Хэри духаа зөөлөн алгадлаа. Тэр энэ ертөнцийг оршин тогтнож байгааг нь хараасаар дотроо амьд үлдэж чадах өнөөх тарниа уншина.

Хэри ердөө хүндээр санаа алдах аж. Гэсэн хэдий ч тэр түүхийн үйл явдлыг үргэлжлүүлэн өгүүлэх механик дуу хоолойнд анхаарлаа хандуулсаар сууна.

....Номын хорхойтон. Тэр хуучинсаг загварын хувцас өмсдөг дотогшоо талын бодлогошронгуй хүн. Тэр нүүрэн дээрээ өвөрмөц тэмдэгтэй тул гадаад төрхдөө санаа зовсноосоо болоод маш бага харилцаанд ордог.

Мөн түүний нөхрийг Ок Тэкён гэдэг бөгөөд царайлаг, суут ухаант, нэр нөлөөтэй баян хүн, тэр тусмаа дэлхий даяар олон бизнес эрхэлдэг, Хуучин Дэлхийн Ковэнгийн удирдагч юм.

Лена болон түүний нөхөр хоёр аль эрт сүй тавьсан. Гол шалтгаан нь тэдний өвөг эцгүүд нь хэрэв эрэгтэй, эмэгтэй хүүхэд төрвөл тэднийг хооронд заавал гэрлүүлэх болно гэж нэг нэгэндээ андгай тангараг өргөжээ. Гэхдээ үл мэдэх хачин шалтгаанаар 8-р үе хүртэл хоёр талын гэр бүлүүд нь зөвхөн хүү төрүүлж байлаа. Эцэст нь амлалт биеллээ олох гэж Лена төрсөн билээ. Тэр маш эрх, бөөцийлөгдөн өссөн хэдий ч тэдний өгсөн тааллыг хэзээ ч урвуулан ашигласангүй. Учир нь тэр аймхай, ичимхий, дуу султай, мөн өгөөмөр сайхан нинжин сэтгэлтэй залуу бүсгүй байв.

"Өө хүлээ, юу вэ? Ковэн? Ковэн гэж би хаанаас уншиж байсан билээ?" Хэри хэсэг зуур бодож байснаа орчин үеийн Ленагийн унших дуртай номыг санаснаа "Зогс! ... Системээ, намайг хараал идсэн цус сорогчдын ертөнцөд байгаа гэж битгий л хэлээрэй дээ!" хэмээн сэжиг бүхий царай гарган анхааруулах мэт асуулаа.

"Тийм ээ, хөтчөө." харамсалтай нь механик хоолой таамаг нь үнэн болохыг баталчхав.

"Өө гайхалтай, үнэхээр гайхалтай. итгэмээргүй юм." Хэри нүдээ эргэлдүүлэн дургүйцнэ.

"Хөтчөө, санаж байгаа бол энэ таны гурав дахь даалгавар! Бэрхшээлийн түвшин нэг алхам дээш ахисан гэсэн үг шүү дээ!" хэмээн сануулахад Хэри ахиад духаа алгадсанаа толгойгоо массажлах нь тэр.

"Энэ дэлхийд аятайхан амьдарч чадна гэж л найдъя даа." гэсээр санаа алдан гомдлов.

Механик хоолой үргэлжлүүлэн түүхийг ярьж эхэллээ.

Түүний нөхөр Тэкён нь эмэгтэй гол дүр болох Юн Кэтид дурлажээ.

Кэти бол Кэрит улсын гүнж бөгөөд дэлхийн гоо сайхан, үзэсгэлэн төгөлдрийн хэмжүүр. Түүний араас хөл алдан гүйж, өөрийнхөө амраг хос болгохыг хүсдэг гурван эрх мэдэлт эр болон нууцаар хайрлан танддаг ганц эр байдаг билээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now