XXXXII

1.1K 152 25

Энд ирээд харъяалагдсан компаниас намайг өнөөдөр дуудуулсан тул машинаа зогсоолд тавьчихаад нүдээ дахин толинд харан хар шилээ зүүн захирлын өрөө лүү явав.

Үнэндээ өглөө болсон зүйлээс болж хавдаж улайсан том нүд л надад үлдсэн байх шив. Түүний хэлсэн үг бүр сэтгэлд минь нэвтэрч, олон сар битүүхэн гоморхож явсан сэтгэлийг минь тэр чигт нь эмчлээд өгсөн үү гэлтэй нуруу минь хөнгөрсөнсөн. Ердөө "Давчидмаар юм" гэж хэлээд л хувцсаа өмсөөд гарч ирсэн.

Захирал: "Одоо хүртэл тийм хэцүү байгаа хэрэг үү хэрэг явдал шийдэгдээд олон нийт ч нааштай хандах болсон болохоор одоо санаа зоволтгүйдээ. Их уйлаад бүүр хавдчихаж хагас жилийн чинь төлөвлөгөө гарсан болохоор харж ярилцах юм байвал ярилцаал харьж тайван амардаа"

Юуных нь нөгөө мэдээлэл. Бүүр мартаж орхиж. Захирлыг бодсон инээд ч хүрэх шиг. 

Гэрлүү орох гэж байгаад өнөөх залуутай дахин тааралдаж түүний урилгаар хоолонд орохоор явцгаав. Бэкхёнд өглөө хүнтэй хооллоно гээд худлаа томорчихсон болохоор сайхан завшаан байсан юм. Утсанд мсж ирэн харвал Бэкхён "Ажлын уулзалттай болчихлоо удахгүй болохоор завтай болоод залгаарай" гэсэн байв.

Би: Би нэрийг чинь асуугаагүй юм байна

-: Асуухгүй нь л гэж бодлоо Зан Ишин гэдэг. Лэе гэж дуудаж болно.

Би: Бурхан минь солонгос л гэж бодсон шүү

Лэе мөрөө хавчин инээхэд хацрынх нь хонхорхой гарж ирэн би гараа явуулан түүний хонхорхойд долоовор хуруугаа хийхэд тэр улам намайг шоолон инээж хонхорхой нь улам гүнзгийрч байв.

Лэе: Эгдүүтэй юм

Урдхан талд хэдэн ширээний цаана сандал татагдан Бэкхён болон өөр албаны хувцас өмссөн 3 хүн сууцгаав. Харин Бэкхёны хөмсөг зангирсан байх ба түрүүнээс хойш харсан нь илт байв. Лэе ч анзаараагүй бололтой миний хавдсан нүдийг шалгаан суув.

Би: Сэтгэлээ онгойлгосон юмаа

Лэе: Юу гэж байна сэтгэл чинь тэгээд

Би: зүрхэндээ үнэнч л гэж байналээ

Лэе: нэгтээ тиймээс хойш би чамайг дүүгээ болгомоор байх юм.

Би: Найз болоол хайр болъе гэж байгаагаас ялгаагүй сонсогдож байна

Лэе хөхөрсөөр: Би шуналтахгүйээ ааш муут минь, би хэлснээсээ буцаад байдаг эр биш тэгээд ч ийм эгдүүтэй золигийг дүүгээс өөрөөр хармааргүй байна.

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now