1

2K 130 17
                                                  

Гуч орчим насны эмэгтэй хүүхдийн цэцэрлэгийн үүдэнд суух бөгөөд бяцхан хүүгээ тарахыг хүлээж байгаа бололтой.

Удалгүй цэцэрлэгийн хаалга онгойн хүүхдүүд бужигналдсаар гарч ирэх нь тэр. Тэр дунд нэг охин нулимс урсгасаар явах бөгөөд түүний хажууд өөртэй нь чацуу бяцхан хүү хамт алхаж харагдлаа. Нөгөө хадагтай инээмсэглэсээр босон тэдний урд ирэхэд нөгөө охин улам уйлаад унах нь тэр.

"Э-ээжээ... "

"Яасан бэ миний охин? "

"Энэ хүүхэд намайг унагачихсан."

Түүний ээж инээмсэглэн хажуудаа зогсох хүү рүү хараад "Сайн уу? Танилцья" гэх нь тэр.

Нөгөө хүү итгэлгүйхэн түүний гарыг эргүүлж атгаад "Тэтэ.. " гэхэд хадагтай инээд алдан "Яагаад ийм өхөөрдөм хүү миний охиныг түлхэж унагаадаг билээ?"  гэхэд Тэхён доош харан гараа оролдонгоо "Би с-санаандгүй явж байгаад хальтарч унахдаа түүний д-дараад уначихсан юм. Уучлаарай эгчээ? " гэх нь тэр.

"Миний охин худлаа ярьсан юм уу? " тэр эргэж харан охиноосоо асуухад нөгөө охин хөмсөг зангидсаар "Үгүй ээ!... Намайг тэр өвтгөсөн "

"Тэр чамаас уучилт гуйсан болохоор одоо тайвшраад явцгаая? " түүний ээж охиныг дагуулан алхалсаар машинд суухад нөгөө хүү санаа алдсаар үлдэх нь тэр.

"Миний охин дахиж айлын хүүхэдтэй муудалцаж болохгүй шүү? "

"Гэхдээ ээж...! "

" Сонмин~аа одоо чи том болчихсон учраас ээждээ асуудал үүсгэхгүй гэж амла? "

"Ойлголоо. Ээжээ? "

"Саяны хүүд чи таалагддаг юм шиг байсан. "

"Айн? Та юу яриад байгаа юм. Тэр чинь найз хөвгүүнтэй "

"Миний охин буруу яриад байна. Найз охин гэдэг юм? "

"Үгүй ээ. Яахын аргагүй эрэгтэй хүн байсан юм чинь! "

____

12 жилийн дараа энэ бүхэн эсэргээрээ эргэсэн юм.

" Жон Сонмин! Энэ бүхэн чинь огтхон ч инээдтэй биш байна! "

"Надад сонголт байхгүй ээжээ. "

"Би үүнийг яасан ч зөвшөөрөхгүй! "

"Эсвэл...эсвэл би амиа хорлох болно? "

"Чи түүнийг эрэгтэй хүн сонирхдог гэдгийг баттай мэдээгүй байж хүйсээ солиулах гээ юу! Галзуурчихаа юу! "

ɪ'ᴍ ᴀ ʙᴏʏWhere stories live. Discover now