"Тэхён..энэ чинь?"
"Чамайг найзын хувиар хуримд минь ирээсэй гэж хүссэн юм"
"Ч-чи яаж надад ингэ-эж.."
"Надад чамд ингэж хандаж болохгүй шалтгаан байхгүй гэж бодож байна"
"Тэхён..ч-чи үнэхээр адгийн амьтан юм"
Ширээн дээр байх дугдуйтай зүйл рүү нулимстай нүдээрээ нэг харчихаад хаалгаар гарч одов.
Буйдан дээр суун цай балгах залуу саяхан уйлан гарч одсон залуугын хойноос хөнгөхөн инээн"Гаж амьтан"
•••
Хаалгаар гарч ирэхээсээ эхлүүлээд амьсгалах ч сөхөө өгөхгүй уйлах залуу сүүлдээ ихэр татаж эхлэв.Тэр нүднээс нь харамгүй унах шоврог усаа нимгэхэн саарал цамцныхаа ханцуйгаар арчихдаа яагаад зоригтой байх ёстой үед ингэж урсдагийг үзэн ядсаар зам даган алхана.Түүнийг сайн уйлаад ав,чи сайн хичээсэн гэж аргадаж буй шиг бороо ч ширүүсэж байлаа.
Тэр даарсандаа дагжин чичирч мөрөө хавчин зогсохдоо аль хэдийн шалба норсон өмднийхаө халааснаас утсаа тэмтрэн гаргаж дугаар хийх үед борооны дуслууд түүний утсанд дээр под под хийтэл унана.
"Байна уу?"утас нэг их дуудуулалгүй авсны эцэст сэргэг хоолойгоор дуугарах залуу авав.
"Б-байна.Б-би"норсондоо даарч ягаахан уруул нь хөх болсон залуу гацаж түгдэрсээр...
"Яасан бэ Жиминаа?наад хоолой чинь яагаа вэ?цаана чинь юун их дуу гараад байгаа юм?арай гадаа байгаа юмуу?"гэсээр дуу нь чангарах залуу үнэхээр санаа зовсон сонсогдоно.
"Би яг үхэх нь.Юнги ахаа та намайг ирээд аваач.Б-би Тэхёны гэрийн хажууханд байна"
Залууг хаана байгаагаа хэлэв үү үгүйюу утас тасран дийд дийд дуугарна.
•••
Халуундаа манаран хэвтэх залууд нэг аягатай уур савсах зүйл өгчихөөд өөдөөс нь харан ярихыг хүлээнэ.
"Жиминаа надад юу болсныг ярь"
"Ахаа,уучлаарай"
"Юунд уучлалт гуйгаад байгаа юм?"
"Би танд ингэж төвөг удахгүй ээ,өнөөдөртөө л энд хоноё"
"Жимин чи мэдэж байгаа чи надад хэзээ ч төвөг удаж байгаагүйг,бас хэзээ чамтай байхдаа дургүй байдаггүйг,бас чи энд хэд ч хонож болно гэдгийг"
"Би хүн чанартай хүн шүү дээ ахаа...би өдий хүртэл таныг яаж шаналгасан би-"
"Хайр ийм л байдаг шүүдээ Жимин,санаа зовох хэрэггүй ээ"
"Үргэлж би бусдад төвөг уддаг өрөвдмөөр сул дорой Жимин байсаар ирсэн.Тийм дээ ч би таны өмнө буруутай"
"Жимин чамайг ингээд байвал би уурлах нь байна.Чи өөрийгөө надаас татгалзсандаа буруутгаж байгаа бол яг одоо боль...Хүн онилж,сонгож дурладаггүй шүүдээ"
Жимин хэсэг уур нь савсах аяга руу ширтэн"Үнэндээ.."хэмээн ам нээхэд Юнги хүлээж байсан аятай ухасхийн үргэлжлүүлэхийг нь хүлээв.
Жимин уртаар санаа алдаад"Тэхён хуримандаа намайг урьсан...Би оронд нь байгаасай гэж хором бүрт атаархдаг эмэгтэйтэй..."
Юнги хэсэг чимээгүй шал харан суухад Жиминий дуусдаггүй шорвог зүйл нь дахин бөмбөрөөд эхлэнэ.
Юнги нусаа татан уйлах Жимин рүү"Чи уйлахаа боль,сул дорой гэдгээ мэддэг юм бол өөрчлөгдөөч,зоригтой байгаач"хэмээн чанга дуугаар хашгиран нөгөө өрөө рүү яваад орчих нь тэр.
Буйдан дээр өвдөгөө тэврэн суугаад"Тэхёнаа битгий гэрлээч"гэх үгсийг дахин дахин бувтнана.
Эрэгтэй хүн эрэгтэй хүнийг тэврээд хэвтэж байвал хүн болгон л муу хэлэх биз.Гэвч тэдэнд ямар байгааг нь мэдрэхгүй шүүдээ.
Төд удалгүй Юнги дотоожоосоо өөр зүйлгүй том хөнжил барьсаар гарч ирэхдээ"Хувцасаа тайл,халуун чинь буухгүй байна"гээд хөнжлөө Жимин рүү шидэхэд тэр толгой дохин хувцасаа тайлж эхлэв.Тэхёноос болж өөрийгөө гэмтээх гэсэн оролдлогуудаас нь болж үүсэн сорви шархнууд нь гарт нь тод харагдана.
Юнги Жиминий араас нь тэврээд зузаан хөнжлөөр хучин хэвтэхэд Жиминийг өвдөж халуурах болгонд Тэхён биш Юнги түүний халууныг өөртөө авдаг байсан дүр зураглал...Энэ цаг хугацааны туршид Юнги л түүний хажууд байж...
Шинэ бичвэр... энэ надад их онцгой байгаа.Учир нь хамгийн анхны минь bxb бичвэр байгаа юм.Хайрлаж өгөөрэй💜🐥
YOU ARE READING
Never//MGL//
Short Story"Би чамайг хэзээ ч найзаас өөрөөр харж байгаагүй" Хэзээ ч хайрлагдаагүй шигээ хэзээ ч хайрлахаа зогсоогүй нэгэн. Хэзээ ч,хэзээ ч,хэзээ ч... *хэрвээ зөндөө их хэсэгтэй сунжирсан юм байна гээд уншихаасаа өмнө залхуу чинь хүрч байгаа бол битгий...1 хэс...
