XXX

1.1K 142 4

~~~6 сарын өмнө~~~

Хятад, Шанхай хот

-------Хэин------

Би: Чамайг хараал идээсэй билээ

Миний өөдөөс харан ёжтой гэгчинь инээмсэглэх түүнийг хараад би гаран дахь аягаа шидчихмээр санагдаж байна! Олон нийтийн газар биш байсан бол би хэдийнээ түүнийг болгоод өгмөөр байна.

"Ээе тайван л даа, би зүгээр чиний надад хийсэн зүйлийн чинь төлөө л жоохон тоглосон төдий даанч солонгост жоохон асуудалтай байсан болохоор хэлэхээ мартаад бас яараад явчихсан юм. Би ч бас эх нутагтаа очоогүй удаж байна"

Би: Чамд миний дугаар байдаг байсан биздээ хогийн амьтан минь

"Ийм сүртэй асуудал болсон гэж мэдээгүй шдээ"

Би: Эргүү амьтан, гажиг амьтан, гаж донтой новш, үхээсэй билээ чамайг хараал идээсэй хогийн новш

"хүүе, хүүе алдарт Сун Хэин олон нийтийн газар бүдүүлэг авирлаж болохгүй шдээ, ямартай ч уучлалт гуйя энд таарсан нь чамд бага зэрэг ч гэсэн тайтгарал өгсөн гэж найдъя. Алуулахаасаа өмнө би арилсан нь дээр бололтой" гэсээр тас тас хөхөрсөөр кафэг орхин гарав.

------------------------

Хамгийн сүүлийн аяа тоглохын өмнө би тайзны араас олон хүн дундаас түүнийг хайн бараг л 10 минутыг зарцуулав. Гэхдээ олж чадсангүй. Чи ирсэн биздээ? Зөвхөн чамайг л ирсэн байгаасай гэж бүх л тоглолтын турш би хамгийн сайнаараа хичээсэн. Чиний бүтээж өгсөн хүн ямар байнадаа гэж би чамаас асуухыг хүссэн Бэкхён аа.

"Энэ аяыг тоглохынхоо өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. Энэ аяыг би нэгэн онцгой хүнд зориулж зохиосон юм. Зөвхөн тэр хүний надад бүтээж өгсөн дурсамж, гэрэлтүүлж өгсөн ирээдүй, түүний миний төлөө хийж өгсөн бүгдийг би сэтгэлдээ дахин дахин сийлж зүрх сэтгэлээ зориулсан. Эргээд харахад тэр хүн өөрөө гайхамшиг, бидний учирсан, учирснаас хойших, хамт байсан мөчүүд гээд бүгд үнэхээр Диваажин шиг надад санагддаг юм. Тийм болохоороо би энэхүү тоглолтоо бас энэхүү аяа #Pradise гэж нэрлэсэн. Одоо энэ тайзан дээр зогсож байгаа би олон жилийн өмнө үнэхээр хоосон нүх байсан гэхэд болно. Тэр нүхийг минь дүүргэж итгэл найдвар, гайхамшгийг бэлэглэсэн чамд баярлалаа. Тэр хүн надад тэр үед "Чи миний мэдэх хамгийн гайхалтай төгөлдөр хуурч, тийм болохоор хамгийн сайнаараа хичээ би цаашид алхах замыг чинь нээж өгөхөд туслах болно харин хожим нэг цагт алдартай болохоороо тоглолтоо миний нэрээр нэрлээрэй" гэж хэлж байсан. Харин би одоо цаг нь гэж бодож байна. Би түүнийг диваажинтай зүйрлэдэг болохоор ингэж нэрлэсэн юм. Хэрвээ чи үзэж байгаа бол энэ ая дууссаны дараа би чамайг бидний анх уулзсан тэр газар хүлээж байя."

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now