Би: Яаа битгий тэгж хараад бай. Зүгээр л хэтэрхий гэнэт байгаа болохоор өмнө нь ингэж үзээгүй болохоор цочоод эсвэл сандраад муухай ааш гаргаад байна гэхэд тэр гарыг минь салаавчилж хөтлөчихөөд юу ч хэлэлгүй тэнгэр лүү харан инээмсэглэн алхана. Би ч бас түүний төрхийг харан инээмсэглэв.

Хөргөгчинд авсан юмнуудаа хийж байхдаа гэнэт л нэг зүйл санан түүнрүү огцом эргэж харахад тэр намайг ардаас ширтэж байсан бололтой тэр зүрхэн дээрээ гараа аван: Бурхан минь цочоочихлоо

Би: Ингэхэд чи Жэхиг яачихаад надтай энд заваараад яваад байгаа юм

Бэкхён: Энэ охины хэл амыг дээ! Заваараад байхдаа яадаг юм

Би: Заваараагүй яасан юм

Бэкхён: Угаасаа нухацтай харилцаа биш гэдгийг бүгд л мэдэж байгаа шдээ

Бэкхён: Гэхдээ бид ерөөсөө заваараагүй их удаж байхад чи яг одоо заваараад байгаа юм шиг яриад байгаа юм арай хүсээд байгаа юм биш биздээ

Би нүдээ эргэлдүүлчихээд: Тэнэг амьтан

Бэкхён сандал дээрээсээ босож ирэн өөдөөс алхаж эхлэхэд би шүлсээ залгин түүнийг ирэхийг нүд салгалгүй ажиглана

Бэкхёны нүүр миний нүүртэй бага багаар дөхсөөр удалгүй би нүдээ анихад түүний уруул, уруул дээр минь биш духан дээр минь бууж дараа нь үсийг минь илээд: Би чамайг хүчлэхгүй ээ надаа одоо ингээд байж байгаа минь л хамгийн том аз жаргал болохоор. Би чамд хүсэл тачаалаас илүү хайр ямар байдгийг мэдрүүлэх болно оо жоохноо. Би усанд түрүүлээд орлоо шүү гэсээр үс сэгсийлгэчихээд угаалгын өрөөрүү яваад оров.

Болиод өгөөчдээ тэнэг зүрх минь! Ойртох бүрт нь яаж амьсгалахаа ч мартчих юм.

Түүнийг уснаас гарахыг хүлээгээд гарж ирэх үед нь гараа элгэндээ авсаар: Ингэхэд чи өөрөө хайр зааж өгнө гэж байхаар өөрөө тэр хайраа мэдэх юм уу. Хэнийг тэгж хайрлаж байсан юм бэдээ

Бэкхён малийсаар үс сэгсийлгэн: Хөөрхөн гэдэг нь үүнийг л асуух гэж байж сууж яадаж байсан хэрэг үү

Би сэгсийсэн үсээ өөрөө дахин түүн шиг сэгсийлгээд: битгий үс ингээд сэгсийлгээд бай

Бэкхён: ааш муут

Би: тэгээд хэн юм

Бэкхён: Юу

Би яг л нөхрийнхөө цагаан цамцан дээрээс уруулын будаг олсон мэт аашилж байгаагаа мэдэж байгаа ч гэхдээ үнэхээр мэдэх хэрэгтэй байна.

[Completed] The bad main character Where stories live. Discover now