XV

7.3K 523 6
                                    

Би: Чи ингэхэд хичээлээ яачихсан юм?

Бэкхён: Би одоо гэртээ хүнд өвчин тусаад хэвтэж байгаа

Би: Гэрийнхэн чинь?

Бэкхён: Ээжид жоохон өөрийгөө хэцүү байгаа юм шиг санагдуулаад амралт хэрэгтэй талаар ярилцсан тэгээд л гэсээр мөрөө хавчина.

Атаархмаар юм.

Би: Чи гэрийнхэнтэйгээ дотно байдаг уу?

Би бидний хөтлөлцсөн гарлуу харж бага зэрэг гараа сугалангаа түүнээс асуусан ч тэр гарыг минь улам чанга атгаад

Бэкхён: Ер нь бол тиймээ аав завгүй байдаг болохоор өглөөд л уулзаж цуг хооллочихоод бусад үед таардаггүй, харин ээж дүү хоёрын хувьд нилээн дотно шүү

Би юу ч хэлсэнгүй зүгээр л толгой дохив.

Хэсэг хугацааны өмнө явж байгаад санамсаргүй юманд тээглэн унангаа алдахад тэр барьж аваад дараа нь гарнаас минь салаавчилж хөтлөн одоог хүртэл тавихгүй байна.

Би яахав уурлаад болиулж болно л доо гэхдээ зүгээр л хүсэхгүй байна. Тэрний хэлдгээр өнгөрсөн бүгдийг энэ хэдэн хоногийн турш л мартчихъя. Одоо гуравхан хоног л үлдсэн байна шүүдээ.

---

Орой яг унтахын даваан дээр өрөөний хаалга тогшин онгойлгоход Бэкхён утсаа барьчихсан орж ирэв.

Бэкхён: Сургууль дээр асуудал гараад байх шиг байна?

Би: ямар

Бэкхён: Кай сая надад танай ээж сургууль дээр ирсэн тэгээд --- ер нь чи ойлгож байгаа биздээ тэ

Би: Новш гэж гээд амандаа хараасаар гар утасруугаа явав.

Ээжийг залгаад байхаар нь асаагаагүй 2 хонож байна. Арай ч сургууль дээр оччихно гэж бодож байсангүй.

Би хэзээнээс тэр гэрт байх эсэх нь хамаатай байсан юм. Утсаа асаан дахиж хэзээ ч холбогдохгүй гэж бодож байсан хүн рүүгээ залгалаа.

Би: юу байнадаа

Сухо: Сонссон юм шиг байна тийм үү

Би: Тиймээ ямар нэгэн юм болсон уу

Сухо: Чамайг сургуулиас гарсныг хэлсэн гэхдээ чамд хэлэх нэг юм нь тэр захиралтай уулзаад ер нь бол ээж чинь асуудалд орсон

Би: Юу ч ойлгосонгүй

Сух: Сургуулийн сайт. Тэрийг ээж чинь үзчихсэн. Үнэндээ би үзүүлсэн юм

[Completed] The bad main character Where stories live. Discover now