Ян Хэри (26)

Začít od začátku
                                    

"Ноён Жэжүн уучлаарай. Дүү нар маань заримдаа үнэхээр солиотой болчихдог." Хэригийн нүүр үл ялиг улайн уучлалт гуйх ба тэр дөрвөн дүрсгүй чөтгөрүүдийг олж очоод загнахыг хүсэж байв.

"Санаа зоволтгүй дээ, Хэри! Би чамд төвөг удахгүй ээ." гэж хэлээд залуу суудлаасаа өндийхөд Хэри түргэхэн шиг зогсоож орхилоо.

"Дүүгийнхээ хийсэн зүйлийг нөхөн төлж болох уу? Таныг кофе юм уу өөр ямар нэгэн зүйлээр дайлъя." Хэри эелдгээр санал болгоход,

"Завтай юм чинь яагаад болохгүй гэж." гээд залуу хөхрөн буцан суудалдаа суулаа.

Хэри инээмсэглэн "Гайхалтай."

Хэри, Жэжүн нар хамтдаа цагийг сайхан зугаатай өнгөрөөсөн гэж хэлж болно. Дөрвөн охид тэдний дэргэдээс нууцхан зураг дараад том ах руугаа илгээлээ. Тэяан үүнийг хараад итгэж өгсөнгүй. Ажлаас өөрийг боддоггүй дүү нь хэн нэгэн, тэр тусмаа эрэгтэй хүнтэй нэг ширээнд суугаад инээлдэнэ гэдэг байж боломгүй хэрэг. Харин залуугийн зургийг томруулах үед түүний царай хувхай цайх мэт болж, цочирдож орхисон юм.

Дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгчдийн нэг ноён Ким Жэжүн байна шүү дээ. Хүмүүсийн хэлдгээр тэр дэлхийн өнцөг булан бүрээр аялан янз бүрийн ажил хийдэг гэсэн.

Тэяаны царайны хувирлыг нарийн тодорхой дүрслэх боломжгүй. Түүний охин дүү дэлхийд нэр хүндтэй чухалд тооцогддог ганц бие гоонь эрийн анхаарлыг татчихжээ. Гэхдээ энэ ах болоод гэр бүлийнх нь хувьд тийм ч сайн зүйл биш мэт санагдана.

Нөгөө талд Хэри Жэжүнийг сайн залуу гэж ойлгосон юм. Харин залуу өөрийгөө хэн гэдгийг үнэнээр танилцуулах мөчид Хэри гарцаагүй цочирдож бас гайхшрах нь тэр. Дэлхийд тэргүүлэгч баячуудын нэг тэрээр хорвоод мэндлэхдээ л алтан, мөнгөн халбага зууж төрөөгүй, харин өөрийн хүч чадал, мэдлэгээрээ томоохон оргилд хүрч чадсан. Хэри түүний түүхийг сонсож, компанийнх нь оргилд хүрсэн амжилтыг ихэд сайшаан биширч байв.

Тэд кафе гаас гараад зам салах үед Жэжүн боловсон эелдэг инээмсэглэлээ тодруулан түүн рүү харав.

"Дараагийн удаа дахиж уулзаж саяных шиг кофе ууж сууна гэж найдаж байна." хэмээн Жэжүн хэлэхэд Хэри инээд алдсаар "Мэдээж." гэж хариу хэлээд өөрийн дугаараа санал болгосноор тэд хоорондоо дугаараа солилцов.

Замын эсрэг талд хэн нэгэн хүн тэдний гар барилцаж буй, инээлдэж байгаа зургийг том камераараа нууцаар дарж байлаа. Тэгээд тэр даруйдаа Солонгост ажлаа хийж буй Юүнхо руу илгээх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Kde žijí příběhy. Začni objevovat