XXIX

1.1K 169 9

Би хүлээсэн ч тэр хүлээсэнгүй. Хэрвээ чи ирж л байвал насан туршдаа хүлээж чадах байсан юмсан.

Нэвтрүүлгээр инээмсэглэн ярилцлага өгөх түүнийг хараад нүүрэнд минь ч бас гунигтай инээмсэглэл төрөв. Гэхдээ би гуниглаж болохгүй шүүдээ. Тэр минь мөрөөдөлдөө хүрэн чин сэтгэлээсээ инээмсэглэж байна шүүдээ. Аз жаргалтайгаар.
Бүр ч их үзэсгэлэнтэй болчихож. Түүний урт сүмбэн хуруу ч бас үзэсгэлэнтэй харагдаж байна. Сүйн бөгжтэйгөөр.

Энэ олон жилийн дараа түүнийг зурагтаар, интернетээр, сэтгүүлээр биш арай ойрхноос харах боломж олдож байна. Тайзан дээрээс. 10000 хүний суудалтай театрын гол тайзнаас түүнийгээ гэрэлтэхийг харах нь.

Зурагт унтархад би хөмсгөө зангидан удирдлага барин зогсох хүн рүү харав.

"Дахиад л, үнэхээр гомдмоор юм Бэкхён аа"

Би нэг санаа алдчихаад нүдээ анин буйдан налж хэвтэв.

"Би түүний зэрэгт хэзээ ч хүрэхгүй нь бололтой" хэмээн гунигтай хэлэх түүнрүү би харвал нүдэнд нь хэдийнээ нулимс цийлэгнэжээ.

Би: Уучлаарай, Инжон оо

Инжон: Ээж чинь залгаад байна гэж хэлээд надруу утас сарвайв

Би: Ойлголоо, одоо явдаа би ганцаараа баймаар байна

Инжон: Түүнийг сүй тавьсан гээд интернетээр дүүрэн шуугиж байна. Одоо хангалттай Бэкхёнаа тэр сонголтоо хийсэн. Одоо нэгэнт тэр хүнийх болсон бол би чамайг тавьж явуулж чадахгүй. Чамд би таалагддаг гэсэн биздээ. Одоо зүгээр л тавьж явуулаад хүрээд ир гуйж байна. Би ч гэсэн ... Би ч гэсэн жоохон ч гэсэн чамаар хайрлуулмаар байна

Би түүнийг хажуудаа суулган нулимсыг нь арчиж өгөөд энгэртээ тэврэн аргадав.

Бэкхён: Уучлаарай дандаа уйлуулдагт

Инжон: Битгий тэгж хэлж бай, дандаа уучлалт гуйна оронд нь зүгээр л битгий уйлуул, битгий намайг уйлахад хүргэ л дээ үнэндээ би Хэин ийг үнэхээр их үзэн ядаж байна

Бэкхён: Чамайг ийм байдалд оруулсан хүн тэр биш би. Намайг л үзэн яд.

Инжон: Тэр байгаагүй бол чи намайг хайрлах байсан

Би түүнээс гараа аван холдоод ууртайгаар харав.

Инжон харин оронд нь инээмсэглээд: Харж байна уу, чи түүнийг ярихад л ийм болж байна. Хүчгүй, гунигтай бас ууртай. Тэр чамд ийм л зүйл өгсөн сэтгэлийн шарх хүлээлт тэгээд эцэст нь юу болж байгааг хардаа сүй тавьчихсан гоёж гангалаад, чамайг байдаг гэдгийг ч мартаад өдөр бүр инээмсэглэж үнэтэй харшид амьдраад л амраад л хэтэрхий шударга бус юм. Амиа бодсо--

Бэкхён: энэ чиний оролцох асуудал биш Инжон оо, би өөрөө түүнийг хайрлаж өөрөө түүнийг хүлээж өөрөө шархлахыг сонгосон. Тэгээд ч чи юу ч мэдэхгүй би түүний надад бүтээж өгсөн ертөнцөд, түүний бүтээж өгсөн гайхалтай дурсамжын ачаар өдийг хүртэл тэсэж байна. Мэдэхгүй зүйлийнхээ талаар мэддэг юм шиг ярихаа боль. Би түүнийг хангалттай шархлуулж зовоож явсан үе надад бий түүнийхээ төлөөсийг л төлж байна. Харин одоо хувцсаа өмсөөд яв. Чи намайг уурлуулах гээд байна.

Инжон: Ойлголоо, хэзээд л явдагаас хойш. Ашиглуулаад л дуусдаг тийм биздээ?

Бэкхён: Инжоооон

Инжон: Би буруу зүйл хэлээгүй, би ч бас шархлаж гомдож байна. Тэр зүйлийг хийхдээ хүртэл чи хааяа Хэин гэж намайг дууддаг. Чамайг сэтгэлийн шархтай чинь хамт хайрлаж хэцүү үед чинь хамт байхад чамайг хаяад баян өвгөний өвөрт алт эрдэнэсээр нь тоглож байгаа хүнийг чи энд өмөөрч намайг шархлуулсаар л байна.

Бэкхён: Зураасыг битгий давах гээд бай, чи түүнийг мэджхгүй гэж би хэлж байна амныхаа зоргоор битгий түүнийг ингэж хэл би чамд муухай ааш гаргамааргүй байна явж үз гуйж байна

Инжон: Тэнэг амьтан, бөгжийг нь хараагүй л гэж битгий хэлээрэй хэдэн мянган долларын үнэтэй алмаз байсныг чи ч гэсэн харж л байгаа байлгүй би ч бас уурлаж байна хэсэгтээ холбоогүй байцгаая, наад тэнэг хүүхэндээ тонгоруулснаа мэдээд хүрээд ирэхийг чинь хүлээж байя!

Хэдэн минутын дараа түүнийг хаалга саван гарахад би ширээн дээрх стаканыг аван ханаруу шидэв. Үнэндээ би ч бас залхаж байна. Хүлээхээс, хүрээд ирэх болов уу гэж горьдохоос. Тэглээ гээд яах юм хайртай байхад. Үргэлж бодогдож олон жил болсон ч улам ихээр хайрлаад байхад. Түүнээс илүү нь түүн шиг нэгэн нь байхгүй байхад хэнийг чам шиг болгож хэнийг чамаар төсөөлж амьдрах юм.

Гэхдээ надад асуулт байна. Ядаж сүүлийн удаа уулзаад түүнээс "Одоо үнэхээр аз жаргалтай байна уу" гэж л асуухыг хүсэж байна. Хэрвээ тийм бол би бууж өгмөөр байна.

Үнэхээр бууж өгөхийг хүсэж байна Хэин аа.


Богинохон байгаад уучлаарай сайхан амраарай ❤️

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now