/050/

417 55 2

"Сүжон, тэр аймшигтай төрх чамайг ч бас цааш нь харуулсан юм уу?"

"Тийм ээ, бас Жуниныг, Хэчаныг, түүний эцэг эхийг. Чанёолыг хүнд хэцүү дурсамжийг өөрөөс нь холдуулахын тулд тэр аймшигтай төрх түүнд сэтгэлийн шарх үлдээсэн хүн болгоныг цааш нь харуулсан юм. Сэүн Жүхён хоёрыг тэр зуурдаар нас барчихсан хэмээн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх. Жуниныг ч бас."

"Чи өөрийгөө хаана оршуулсныг мэдэх үү?"

"Мэдэхгүй ээ."

"Яагаад?"

"Миний бие одоог хүртэл нэг жижигхэн өрөөний мухарт байгаа байх."

Бурхан минь. Тэгэхээр түүний цогцос одоог хүртэл олдоогүй байх нь ээ.

"Сүжон, би чамайг заавал олох болно."

"Жунины хийсэн хэргээс болоод 2 ч эмэгтэй нас барсан. Жунин хэчнээн тийм залуу байсан ч би түүнийг үргэлж хайрладаг. Тэр миний анхны хайр бас эцсийн хайр."

Хорвоо дэлхий дээр ийм өрөвдөлтэй зүйл байдаг гэж үү?
Сүжоныг маш их өрөвдөж байна.
Бурхан минь.

"Би та хоёрт юу ч болж байсан туслах болно оо."

"Аашлин, Чанёолын нууж байгаа тэр аймшигтай нэгэн одоо чамайг үгүй хийхийг оролдож байгаа нь лавтай. Бид бүгд түүний хийсэн хэргээс болоод энд гацсан шүү дээ. Сэүн Жүхён хоёрын хадгалах ёстой байсан орон зай алга болсон учраас тэд чөлөөлөгдсөн юм. Жунин, Хэчан бид гурав түүний гэр бүлийн нууцыг хадгалдаг."

"Би юу хийх ёстой юм бэ?"

"Үүнийг би ч сайн хэлж мэдэхгүй нь.
Гэхдээ Чанёолд дурсамжаа эргүүлэн санаж эхлэх нь маш их хор хөнөөлтэй. Тэр цаашид амьдрахыг хүсэх хүслээ гээх байх. Чанёол маш сул дорой нэгэн."

Би хамгаалах болно.
Юу ч болж байсан би түүнийг хамгаалах болно.
Гуйя хэн нэгэн надад туслаач.



Гуйя хэн нэгэн надад туслаач

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





--Анна--











Author's note: Ингээд 50 хэсгийг ардаа үлдээж ээ. Энэхүү бичвэр маань ойролцоогоор 60 аад хэсэгтэй болох байх. Идэвхтэй уншдагт маш их баярлалаа сайхан амраарай!.
Таалагдсан бол сэтгэгдлээ хуваалцаарай.

WHY STORY 4. PCY //completedWhere stories live. Discover now