10. Ши Жин Нуан

Începe de la început
                                    

Нөгөө талд Хэри хуарангийн танхимд хунтайжийг даган орж ирээд Тэхван болон хэд хэдэн түшмэл, жанжин нарыг харлаа. Тэднийг ирэхэд бүгд босож, титэмт хунтайжид хүндэтгэл үзүүлж мэндчилэв.

"Баруун хил ба зүүн хилтэй холбоотой орон нутгийн байршлын мэдээлэл." Канжүн орж ирсэн даруйдаа сүр хүчтэй шийдэмгий асуув.

"Таны асуусан зүйлийг бид аль хэдийн хийчихсэн." Тэхван хунтайжид хариулах хэдий ч Хэриг харан хэллээ.

Канжүн хүн бүхэнд төлөвлөгөөгөө үзүүлэн санаа бодлоо хэлэлцэн хуралдаж эхэлжээ. Хэри хажуу талд нь зогсоод анхааралтай сонсох аж. Эмэгтэй гол дүр овжин зальтай, гэнэтийн довтолгоонд гарамгүй чадварлаг удирдагч дээр маш сайн хөлсний алуурчин юм. Хэри орчин үеийн дайны талаар нэлээд мэдлэгтэй тул түүнийгээ зарим стратегидаа ашиглаж болох юм. Энэ эрин үед дайны гол хэрэгслүүд нь сэлэм, нум сум, жад болон чулуу, гал болдог. Хэри эдгээрийг тунгаан гүн бодолд автаж орхив. Дайнд төлөвлөн оролцож байгаа анхны удаагийнх нь гээд сайн анхаарч үзэхгүй байж болохгүй. Энэ дайнд олон гэмгүй хүний ​​амь амьдралд золиослогдож болно шүү дээ.

"Надад бүх хилийн газрын зургийг өгч чадах уу?" хэмээн Хэри Тэхванаас асуулаа.

Түүнд Канжүнтэй харьцах нь эвгүй санагдсан тул Тэхван руу эргэн харсан байлаа. Канжүн түүнийг ширтэхдээ нэг хөмсгөө өргөв.

Хэри газрын зургуудыг ширээн дээр дэлгэж тавиад зааж эхэлсэн юм.

"Эрхэм дээдсээ та газрын зураг дээрх энэ хэсэгт дайтах цэргийн салаагаа илгээж. Хэрэв боломжтой бол бүх тосгонд шилжүүлнэ үү. Шуурхай эрчүүдээ шилжүүлэх хэрэгтэй..."

"Тэгж болохгүй. Энэнд хэр их цаг хугацаа зарцуулж, үнэ цэнэтэй нөөцөө үрж болохыг мэдэж байна уу?" гэсээр жанжны нэг нь эсэргүүцэх нь тэр.

"Жанжин минь, би хариуцлагаа хүлээх болно. Та үүнд санаа зовох хэрэггүй." гэж Хэри бухимдуу хэлэв.

"Эрхэм дээдсээ, тэр балчир хэвээр байна. Та түүнд итгэж болохгүй." өөр нэгэн эсэргүүцэх жанжин ч гарч ирлээ.

Канжүн Хэри рүү хайр тээх дулаахан харцаар харан бяцхан инээмсэглэл тодруулж "Би түүнд итгэж байна." гэв.

Түүнийг ингэж хэлэхэд уулзалтын танхимд байсан хүмүүс ихэд цочирдож орхилоо. Өмнө нь гарсан цуу яриа үнэний ортой байж таарчээ. Хуран цугласан жанжид хоорондоо шивэр авир хийн ярилцаж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Unde poveștirile trăiesc. Descoperă acum