01

1K 82 10
                                        

Өдөр хоног хэвийн л өнгөрдөгт бухимдаж тааж боломгүй адал явдлыг хүсдэг байсан өөрийгөө буруутгах шиг.

Яг юу горьдож тийм зүйл хүсдэг байсан юм бол.

Жаахан зүйлээс ч аз жаргалыг мэдэрч болох атал дэндүү ихийг хүссэн би яг юу юм бэ.

Хүний шунал хэзээ ч дуусахгүй бололтой. Мөн энэ нь хэзээ ч сайн зүйлд хөтлөхгүй юм.

Эцэс сүүлд нь надад гуниг харууслаас өөр зүйл үлдсэнгүй.

°°°

6 сарын өмнө

Төгсөх курсийн оюутан болоод 1 сарын хугацааг өнгөрүүлсэн ч надад шинэлэг мэдрэмж огтхон ч төрсөнгүй. Хачирхалтай л юм. Уг нь миний төсөөлөлд энэ бүхэн хэт гайхалтай байсан л юмсан. Яг тулаад ирсэн онц гойд зүйл алга бололтой. Нэг л хэвийн урсгалаараа.

Гэхдээ хэвийн гэх ойлголт надад зохихгүй шүү дээ. Төрхөөсөө л бусдаас өөр байсан надад энгийн, хэвийн гэх үг тохирохгүй. Үнэндээ би хүссэндээ ийм болсон биш дээ гээд өөрийгөө өмөөрмөөр байвч бодит байдал надад хэт хатуу хандах юм.

Ахлах сургуульд орсон цагаасаа өөрийгөө гей гэдгийг ухаарч эхэлсэн. Анхандаа нэг их тоодоггүй байсан ч нас явах тусам энэ нь хүнд асуудал болж хувирсан юм.

Гэнэн цайлган тэр үедээ энгийн л нэг найз нөхдийн харилцаа гэж мэдэрч байсан ч удалгүй мэдрэмж минь ил гарч сайн найзынхаа ч дэргэд үлдэж чадахааргүй болсон.

Харин үүнээс цааш юу болсон гээч…

Миний дэргэд байх хүн үлдээгүй. Энэ нийгэм ийм л хандлагатай. Зүгээр найзлахыг хүсэх төдийд жигшсэн харцтай тулгарч хүсэл сонирхлоо дарагдуулах хэрэгтэй тийм л ертөнц.

Хэдий би энэ бүхнийг тэвчин амьдарч болох ч дэндүү их ганцаардаж байна.

Хүн гэдэг нийгмийн амьтан. Гэтэл би нийгмээс тусгаарлагдах шаардлагатай болдог. Энэ байдлыг өөрчлөхийг маш их хүсч байна.

: Жиминаа?

- Яасан?

: Хичээлийн цаг болчихлоо хурдал.

- Ойлголоо.

Энэ сургууль дээрх ганц харьцдаг охин минь. Анх оюутан болсон цагаас эхлэн надад анхаарал тавьсан хүн. Гэхдээ надтай дотно ч биш үл таних нэгэн ч биш. Хэрэгтэй үед тусалж бусад үед нь зайгаа барьдаг нэгэн.

Энэ надад хангалтгүй. Надад илүү их харилцаа хэрэгтэй байна.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 11, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

••Wrong Turn••Where stories live. Discover now