XVII

1.6K 201 9

Бэкхён: Би чамтай арай өөр харилцаатай болчихсон гэж ямар хараал идсэн хүүхэд шиг баярлаж үхэх гэж байгаа юм шиг догдолж байсан гэж бодож байна

Би: Надад өөр хэлэх үг байхгүй Бэкхён!

Бэкхён: Харин надад байна, чи надтай унтчихаад одоо ингэж ярьж байгаа юм уу Сун Хэин!

Би: Хүссэнээ авчихсан биздээ тийм юм бол одоо намайг тайван орхиод өг!

Бэкхён: Би яг л ашиглуулчихсан юм шиг санагдаж байна. Ганц шөнийн залуу шиг мэдрэгдээд байна

Би: чи хэлээгүй бил үү? Юу ч чадахгүй бардам өлөгчин ийм л байдаг юм.

Бэкхён: Хараал идсэн өнгөрсөнг ярихаа больж болохгүй юу

Би: ТЭР ХАРААЛ ИДСЭН ӨНГӨРСӨН ЧИНЬ НАМАЙГ ӨДӨР БОЛГОН ДАГАЖ ЧИНИЙ БАС ТА НАРЫН ХЭЛСЭН ТЭР ҮГС ЧИНЬ ОДОО ХҮРТЭЛ ЧИХЭНД МИНЬ СОНСОГДОЖ ТЭР БОЛГОНД ЦЭЭЖИНДЭЭ ӨВДӨЛТ ҮЗЭН ЯДАЛТЫГ МЭДЭРЧ БАЙХАД БИ ӨНГӨРСӨНГ ЯРИХГҮЙ ЮУ ЯРИХ ЮМ. Чиний надад өгсөн зүйл зөвхөн сэтгэлийн шарх, зүрх зүсэм үгс, унтарсан итгэл найдвар л байгаа шүүдээ гэж хэлэхэд тэр нүдэндээ нулимстай надруу харж байгаад гар нь зөөлнөөр сулран бугуйг минь тавив.

Бэкхён: Үнэхээр чамайг тэгж их зовоож, сэтгэлийг чинь өвтгөснийхөө шанг хүртэж байгаа бололтой. Одоо яг ижилхэн тэр дотор зурмаар үгсийг сонсоод л. Гэхдээ хайртай хүнээсээ ийм зүйл сонсоно гэдэг үнэхээр... Аймшигтай юм

Би инээгээд: Онгон гэдгийг минь мэдсэн чинь гэнэт хайрламаар санагдчихсан уу

Бэкхён: Миний чин сэтгэл чамд үнэхээр хүрээгүй, огтхон ч мэдрэгдээгүй болохоор чи ийм үгсийг надад хайр найргүй хэлж байгаа байх. Хэлсэн үг, хийсэн үйлдлээ буцааж болохгүйгээс хойш уучлаарай гэдэг үгээс өөр үг амнаас гарахгүй нь. Хийсэн, хэлсэн бүгдийг минь уучлаарай. Чин сэтгэлээсээ шүү. Хайртай гэдгээ ч үл тоож хуурамч үзэн ядалтаар чамайг шархлуулж байсанд ч бас уучлаарай. Хайр үзэн ядалт болохдоо амархан гэж чи хэлж байсан. Гэхдээ хайр байгаа цагт үзэн ядалт оршдог юм билээ. Болгоомжтой ороорой гэж хэлчихээд эргэж ч харалгүй яваад өгөв.





"кхммм" гэх эмэгтэй хүний хоолой засах чимээнээр эргэж харахад Ина зогсож байв.

Ина: Тэхээр ийшээ суучих ярилцах юм байна гэж хэлээд сандал дээр суугаад тамхи асаав. Тэгээд намайг бас татахыг асуухад саяны явдлаас болоод хангалтта стрессдсэн тул нэгийг аван асаав.

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now