The Last

574 77 12

"Миний гараас атгаад надад итгэж үзэх үү? Чанёол."


Бид бүхнийг шинээр эхэлсэн билээ. Тэр эмнэлгээс миний хараан дор гарч, нийгэмтэй харьцахад бэлэн болсон байв.

"Чанёол аа, тэдэн дээр ирчихлээ."




"Крис, намайг энэ орчлон дээрээс байхгүй болгосныхоо төлөө Чанёолыг орхи. Жунин бас өөрийгөө, намайг чөлөөл.
Намайг алсныхаа төлөөс болгож, намайг хайрласныхаа хариуд үүнийг хий."

Крис Нагисад сэтгэлтэй байсан агаад түүнийг үүрд хажуудаа байлгахыг хүссэн учраас хороож орхисон билээ. Нагиса Крисээс өөрийг нь хороосны хариуд Чанёолыг орхи хэмээн шаардсан бөгөөд Крис түүний энэ их зовлон, энэ их гомдлыг тайлахын тулд Чанёолыг орхисон юм.
Түүний ой санамж бүхэлдээ иргэн ирсэн агаад үүн дээр нэмэн ээжийгээ, аавыгаа, дүүгээ, гэмгүй хүмүүсийг яаж хороосноо хүртэл нүдэндээ харагдтал санаж, өөрийгөө егүүтгэх оролдлого хүртэл хийсэн.

Эцсийн эцэст Чанёол өөрөө өөртэйгөө тэмцэлдсэнээр өөрийнхөө ой ухааныг олж авснаас биш зүгээр байж байгаад л эдгэчхээгүй шүү дээ. Энэ бүхний ард түүнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол Аашлин билээ.

Чанёол Аашлиныг хайрлаж амьдрахыг хүссэн болохоор, түүнтэй хамт үлдсэн амьдралаа туулахыг мөрөөдсөн болохоор эцэст нь тэр өөрөө өөрийгөө ялан дийлсэн байв.

Хулчгар гэсэн билэв үү?
Чанёол шиг сэтгэлийн тэнхээтэй, гайхалтай хүн үгүй биз.

Тэр өөрөө өөрийгөө эдгээснээс биш өөр хэн ч зүрхлээгүй.
Гол нь түүний өөрийгөө эмчлэх шалтгаан нь Аашлин байсан учраас, түүний төлөө, түүнийг хайрлах хүн байгаа гэдгийг ухаарсан болохоор Чанёол өөрийгөө Аашлины сэтгэл зүрхээр эдгээж чадсан нь энэ байлаа.



"Би Пак Чанёол, ухаангүй мунхаг хулчгар амьтан. Буланд суугаад уйлахаас өөрийг хийдэггүй тэнэг жаал. Би та нарын алтан амиар өөрийгөө эдгээхийг эрмэлзэж байсандаа хүлцэл өчиж байна."

Хэн нэгнийг эдгээж, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлана гэдэг ямар гайхалтай зүйлс болохыг та нар мэдэх үү?

Олон хүүхдүүд, олон эмэгтэйчүүд олон залуус...
Бүгд л хэн нэгний нүглийн золиос болж насаараа шаналан амьдарч байна. Магадгүй олон төрлийн, олон өөр хүн энэ дэлхий дээр өчнөөн олон байдаг байх. Гэхдээ тэд бүгд хайрлаж, дурлаж хэн нэгнийг өөрийн болгохыг хүсдэг юм шүү.

Жаргалтай амьдрахын тулд золиос гаргах хэрэгтэй. Золиос гаргахын тулд тэвчээртэй байх хэрэгтэй.



"Чанёол аа, одоо чи эрх чөлөөтэй."

ТӨГСӨВ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.









ТӨГСӨВ.






A/N:
Өмнөх төгсгөл маань үнэхээр сэтгэлд минь гуниг хуруулсан учраас энэ цувралынхаа сүүлийн бүлгийг жаргалтай төгсгөхийг хүслээ.
Энэ зохиолоороо би одоо үед гэр бүлийн хүчирхийлэл, гадуурхалт, сэтгэлийн шаналал гэх бүх зүйлс хэрхэн хүнийг өөрчилж цаашлаад хэрхэн хүний амьдралыг алж болохыг илэрхийлэхийг эрмэлзсэн юм. Магадгүй хэн нэгнийг асар их сэтгэлийн шаналал, бие мах бодийн өвдөлтөд хүргэснээрээ тэр хүнийг яаж өөрчлөж байгаагаа анзаардаггүй нь одоо цаг үед тулгамдаад байгаа асуудал юм болов уу. Ингээд WHY STORY цуврал маань албан ёсоор дуусаж байна.
Миний жижигхэн ертөнцтэй энэ хүртэл хамт байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа.
Олон дахин шинэчлэл хийгээд өөр төгсгөл хүртэл уншуулж байгаадаа үнэхээр уучлал эрмээр байна!
Хайртай шүү!💛🙆🏻

Хүндэтгэсэн: Anna, Lunnare

WHY STORY 4. PCY //completedWhere stories live. Discover now