэсэндээ гараас нь атгаад "Тэгье ээ хамтдаа явцгаая, бас сандрах хэрэггүй дээ. Бага хатан эсэн мэнд амаржина гэдэгт итгэлтэй байна" гэж хэлэн инээмсэглэхэд

Миний инээмсэглэл түүний жаахан ч гэсэн тайвшруулав уу гэлтэй тэр ч бас тогтож ядан байснаа жаахан тайван намбатай болов.

Хаан "Б-Баярлалаа, явцгаая" гэж хэлэн намайг хөтөлсөн чигтээ бага хатны өргөө рүү явлаа.

===============

Хааны тайган "Эзэн хаан, их хатан заларч байна" хэмээн мэдэгдсээр бага хатны өргөөний хашаа руу орохтой зэрэгцэн

"Өршөө эрхэм дээдсээ" гэсээр их оточ бидний өмнө сөхрөн уналаа.

Энэ бол яав ч сайхан мэдээ биш. Хаан байтугай би хүртэл сандарч эхлэв.

Хааны харц илт тогтворгүй болоод "Ю-Юу хийгээд байгаа юм? орж хатныг төрүүлэхгүй! тийм завтай байгаа хэрэг үү?" хэмээн зандрах мэт чанга хэлэх боловч хааны хоолой хүртэл өөрөө чичирч байв.

Их оточ тэргүүнээ газар хүргэн мөргөсөөр "Өршөө дээдсээ. Бага хатан насан өөд болсон" гэх нь тэр.

Би "Юу??"

Хааны хөл сулрах мэт хойш нэг удаа сул гишгэснээ "Байж боломжгүй юм. Тэр их эрүүл байсан шүү дээ" гэсээр муухан инээснээ гэнэт нүд нь галзуу мэт болон

"ХҮҮХЭД!! ХҮҮХДИЙГ ГАРГАЖ АВААЧ!! ГЭДСИЙГ НЬ ЗҮСЭЭД Ч ХАМААГҮЙ!" хэмээн орилоход

Бага хатны өргөөнд байсан оточ нар, зарц шивэгчид, ахайтан авхай гээд л бүх хүмүүс "ӨРШӨӨ ЭРХЭМ ДЭЭДСЭЭ" хэмээн газарт сөхрөн унацгаав.

Энэ яг л дахиад нэг муу мэдээ шиг. . .

Хаан одоо ч хүлээн авч чадахгүй байгаа бололтой их отчийг заамдан дээш босгоод "ЮУГАА ХИЙГЭЭД СӨХРӨӨД БАЙГАА ЮМ? МИНИЙ ХҮҮХДИЙГ ГАРГААД ИР!! СӨХРӨӨД СУУЖ БАЙХ ЦАГ УУ?" хэмээн тэрүүгээр нэг орилно.

Их отчийг хөлс байдгаараа урсах бөгөөд эрүү ам нь чичирсээр "Х-Ханхүү амьгүй төрсөн" гэх аймшигт үгийг хэлсэн юм.

Би бас цочирдсондоо хөшсөн мэт зогсох зуур хаан "Хан....Ханхүү?" гэж яг л цөхөрсөн мэт хоолой нь зангиран асууснаа хэсэг хугацаанд таг чимээгүй боловч.

Ордон дүүрэн хүн байгаа атлаа эзгүй хоосон мэт анир чимээгүй нөхцөл. . .

Бүгд цочролтой басхүү хаан эзнийг яах бол гэхээс үхтлээ айн зогсоно.

Хаан нэг ч авиа гаргахгүй зогсож байснаа өөрийнхөө тайган руу тулж очин түүн рүү ширтэв.

Тайган ч айдастай нь аргагүй чичирч байлаа.

Хаан чимээгүй байж байснаа "ХЭЗЭЭ ХЭЛ ДУУЛГААД БАЙГАА ЮМ БЭ??" хэмээн маш их уур хилэнтэй орилов.

Тайган газарт сөхрөн "Мө-Мөхөс би б-бага хатныг ус нь гарлаа гэсэн мэдээ дуулаад л шууд танд хэлсэн шүү дээ. Огт удаагүй" гэж хэлэхэд

Хааны харц ширүүн чигтээ их оточ дээр очин "Яаж ийм хурдан бүтэлгүй төрөлт явагддаг билээ? би мэдээ сонсоод хагас цаг ч болоогүй байна" гэж шүд зуун асуухад

Бага хатныг эх барьж авсан эмэгтэй ахлах оточ хааны өмнө сөхрөн "Ө-Өршөө дээдсээ. Бага хатны ус гараад л шууд араас нь хүүхдийн толгой гарч ирсэн. Х-Хүүхэд нэг хором ч амьдраагүй. Толгой нь гарч ирэхдээ л а-амьгүй болсон байсан. Өршөө дээдсээ" хэмээн эрүү нь чичирсээр уйлж байлаа.

Энэ бүх аймшигтай мэдээг сонссон хаан битгий хэл би хүртэл зүрх савлан, толгой дүүрэх шиг болж байлаа.

Хааныг аргадах гээд ч амнаас үг гарахгүй зогсож байтал хаан шийдэмгий гэх ч нь алхсаар бага хатны амаржсан өргөө рүү яваад орчихлоо. Түүний араас эх барагч оточ, их оточ бага хатны шадар ахайтан, авхай нар гээд хүмүүс ч дагаад оров.

Төд удалгүй авхай нарын муухай орилох чимээгээр юу болоод байгааг ойлгож чадахгүй сандран өргөө рүү ортол хааны баруун гар тохойгоо хүртэл цус болчихсон зогсож байв.

Дахиад л цочирдсондоо гацаж орхилоо.

Хааны харц амьгүй болсон хүү дээрээ туссан байх бөгөөд цагаан өлгийнд ороосон бяцхан хүүгийн амьгүй бие хөрч амжаагүй харагдана.

Цочирдсондоо хэсэг чимээгүй зогсож байгаад арай гэж амнаасаа үг гаргасан нь "Х...Хаантаан?" гэх ганц үг л байв.

Намайг ийн дуудахад хаан юу ч өгүүлэхгүй хоосон харцаар над руу хараад "Бага хатны хоолыг хариуцаж байсан ахайтан авхай, бага хатны биеийг хариуцаж байсан оточ нар, Бага хатанд шадарлан үйлчилж байсан ахайтан авхай нарыг бүгдийг нь цөллөгт явуул. Бага хатны өргөөнд үйлчилж байсан бусад хүнийг бүгдийг нь ордноос хөөж гарга. Хүүгийн минь амь тасарсан өдөр нэмж хүний амь тасалмааргүй байна. Энэ бол миний үзүүлж чадах сүүлийн өршөөл" гэх нь тэр.

"Хаантаан!"

Хаан "Бас ханхүүг ээжтэй нь хамт оршуул, үхсэн хойноо ганцаардаж айгаасай гэж хүсэхгүй байна. Ээжийнх нь энгэрт тэврүүлээд хамгийн дулаахан, зөөлөн хөнжлөөр ороож өгөөрэй. Энэ бүхнийг хатан танд даатгалаа. Их хатны үүрэгт ажлаа хий" гэж хэлэн цустай гараараа миний мөрөн дээрээс атгаснаа гараад явчихлаа.

Хааныг гарсны дараа л бага зэрэг ухаантай болсон би "Энд юу болсон юм? Яагаад хааны гар цус болсон байдаг билээ?" гэж асуухад

Өргөөнд байсан ахайтан авхай нар уйлах бөгөөд шадар ахайтны хоолой чичрэн "Х...Ха....Хаантан бага хатны бие рүү гараа хийж үзсэн" гэх байж боломгүй хариултыг хэллээ.

Энэ үг хамаг биеийн минь шар үсийг бостол айлгасан байх. Үнэхээр цочирдсон ч яагаад? гэдэг асуултаас өөр үг толгойд орж ирсэнгүй. Зүгээр л итгэл муутай бага хатны зүг харав.

Эхлээд юу ч анзаарсангүй, эцэст нь нэг өөр зүйл харсан нь бага хатны хөлийн завсар байсан хөх ногоон өнгөтэй шимэгч хорхой шиг нялцайсан зүйлийг.

Өмнө нь хүн төрж байгааг бодитоор харж байгаагүй л дээ, гэхдээ хэвийн төрөлтөөс ийм зүйл гардаг гэж бодохгүй байна.

Арай эрүүл ухаантай байгаагаар нь өөрийнхөө шадар ахайтанд хандан "Тэр зүйлийг эвтэйхэн аваад хадгалчих" гэхэд тэр ч хэлснээр минь хийв.

=================

Хааны аман зарлиг ёсоор хүмүүсийг цөллөгт явуулахыг нь явуулж, ордноос хөөхийг нь хөөв.

Хаан тэр өдөр тийм зарлиг өгөөд л шууд ордноос гараад явчихсан гэсэн. Гэвч хэн ч хааныг хаана байгааг мэдэхгүй байв.

Бага хатныг нас барсны дараа хатан эх бурхны сүмд залбирна хэмээн ордноос гарсан. Ийнхүү ордон жинхэнэ утгаараа эзэнгүй үлдсэн нь энэ байлаа.

Ордонд үймээн самуун үүсгэхгүй гэсэндээ хаан эзнийг ордны гадаах нууц өргөөндөө сэтгэл санаагаа эмчлэн түр зуур амарч байгаа хэмээн сайд нарт хэлээд төрийн хурлыг явуулах эрхгүй ч шийдэх асуухад ганц нэгээр гарч ирж байсан тул түр захирах үүргээр хааны өмнөөс хуралдайд би сууж байлаа.

Бага хатан болон амьгүй төрсөн ханхүү нарыг хааны хэлсэн ёсоор, хаан удмын дээдсүүд нутаглуулдаг газарт нутаглуулав.

Ордон дотор гашуудлыг хоногууд үргэлжилсээр. Эзэнгүй төрийн ийм сиймхийд атаат муу санаатнууд ч хор хутгана гэдгийг таамаглаж байсан тул дотно болж амжаагүй хэдий ч хааны хоёр дүүг ордонд дуудан ордныг хамгаалж, төрийн байдлыг тогтвортой байлгах тал дээр чадах бүхнээ хийж байлаа.

Хааны галзуу үйлдлээс болж харин ч энэ завшааныг ашиглаад түүнийг унагаж болох юм гэж нууцхан сэрдэж байсан ч дүү нар нь эсрэгээрээ маш их сэтгэл гарган хааны ордныг, хаан төрийг хамгаалж байлаа.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч гэр бүлийн жинхэнэ холбоо байх гэсэн бяцхан найдлагадаа баярлан хоёр дүүг нь түшиж хааныг эзгүйд төрийг унагаачихгүйг хичээнэ.

==================

Хаан ордноос яваад арав хонолоо. Түүнийг хайлгаж бүтэн салаа цэрэг нийслэл болон нийслэлийн ойролцоох бүсүүдээр тараасан хэдий ч одоо ч түүний сураг чимээг дуулаагүй л байна.

Анх удаа юу хийхээ мэдэхгүй, ирээдүй тодорхойгүй хачин байдалтай үлдсэн би ямар ч байсан төрийг захирах хамгийн том эрх мэдэлтэй хүн гэдэг утгаараа ордноо сахиж жижиг ч бай хамаагүй асуудал гаргахгүй байхыг ихэд хичээж байлаа.

==================

Арваад хоносон болохоор тэр байх сайд нарын хаан эзнийг асуух нь ихсэж зарим нь бүр хааны эсрэг элдэв үгс унагаадаг болоод байгаа.

Дахин нэг хэцүүхэн өдрийг даван туулаад орондоо орох гэж байтал өргөөний хаалга шууд нээгдэн итгэлт авхай минь нүд нь орой дээрээ гарах шахсан амьтан гүйж орж ирлээ.

Түүний байгаа байдлаас л айж эхэлсэн би "Яасан бэ? асуудал үүсээ юу? Ордонд-" гэтэл

Сури толгой сэгсрэн "Х....Хаан эзэн Гэрэлт саран асарт ирсэн. Т-Тэгээд таныг ордноос гарах боломжгүй байгаа болохоор Улаан сарнайг хувийн ажлаар хэд хоног хотоос гарсан гэж хэлсэн гэсэн. Гэтэл хаан өөрөө хаан удмын хүмүүс л авч явдаг алтан пайзаа үзүүлээд "Би эзэн хаан байна яг одоо улаан сарнайг авч ир" гэж өөрийгөө илчилж зарлиг буулгасан. Я-Яг одоо та Гэрэлт саран асарт очих хэрэгтэй байна" гэх нь тэр.

Continue Reading

You'll Also Like

526K 8.1K 83
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
186K 20.8K 20
Айдас хүртэл түүнээс айдаг. . . Тэнгэр газрыг эрхшээгч хэмжээлшгүй хүчит эзэн хаан. . . ТЭР БОЛ ХААН
138 58 6
love story between an idol and a fan
1.8K 439 11
s h o r t s t o r y ! b x g ! ...Ингээд харвал чамтай холбоотой бүх л дурсамж миний хувьд "анх удаа" байж.