.34.

5.8K 462 9
                                    

-Жонгүүг-

Бидний яриа яагаад ч юм ээжийн тухай болон үргэлжилнэ. Түүний нүд нь гялалзаж ээжтэйгээ өнгөрүүлж байсан үе бага байхдаа болж байсан явдалаа нэг нэгэнгүй надад ярьж өгнө. Тэдний жаргалтай гэр бүл.

Түүний өмнө би түмэн буруутай. Түүний жаргалтай гэр бүлийг би сүйтгэчихсэн юм шиг санагдаж түүний ярьж буй ээжийн тухай гэр бүлийнх нь тухай зүйлс бүгд өнгөрсөнд л үлдсэн. Ирээдүй гэж байхгүй. Ердөө түүнд өнгөрсөн дэхь дурсамж л байгаа. Би энэ бүх зүйлсийг нь ердөө дурсамж л болгоод хувиргачихсан юм шиг санагддаг юм.

"Чиний буруу байхгүй ээ, ердөө би л муу охин байсан юм" тэрээр бодлыг минь уншсан мэт ийн хэлэхэд би түүнийгээ цээжиндээ чанга гэгчинь наав. Удалгүй цээжинд минь нойтон мэдрэгдэн тэрээр зөөлхөнөөр мэгшиж эхлэсэн юм.

Жонгүүг "Чи минь сайн охин байсан. Харин би л чамайг муу юм шиг харагдуулах тэр сүүдэр чинь байсан юм. Чамайг дотроо одоо ч гэнэн цайлганаараа тэр цовоо сэргэлэн охин гэдгийг чинь би мэднэ. Бас чи одоо жаргалтай байгаа. Ээж чинь үүнийг л чамд хүсэж энэ л түүнийг жаргалтай байлгах байсан. Чи чадсаан гүнж минь"

---- Исү ----

Бие биенээ санаж бэтгэрсэн сэтгэлүүд минь хэдийнээ дэвтжээ. Жонгүүг ажилдаа явж харин би түүний ятгалгыг бодон хэвтсээр. Өөрийнхөө компанид ажиллахыг санал болгосон ч би зөвшөөрөөгүй юм.

Би хэзээнээс л олны хэл аманд дургүй, тайван амгалан аль болох цөөн хүнтэй орчныг эрхэмлэж ирсэн хүн. Ялангуяа эмэгтэйчүүдгүй газар. Хэдий би өөрөө эмэгтэй хэдий ч надад олон эмэгтэй хүн цугласан тэр орилоон, хашгараан, чанга инээд, хэл ам огтхон ч таалагдаггүй. Тийм болоод ч тэр би ердөө амьдралдаа ганцхан эмэгтэй найзтай байж билээ. Сайнаар үргэлжлээгүй ч гэлээ.

Бодлыг минь таслан хаалганы хонх дуугарахад яагаад ч юм зүрх минь хурдан цохилов. Зөн совин минь өглөөнөөс хойш таагүй тухгүй мэдрэмжийг надад мэдрүүлсээр байсан юм. Хаалга тайлж өгөхөд зөвхөн зурагтаар ганцхан удаа харж байсан тэр эмэгтэй бас тэр эмэгтэйтэй орж ирэв. Үнэндээ би хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан ч арай л бэлтгэлгүй байна.

Тэд үг ч үл дугаран гэрийг минь бас намайг энд тэндээс минь шиншлэн харна.

"Хүүг минь нэг хүүхэн ээрээд бүтэн 2 жил болж байхад би ердөө одоо л ирж байгаад чи баярлах хэрэгтэй Хан Исү"

[Completed] His woman Where stories live. Discover now