14

6.9K 552 41
                                    

"Тэхён, үр минь чи хичээлдээ явахгүй хэрэг үү? Яагаад бүхэл бүтэн долоо хоног өрөөнөөсөө цухуйсангүй вэ? Ядаад хаалгаа нээгээч дээ, хоёулаа ярилцацгаая. "

Түүний ээж хүүдээ санаа зовсон бололтой хаалгийг нь зөөлхөн тогших бол Тэхён ойрын хэдэн хоног өөрийнх сэтгэл шиг асгаран орох бороог цонхны тавцангаас ажиглан сууна.

"Хонгор минь, Ээждээ бүх үнэнээ хэлчихвэл зарим нэг зүйлс арай дээрдэхгүй гэж үү? "

Тэхён санаа алдсаар цонхны тавцангаас бууж ядан арай л гэж хөлөө чирж явсаар хаалгаа онгойлголоо.

"Бурхан минь гэж... Тэхён чи байж боломгүй муу харагдаж байна. "

"Ээжээ... би зүгээр "

Тэхён хацран дээр нь байх ээжийнхээ гарыг арай гэж холдуулаад орон дээрээ гарч суув.

"Хүү минь... Надад хэлээч юу чамайг минь ингэтэл нь зовоогоов? "

"Э-ээжээ би санаад байна... Түүнийгээ санаад үхэх гээд байна ээжээ? "

Тэхён ээждээ нулимсаа үзүүлэхгүй гэж их хичээсэн боловч түүний санаснаар болсонгүй. Тэрээр ихэр татан чангаар уйлж эхлэх нь тэр.

"Миний бяцхан залууг хэн гомдоочихсон юм бэ дээ? "

Түүний ээж энгэрт нь шигдээд учир зүггүй уйлах хүүгээ өхөөрдсөөр чангаас чанга тэврэн авлаа.

"Н-надад хэцүү байна Ээжээ... Миний бие махбод тэр хүнээр дутагдаад байна? "

Тэхён ээрч муурсаар арай л гэж ярих аж.

"Хонгор минь уйлах хэрэггүй дээ. Бүх зүйл сайхан болох болно. Чи тэр хүүгээ оройн хоолонд уривал яаж байна. "

"Та эрэгтэй гэдгийг нь яаж-... "

"Тэнэгхэн минь,би бол чиний ээж. Би бүгдийг мэдэж байгаа ойлгов уу? "

"Г-гэхдээ тэр зөвшөөрөхгүй... "

"Ээжид нь нэг санаа байна. "

-

"Ахаа утас чинь дуугараад байна! Дөлий юм уу? "

Жонгүг гэрээр дүүрэн чарласаар хоол хийн завгүй зогсох ах руугаа өнөөх утсыг сунгав.

"Өө, Ким эгч байна. Чи авчихад яачихаад байгаа юм? Би энд завгүй байгааг харахгүй байгаа юм уу? "

Жин зуурч байсан гурилаараа санаандгүй нүүрээ арчихдаа ийн хэлэхэд Жонгүг инээсээр цааш явлаа.

"Сайн байна уу Ким эгчээ? "

"Сайн сайн уу? Чи нөгөө Жонгүг мөн үү? Aygo том болчихжээ? "

"Таны бие сайн биз дээ? "

"Би ямартай ч танай ахаас урт насалхаар байгаа шүү? Тиймээ Ким Сокжин! "

Ким хадагтай инээд алдсаар цаахан талд нь зогсох ах руу нь хашигчих нь тэр.

"Эгчээ угаасаа муу хүн үхдэггүй юм битгий санаа зов! Хха"

Сокжин гал тогооны өрөөнөөс хашигчисаар чанга чанга инээх бол Жонгүг мөн адил тэдний наргианд инээж харагдана.

"За энэ яахав манай гахай оройн хоолон дээр энэ сайхан дүүгээ дагуулаад ирэх юм байгаа биз дээ айн? "

" Хэрвээ та аяга таваг угаалгахгүй гэвэл очноо. "

"Тохирлоо. Орой 6 гэхэд ирчихсэн байгаарай золигнууд минь? "

Ким хадагтай инээсээр утсаа таслахад Сокжин толгой сэгсэрсээр инээд алдана.

"Ахаа саяных хэн байсан бэ? "

"Чи ч угаасаа яаж танихав дээ. Багадаа харж байсан юм чинь? Наад хүнийг чинь Ким Сонмин гэдэг юм. Манай эгчийн сайн найз. "

"Нэг хүнтэй төстэй харагдаад байх юм аа? Хаана харлаа байз..."

"Ким эгч гэснээс тэр үнэхээр царайлаг хүүтэй. Гэхдээ намайг яаж гүйцхэв. "

"Бурхан минь дахиад л эхлэлээ... "

Жонгүг чихээ дарсаар гутлаа өмсөж эхлэв.

"Хайчих гэж байгаа юм золиг минь? "

"Өөрийнхөө залуу дээр очлоо. "

"Өөрийнхөө гэнэ шүү. Нэхх муухай ягаан өнгийн гахай шиг л юм байна лээ шд? Тэрныг чинь бол манай Ким эгчийн хүү хол хаяна даа? "

"Ахаа түүнийг минь дахиад гахай гэж дуудвал би таныг алаад булж орхино шүү!...За явлаа орой 6-гаас өмнө ирнэ ээ! Таны тэр магтаад байгаа залууг чинь бүр  хармаар санагдчихлаа. "

"Галзуу амьтан! "


𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now