"Жунин, Нина чамайг энэ газар бий болж, өөрийгөө хорьсон цаг мөчөөс эхлээд чамайг үнэн сэтгэлээсээ хайрласан. Надаас хавь илүүтэйгээр чамайг хамгаалж байгаа нэгэн. Гэтэл тэр энд дээр чиний харсан залуугаас болж ирсэн шүү дээ. Тэр Нинаг алсан хүн. Тэр л түүнийг энэ насаараа сүнс болж амьдрах болсон шалтгаан."

"Ни...на"

"Би түүнийг хөнөөж Нинагаас уучлалт гуйлгамаар байна. Тэр бусдын адил энэ хорвоод амьдарч боломгүй гэм нүгэлтэй хүн. Тэр нэр алдар, алт мөнгө, эрх мэдлийн хойноос улайрч өчнөөн олон гэмгүй амийг хороох болно."

Хачирхалтай нь миний хэлсэн бүхнийг Жунин сонсоод шууд л цонхоор үсрэн хотын зүг нисчихсэн юм. Би цонхон дээр очоод түүнийг харах гэсэн боловч тэр аль хэдийн алга болчихсон байлаа. Ямартай ч Нинаг олж уулзах хэрэгтэй. Надад одоо ганцхан л арга байгаа. Дээд ертөнцөд хурим маань болох учир би тэр үед л Бюн Бэкхёныг хороож бүхнийг эцэслэх болно.
Хэн ч бай, миний хайртай залуу, гэр бүл, охин дүүгээр минь оролдож болохгүй. Би амьсгалж, амьдарч буй цагтаа тэднийгээ хамгаалсаар л байна.

Би хүн бүрт хуримын бэлтгэлээ хийх гэж байгаа талаараа хэлэхээр шийдэв. Гэхдээ Жунинтай хамт энэ бүх зүйлийг хэлэх хэрэгтэй. Тэгж байж л бид жинхэнэ хуримыг хийж, хамт байж чадна. Харин гол асуудал нь хурим дууссаны дараа би үхсэн ч энэ газар ирж түүнтэйгээ хамт оршиж чадах болов уу? Одоог хүртэл надад оньсого мэт асуултын хариулт толгой дотор минь эргэлдсээр байв. Ахиад би Жунинд хүрэхэд зүрх минь өвдөх болов уу?

"Нина, чи надад түүнийг гэж огтхон ч хэлээгүй. Яагаад? Яагаад Эваг энд авчирч энэ бүхнийг ийм ээдрээтэй болгож байгаа юм? Бас чи намайг хайрладаг гэж тэр хэлсэн..."

"Кай, би чамд хайртай. Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ өдөр бүр, энэ олон зуун жилийн хугацаанд чи хангалттай шаналлаа шүү дээ. Хуримынхаа өмнөх шөнө өөрөөс чинь зугатааж, бурхны өргөл барьц болохыг сонгосон нэгнээс болоод чи хангалттай зовж шаналсан."

Хот дундуур түүнийг хайн гүйж байхдаа би Нина Жунин хоёрыг олж харсан юм. Гэтэл Жунин түүний хоёр мөрөөс чанга гэгч нь атгаад гуниг дүүрэн харцаар түүнийг ширтэж байлаа.
Тэгэхээр тэр Нина руу явсан байх нь. Би булангийн байшингийн ард чимээгүй нуугдаад тэдний яриаг сонсох гэж хичээлээ. Тэд ямар нэг зүйл нуугаад байна. Үнэхээр миний мэдээгүй өөр зүйлс байна.

"Кай, чи Эватай гэрлэж байж л өөрийгөө чөлөөлж энэ газраас явж чадна. Та хоёрын хувь тавилан зөрж, хэзээ ч ахин учрахгүй байхаар заяагдсан гэдгийг чи хэн хүнээс илүүтэйгээр мэдэж байх учиртай."

"Нина, би тэгээд яах ёстой юм? Энэ олон жил чи миний дэргэд байсан байхад би чамайг энэ газарт үлдээгээд явж чадахгүй. Яах гэж Эваг энд авчирсан юм? Би үнэхээр чамайг түүнийг энд авчирсан гэж мэдээгүй. Би түүнийг өөрөө л намайг олоод ирсэн юм байх гэж итгэсэн."

"Би чамайг шаналж байгааг харахыг хүсэхгүй байна, Жунин."

Нина ч бас түүний жинхэнэ нэрийг мэддэг байх нь. Аргагүй шүү дээ, хэчнээн удаан түүнтэй хамт байлаа.

"Би чамтай хамт эхэлсэн шигээ, чамтай хамт дуусах болно. Ахин нэг ертөнц бүтээхээр өөр нэгэн ирэх мөчид хотын иргэд чамтай хамт амар амгаланг олох уу аль эсвэл энэ газарт үргэлжлүүлэн орших уу гэдгээ сонгоно."

"Нина, би юу хийхээ мэдэхгүй байна. Чамайг ч тэр, Эваг ч тэр аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна шүү дээ."

         Нүдэн дээр минь Нина Жуниныг яг л өөрийн мэт тэвэрч, нурууг нь илбэж байлаа. Яагаад ч юм надад бүх зүйл гунигтай санагдаж байна. Түүний хүлээсэн цаг хугацаа оргүй хоосон гэж битгий хэлээч.

         Жунин ч мөн адил Нинаг хайрладаг гэж битгий хэлээч дээ.

"Хуримаа хий, Эвад тусла. Эва чамайг үнэхээр их хайрладаг. Харин чи энэ удаа Эваг тавьж явуулах юм бол та хоёрын тавилан дахиад хэзээ ч холбогдохгүй гэдгийг санаарай."

"Би тэр новшийг алахыг хүсэж байна. Чамайг ийм байдалд хүргэсэн тэр новшийг би зүйл дуусгамаар байна. Надад яагаад эрт энэ бүхнийг хэлээгүй юм? Нина, би чам..."

         Сүүлийн үгээ хэлэхээс нь өмнө миний нулимс урсчихсан юм. Жунин эцэст нь Нинагийн сэтгэлийг ойлголоо. Анхнаасаа л тэр Нинад санаа тавьдаг атлаа үүнийгээ нууж байж. Би сүүдрээс гаран тэдний хажууд очин зогсоход тэд хоёул миний зүг харан цочирдов.

"Э...Эва."

"Хонгор минь."

"Тэгэхээр бид хэзээ ч ахин учрах ёсгүй гэж хэлээд байна уу?"

         Хамгийн цочирдом зүйл нь энэ байсан юм. Би Жуниныг өөрөө олж байж бид хамт оршиж чадна гэж хэлээд байна уу? Гэтэл энэ хүмүүний амьдралд урд насаа санана гэдэг боломжгүй зүйл шүү дээ.

"Эва, битгий буруугаар ойлгоорой."

"Тийм ээ, Жунин. Би энэ газарт анхнаасаа ирэх хэрэггүй байж. Чамайг хайрласан амьдралаа санаж, чамтай аз жаргалтай байна гэж мөрөөдсөн минь болчимгүй зүйл байж."

Жунин намайг өөртөө татан тэврээд амандаа "Үгүй" гэж ахин дахин удаа шивнэж байлаа. Жунин намайг энд ирүүлэхийг бүх үнэнийг мэдсэн цагтаа хүсэхээ болилоо. Тэр энэ бүхэнд харамсаж байна гэсэн үг.

"Би чамайг чөлөөлж өгнө өө, Жунин. Хоёулаа хуримаа хийцгээе. Чамайг хүлээлгэж ийм байдалд оруулсныхаа төлөөсийг би төлөх болно."

"Эва, чи буруугаар ойлгоод байна."

"Өвдөж байна, Жунин."

Дараагийн удаад миний мэдэрсэн зүйл гэвэл би тэсгэл алдан доош унасан явдал юм.

Би айж байна. Түрүүлээд энэ бүхнийг орхиод явчих вий гэхээс айж байна.

The Corpse Prince [completed]Место, где живут истории. Откройте их для себя