XXIII

1.5K 183 3

"Бэкхён аа чи надаа хайртай байхаа больчихсон юм уу?" гэж хэлэхэд тэрний харц нь хүйтэн болж "Чи юу ярьж байгаагаа мэдэж байгаа биздээ"

Би: Би зүгээр л чамайг надаа хайртай байхаа больчихсон юм уу гэж асууж байна

Бэкхён: сүүлийн үед чамд сайн анхаарал тавьж, хамт байж чадахгүй байгаагаа мэдэж байна л даа гэхдээ үнэхээр би---

Би: Хараал идсэн цамцны чинь энгэр дээр яагаад уруулын будаг болчихсон байгааг чинь асууж байна!

Бэкхёны нүд нь томорч ирээд: Юу яриад-- гэснээ яг л нэг зүйл санаж буй мэт тайвшраад гүнзгий амьсгаа авав.

Бэкхён: Бурхан минь ингэж айх гэж Хэин аа би эхнээс нь тайлбарлъя тэгэх үү эхлээд чамайг би хуураагүй гэдгээ тангаргалаж байна тайвшраад миний хэлэхийг сонсооч тэгэх үү

Бэкхён үсээ нэг хойш илснээ цүнхнээсээ дахиад нэг цамц гаргаж ирэн харуулаад: Энэ миний хичээлийн цамц тийм байгааздээ, үнэндээ би гэснээ хэсэг гацаж хэлэх үү яах уу гэж байгаад "үнэндээ би ажил хийж байгаа"

"Ресторанд өдрийн ээлжийн зөөгчөөр. Тэгээд өнөөдөр санамсаргүй эмэгтэй үйлчлүүлэгчтэй мөргөлдөөд тэгсэн яг цээж мөргөчихсөн юм. Сайн харвал тэнд бүүр крем нь хүртэл наалдчихсан байгаа. Бохир цамцтай ажил хийж болохгүй болохоор хичээлийнхээ цамцыг ажилдаа өмсөөд энийг сая ирэхдээ солиод өмсчихөж"

"Чи уурласаар л байна уу, Хэин аа"

"Яагаад ажил хийгээд байгаа юм"

"Зүгээр хийж үзмээр санагдаад" гэж гэм зэмгүй царайлан хэлсэн ч би яагаад хийж байгааг нь гадарлаж байгаа тул задрах гэж байгаа толгойгоо барьсаар юу ч хэлэлгүй орондоо орон хэвтэв.

Хэд хоногийн өмнө би ээжид өнөөх их мөнгийг нь явуулж өөрөө ойрын нэг жилдээ өлсөөд үхчихгүй мөнгөтэй үлдсэн ч ирээдүйн талаар бага зэрэг Бэкхёнтой ярилцсан юм. Бэкхён цуг амьдарч байгаа болохоор өөрөө түрээсийн мөнгө төлнө гэж зөрүүдлэж байгаад сүүлдээ хувааж төлөхөөр болцгоосон ч түүнийг яг л өөртөө ар гэр авж яваа юм шиг ачаа үүрж, би ч бас түүнд ингэж төвөг удахыг үнэхээр хүсэхгүй байна. Эцсийн эцэст би л өөрөө гэрээсээ явж, ингэж амьдарч байгаа нь миний л амьдрал миний давах ёстой даваа болохоос биш энэ бүх ачааг Бэкхёнд үүрүүлэх надад үнэхэээр таалагдахгүй байна.

Гэнэт л инээд хүрээд явчихав. Ажил битгий хэл анги ч цэвэрлэж үзээгүй хүүхэд яаж ажил хийсэн бол гэхээс.

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now