Хүн өөрт нь гоё харагдах гээд ингэж их хичээж байхад хорон үгтэй амьтан зүгээр дуусчихсан уу гээд асуучихаж болдоггүй л юм байхдаа.

Утас тасраад 5 минут болсон ч тэр эргүүлж залгаагүйд уур минь хүрэн нөгөө хүүхнийг ч юугаа хийгээд алга болчихов гээд сууж байхад рестораны ая зогсон удалгүй хаанаас ч юм төгөлдөр хуурын танил ая эгшиглэж эхлэв. Би суудал доороо эргэлдэн харсан ч хаанаас тоглож байгаа нь үл харагдана. Гайхалтай хоолой тэрхүү аяыг чимж байна уу гэлтэй уянгалан дуулахад би арай ч үгүй байлгүйдээ гэж бодсоор суудлаасаа босон түүнийгээ харахыг хүснэ.

Миний түүнд зориулж зохиосон ая минь түүний хоолойтой хичнээн гайхалтай зохицож байна вэ? Түүний дуулахыг өчнөөн сонсож хоолойнд нь дурлаж байсан ч энэ удаа бүр ихээр татагдаж байна.

Рестораны цонхны хөшиг нээгдэхэд тэр минь бүдэгхэн гэрэлтэй тагтан дээр төгөлдөр хуурын ард надад гайхамшгийг сонсгон сууж байлаа.

" 🎶... Чи, утга учиргүй эргэлдэх цаг хугацааг минь гацааж өөрийн болгосон нэгэн

Чи, чамгүй бол үргэлжилдэггүй оюун ухааны минь эзэн

Намайг энд минь үлдээгээч, намайг чамтай байх орон зайд орхиоч

Чи л надтай байвал би тэр газрыг диваажин гэж нэрлэнэ

Магадгүй тэр там байлаа ч гэсэн

Чи бол миний диваажин 🎶"

Дуу дуусахад би урдахаа ч харж чадахааргүйгээр нүд минь нулимсаар дүүрч урссаар, урссаар л ...

Гэнэт л бүх гэрэл унтран би хөдөлгөөнгүй зогсож гэрэл асан хойно чимээ гарахад би эргэж харахдаа түүний мөрийг мөргөж орхив.

Харин тэр "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж хөмсгөө зангидаад удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "Энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм"

Би инээсээр: Чиний хэлж байсан хамгийн зэвүүн үг

Бэкхён: Одоо эргээд харахад энэ үе минь ч бас гайхалтай дурсамж минь. Ямар их уйлдаг юм, чамайг уйлаад байхаар хамаг юмаа мартчих гээд сандарсан шүү

Би: Баярлалаа, үнэхээр гэнэтийн байлаа би яг зүүдлээд байгаа юм шиг л санагдаж байна одоо хирнээ

Бэкхён: Хараахан дуусаагүй байна гэсээр нэг алхам хойшлоод нэг хөл дээрээ өвдөглөн суухад би "Арай үгүй байлгүйдээ" гэж хэлэхэд тэр намайг шоолж хөхөрчихөөд

Бэкхён: Тийм ээ би хийх гэж байна

Бэкхён: "Ямар эмэгтэй гэхээрээ эрэгтэйгээсээ түрүүлээд гэрлэх санал тавьж намайг ичмээр байдалд оруулдаг байна аа. Тэгээд тавьчихаад хурим ч ярихгүй байгаад л байдаг. Би дахиж тэсэхгүй болохоор чамтай хуримаа хийж албан ёсоор нөхөр чинь болж, чамайг Бюн Хэин болгомоор байна. Чамтайгаа цаашдын жилүүдийг аз жаргалтайгаар өнгөрөөнө гэсэн итгэл оюун бодлоор минь дүүрэн байна, чинийхээ бас ирээдүйн өнөр өтгөн гэр бүлийнхээ төлөө өдөр бүр хичээж амьдрахаа бас амлаж байна. Сун Хэин надтай гэрлээч?"

Би: Зөвшөөрч байна, Бюн Бэкхёны эхнэр гэж бахархалтайгаар хэлж чиний бас ирээдүйн өнөр өтгөн гэр бүлийнхээ төлөө бүгдийг зориулахад бэлэн байна

Ядам хуруунд минь тэрээр дахин нэгэн бөгж зүүж өгөөд: Чиний бөгж бидний сүйн бөгж, харин минийх бидний хуримын бөгж шүү. Тайлмаар байсан ч 2 бөгж тайлахаас залхуураад байнга зүүх болно.

Би: Хөөе!

"Өөрөө ингээд гэрлэх санал тавиулчихаад надад болохоор ганц эмэгтэй танилцуулаад өг гэхээр унжаад чи ёстой муухай юмаа" гэсээр Чанёол хэлэв

Би Бэкхёнд тэврүүлсэн чигтээ түүнрүү эргэж хараад: Уучлаарай би үнэхээр мартчихаж

Би: Тэгэхээр миний түрүүвч?

Кай: Мэдээж танай тэнэг нөхөр цүнхнээс чинь хэтэвчийг чинь яаж авснаа бахархалтайгаар өөрөө ярьж өгөх болно

Чэн: Бүүр болоогүй миний найз охиныг чамруу залгуулсанаа бас ярих болно

Би: Ингэхэд хүмүүс хаччихсан юм

Чэн: Чамайг дуунд уяраад зогсож байх хооронд бид хөөгөөд гаргачихсан гэсээр бахархалтайгаар инээмсэглэн хэлнэ. Тэнэг!

Бэкхён: Жаргалтай байна

Би түүнрүү эргэж харан хацранд нь гараа наан: Үнэхээр их жаргалтай байна, Хайртай шүү Бюн Бэкхён

Бэкхён: Чиний бодож байгаагаас их хайртай Бюн Хэин. Жаргалтай гэр бүлийг бүтээцгээе




Сүүлийн update байлаа. Гунигтай байна.

Та бүхний сэтгэлд хүрсэн төгсгөл байж чадсан эсэхд сэтгэл их зовинон бичсэн шүү. Энэ хүрээд "Муу гол дүр" бичвэр минь дуусаж байна. 6 сар үргэлжилсэн миний 3 дахь бичвэртэй хамт байж бичвэрийн турш намайг урмын үгээр шагнаж, төрсөн сэтгэгдлээ бичиж байсанд маш их баярлалаа. Үнэхээр их зүрх сэтгэлээ зориулж бичсэн болохоор бичвэрийг минь хайрлаж, хүлээж байсан та нарыгаа хараад жаргалтай байдаг байсан шүү. Цөөхөн хэсэгтэй бичнэ гэж эхлүүлээд л нэг мэдэхэд ийм болчих юм.

Нөгөө л нэг үгээ хэлэх нь. Сүүлийн хэсэг дээр минь хэлэхийг хүссэн зүйлсээ харамгүй хэлж өгөөрэй. Мөн дахин бичвэр бичих бодолтой байгаа болохоор гол дүр нь хэнээр шинэ зохиол эхлүүлэхийг хүсэж байгаагаа бас хэлээрэй.

2019.07.23 Бүгдэд нь хайртай шүү, баярлалаа ❤️

[Completed] The bad main character Where stories live. Discover now