XXI

1.5K 200 7

"Одоо бид хосууд уу" гэх түүний өхөөрдмөөр асуулт, эгдүүтэй царайг хараад би өөрийн эрхгүй түүнийг шоолон инээгээд дараа нь "Үгүй ээ" гэж хэлэхэд тэрний нүд нь томорч ирээд "Хөөе бид хосуудын хийдэг юмыг бүгдийг нь хийгээ биздээ"

Би мөрөө хавчаад: Бид кино бас парк, цугтаа дэлгүүр хэсэх гээд үнэхээр олон зүйлсийг хийж үзээгүй л байгаа

Бэкхён ширээний нөгөө талаас босож ирээд гараа сунган: Тэгвэл хийцгээе. Өнөөдөр гялс бүгдэнг нь хийчихээд чамайг найз охиноо, өөрийнхөө эмэгтэйг болгомоор байна

Би: Тоглосон юмдаа, мэдээж би чамд өчигдөр зөвшөөрч байгаагаа хэлсэн. Бас бага багаар хийцгээе.

Бэкхён: Тиймээ тийм юм байна. Бидэнд бүх л бүтэн насан турш гэсэн хугацаа байгаа болохоор удаанаар хэдий ч амттай хийцгээе Хэин аа

Би: Өнөөдөр би гарах ажилтай чи цуг явах уу

Бэкхён: Хаашаа юм гэсээр гарыг минь үнсчихээд зөөлхөн илэн хажууд суув

Би: Ээжтэй уулзана.

Бэкхён хариултанд минь сандарч, айж бас догдлож байгаа нь нүдэн дээр нь илт харагдана.

Би: чи намайг ээжтэй сайхан харилцаатай биш гэдгийг мэднэ шдээ зүгээр л би чамтай үерхэж байгаа бас чамтай хамт амьдрана гэж хэлэх гэсэн юм. Тэгэхгүй бол намайг гэртээ ир гээд нөгөө чи сонссон билүү үгүй билүү сургууль дээр ч очоод улам байдлыг хэцүү болгоод бас намайг хайлгах гээд алга болсон гээд бараг цагдаад ч өгж мэдэх боло---

Тэр миний уруул дээр хуруугаараа зөөлөн дараад: Чшшш надад тэгж их тайлбарлах гээд хэрэггүй би ойлгож бас бага зэрэг мэдэж байгаа өөрөө хэлмээр санагдсан үедээ хэлээрэй. Харин уулзалтын хувьд та хоёр ямар ч харилцаатай байсан хамаагүй тэр чиний ээж болохоор би ээжид чинь яавал таалагдах талаар ярьж өгөөч

Би яг л нялх гөлөг шиг авиа гаргасаар түүний мөрийг дэрлээд: чи үнэхээр эгдүүтэй юмаа Бэкхён аа

Бэкхён: Хүнд хайртай болохоор хайртай хүмүүс нь эгдүүтэй харагддаг хэрэг үү. Надад чи ч бас үргэлж хамгийн эгдүүтэй нь санагддаг

Би: Үнэндээ ээжийн хувьд би хэлж мэдэхгүй юмдаа. Хэрвээ түүнд ямар байвал яавал таалагдахыг мэддэг байсан бол одоо би түүний хайртай охин нь байх байсан байх гэж хэлээд гунигтайхан санаа алдаж харин тэр миний духан дээр үнсээд: Удахгүй бүх зүйл сайхан болно оо, чи аль хэдийнээ хэн нэгний хувьд өөрөөс нь илүү үнэтэй хамгийн хайртай зүйл нь болчихсон гэж хэлэв.




[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now