'I miss you'- VKOOK

334 63 15
                                                  

Би таныг тэгтлээ санана гэж төсөөлөөгүй.

" Хонгор минь, явцгаая."

Бүрхэг тэнгэрийг ширтэнгээ бодолд дарагдан зогсоход хэн нэгэн инээмсэглэн миний гарыг атгасан чигтээ хармаандаа хийлээ. Өвлийн ихэн сар болоод ч тэр үү гадаа нэг л хүйтэн болчихож.

" Бид одоо хайчих юм?"

Би түүнийг дагаад гадуур дотуур явах дургүй. Учир нь тэр үнэхээр алдартай... Гурван жилийн өмнөөс урлагийн салбарт хөл тавьснаас нь хойш түүнтэй байх улам л хэцүү болж эхэлсэн. Нэг ёсондоо тэр намайг тоохоо больчихсон.

" Кафед суувал ямарав?"

" Хэрэггүй дээ, чиний фэн охидуудад чичлүүлэхээс айж л байна шүү."

Зүгээр л гэртээ харихыг ганцаараа байхыг хүсэж байна. Түүнээс салмааргүй байгаа ч хармааргүй байгаа сэтгэлээ би яалтай.

" Зүгээр дээ, тэд чамайг бариад идчихгүй шүү дээ?"

" Тиймээ тэд тэгдэг. Нэг бус удаа намайг гичий, янханаар минь дуудаж байсан? Энэ хангалтгүй байна уу?"

Уур хүрээд байна. Тэр яагаад зөвхөн минийх байж болдоггүй юм бэ?

" Зогсож бай. Яагаад гэнэт уурлаад байгаа юм бэ? Би зүгээр л чамтай халуун яриа өрнүүлээд кофе ууж суухыг хүссэн."

" Би чиний менежер нэртэй хажууд чинь наалдаад явмааргүй байна. Тэгж их надаас ичээд байдаг юм бол зүгээр л хэлчихээч дээ би чамаас дуртайяа явах болно!"

Би худлаа хэлчихлээ. Тэр надад үнэхээр үнэтэй... Түүнийг минийх байгаасай гэж хүссэндээ худлаа ярьчихлаа...Мэдээж тэр энэ бүгдийг нууцлахын тулд намайг менежерээр ажиллахыг хүссэн юм. Гэвч одоо бодоход энэ тийм ч сайхан санаа биш байж.

" Юу гэнэ ээ? Надаас салахыг хүсээд байгаа юм уу!"

Асар тайван байсан тэрээр хормын дотор хувьсан өөрчлөгдөж надруу хашигчиж эхлэлээ. Тэр үргэлж л ингэдэг... Үргэлж л түүнээс салахыг хүссэн тухайгаа далд утгаар илэрхийлэхэд тэр аймшигтай уурладаг.

" Тэхён, тайвшир. Бид олон нийтийн газар байна."

" Тэгээд юу гэж! Чи яагаад үргэлж салалтын тухай яриад байдаг болчихсон юм!"

OɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now