"Хайраа"

Би толгой дээгүүрээ нөмөрсөн хөнжлөө доошлуулан түүнлүү том хараад "Юу гэнээ"

Бэкхён мушилзан: Яасан ингэдэг л биздээ хосууд, ХАЙРАА

Би: Гэрлээ унтраагаад явж унтаа

Бэкхён: Чи өчигдөр надад амлаа биздээ

Би: Юу

Бэкхён: Хамт унтаж болно гэж хэлээ биздээ мартчихаж байгаа юм уу

Би: Гэнэт бодлоо өөрчилчихлөө

Бэкхён: Чамд хэлээгүйд, нуусанд уучлаарай бас сүүлийн үед чи их гомдсон уу орой болгон оройтож ирээд дандаа ганцааранг чинь байлгаад

Би: Бэкхён аа

Бэкхён: мммн

Би: Чи гэртээ харь

Би: Зүгээр гэр бүлтэйгээ хамт амьдар тэнд ээж дүү 2 чинь чамайг санаж байгаа. Бас аав чинь санаж байж болно шдээ.

Бэкхён: Чи гэрийнхнээс болоод намайг явуулахгээгүй биздээ

Би: Би ганцаараа амьдармаар байна

Бэкхён санаа алдаад хажууд ирж суун гарнаас хөтлөөд: Худалч, дахиад л худлаа ярьж байна. Чи дандаа баригддаг юм байж яагаад худлаа яриад байдаг юм

Бэкхён: Үнэндээ надаа ажил хийх их таалагдаж байгаа. Их сонирхолтой. Хэдийг хүртэл аав, ээжийн эрх хүү байх юм тийм биздээ. Тэр новш юу гэж хэлснийг санаж байна уу. Би бусдын нүдэнд тэгж л харагддаг. Үнэндээ чи үнэхээр гайхалтай. Тийм байхад, чам шиг ийм гайхалтай нэгний хажууд байхад миний одоогийн байдал үнэхээр ичмээр санагдаж байна. Эр хүний бахархал гэхүүдээ. Хэн ч хараад биднийг хүлээн зөвшөөрч, аргагүй л сайхан хосууд юм бас хичээнгүй гэж хэлтэл тийм баймаар байна. Би чиний баатар чинь бахархал чинь, итгээд түших багана, бүх зүйлээ даатгах түшиг чинь баймаар байна. Харин тийм байхын тулд би хичээх хэрэгтэй. Бага багаар. Би ямар нэгэн яланд унасан юм шиг энэ ажлыг хийгээгүй. Тийм болохоор гуйж байна Хэин аа өөрийгөө энэ зүйлд буруутгаад байх хэрэггүй. Би угаасаа гэрээсээ хаа холдоховдээ. 7 хоночоод буцаад гэртээ харина. Тэр болтол тэгэх үү гэсээр яг л миний бодлыг уншсан мэт дотрыг минь уужиртал хариу хэлэв.

Би түүний мөрийг дэрлээд: Үнэндээ чи надад амьдрал бэлэглэж шинэ Хэин ийг бүтээлцсэн хамгийн мундаг эр хүн бас гайхалтай найз залуу байж ингэж хэлэх чинь их онцгүй юм

Бэкхён: Одоо сэтгэл нь тайвширсан уу миний охин

Би толгойгоо хөнгөн дохиод буцан орондоо орон хэвтэв.

Бэкхён: Киахх, гэхдээ чи би жоохон хурдан хамаг юмаа хэлчихсэн үү. Хардуулах гоё юмаа гэхдээ жоохон удаан хардуулах байсан юм

Би: Тэгсээр байтал чинь би нулимсан далай үүсгэх байсан биз

Бэкхён: тэхээр бид цуг унтаж болно биздээ гэж хэлэхэд би ягаарсаар: Өөрөө л мэд

Бэкхён: Яагаад улайгаад байгаа юм. Чи сая бохир юм бодсон уу Хэин аа

Би толгой доорх дэрээ авч түүнрүү шидээд: Болилоо явж буйдан дээрээ унт

Бэкхён үс нь замбараагүй сэгсийсээр дэрээ нүүрнээсээ холдуулаад гэрлээ унтраачихаад хөнжилд орж ирэн толгойгоо тулаад хувтчихэв.

Би: Битгий ширтээд бай

Бэкхён утсыг минь булааж аваад ширээний гэрэлний хажууд тавиад: Хайртай хүн чинь хажууд чинь байхад догдолдоггүй юм уу яаж утсаа оролдоод хэвтээд байж чаддаг байна аа

Би амандаа "догдлоод үхэх гэж байгаа болохоор л сатаарах гэж байнадаг" гэж бувтнаад ханаруу харж хэвтэв.

Бэкхёны гар бэлхүүсээр орж ирэн намайг өөртөө наагаад: Сонссон шүү бяцхан хадагтай

Би түүнрүү эргэж харан цээжинд нь толгойгоо наагаал: Би буцаад цагийн ажил хийж эхлэх гэж байгаа тэгээд бас чамаас зөвшөөрөл авах гэж байгаа биш зүгээр хэлж байгаа шүү

Бэкхён хөнгөхөн инээгээд: Зөрүүд, гэхдээ хүнд ажил хийхгүй гэж амла, баг аль болох цаг нь бага байж хичээл хийх цаг сайн гарга заюу

Би: Чи тэгээд яах юм

Бэкхён: Би чинь эрэгтэй хүн шдээ тэгээд ч би чамайг бодвол толгой сайтай

Би: Яаа би толгой сайтай сүүлийн үед л хичээл хийгээгүй болохоос биш хуучин сургуульдаа би толгой цохидог байсан юм шүү

Бэкхён нэг хоолойгоо засчихаад хэсэг чимээгүй байж байгаад нам дуугаар: Яагаад шилжээд ирсэн юм

Би ч бас хэсэг чимээгүй байж байгаад: Хүн алчихсан юм

Бэкхён: тэр хүн чинь Сухо багштай холбоотой байсан уу

Би: Төрсөн ах нь

Бэкхён бага зэрэг цочирдсон аятай харагдсан ч эргээд хэвийн байдалдаа ороод: Чамаар оролдсон уу

Би: Ээжийн хайртай хүн нь байсан юм

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now