XIV

1.6K 175 4

Уйлж дуустал минь Бэкхён нэг ч үг хэлэхгүй хажууд суусан. Дараа нь би нулимсаа арччихаад түүнд нэг ч үг хэлэхгүйгээр харагдсан зүгрүүгээ алхаж эхлэв. Бараг 30 минут алхасны эцэст хөгжмийн зэмсэг зардаг бүх л бүтэн гудамж урд минь гэрэлтэж байлаа. Нүдээрээ эргэн тойрноо харж байгаад хамгийн түрүүнд харагдсан жижигхэн ч гэсэн миний л хувьд бусдаасаа содон харагдсан дэлгүүрлүү оров.

Дотор ороход хэн ч байхгүй байх ба хуучны гэмээр модон төгөлдөр хуур миний анхаарлыг дээд цэгт нь татаж би түүнийг хэрхэн уянгалах бол гэхээс тэсэж ядан хуруугаа товчлууран дээгүүр гүйлгэж байгаад сандалны ард суун цагаан товчлууран дээр дарж үзэхэд тэрхүү чимээнээр цаад өрөөнөөс ази царайтай нэгэн залуу ихэд гайхсаар гарж ирэв.

Би: Хүрч болохгүй байсан уу гэж англиар асуухад  тэр сая нэг хэвийн царайндаа орсноо зөөлөн инээмсэглээд: Үгүй дээ зүгээр барагтаа бол хүн орж ирээд байдаггүй болохоор гайхсан юм

Би: Их хуучны эд шиг харагдаж байна

Залуу: Сайн мэдэхгүй юмдаа өвөө маань үүнийг ажиллуулдаг юм би амралтаараа ирээд өвөөг хэд хоног амрааж байгаа нь энэ даан ч 7 хоноход анхны орж ирж байгаа хүн нь чи л байна

Би зарим дуудлагыг нь сайн ойлгохгүй амандаа солонгосоор "ямар хурдан ярьдаг юм бэ" гэж зөөлхөн хэлэхэд тэр дахиад л гайхаж байснаа инээгээд солонгосоор: Би чамайг япон охин байна л гэж бодлоо

Би: Би харин чамайг солонгос гэж бодсонгүй

Бид хэсэг хоорондоо юм ярилцан сууцгаав. Шинэ хүмүүстэй танилцах их сайхан юм. Цоо шинэ ертөнцтэй танилцаж байгаа мэт л. Харин бидний яриа хаалга онгойсноор түр завсарлан хоёул хаалганы зүг харав.

Залуу: Өнөөдөр их л сонин өдөр болж байх шиг. Дахиад хүн ороод ирлээ. Юугаар туслах вэ гээд Бэкхёны зүг инээмсэглэн асуусан ч Бэкхён түүний өөдөөс муухай харчихаад миний хажууд ирээд: Орой болчихлоо явцгаая

Залуу: Таньдаг хүн юм уу хэмээн надаас асуухад би толгойгоо сэгсрээд: Үгүй ээ нэг буудалд цуг орсон юм адилхан солонгос хүн онгоцонд явж байхдаа танилцсан юм

Бэкхён: Холллл

Би: Би өөрөө мэдээд явчих болохоор түрүүлээд явж байдаа санаа тавьсанд баярлалаа гээд бөхийв

Харин Бэкхён зүгээр л булангийн суудал дээр очоод нүдээ аниад суучихав.

Харин тэр залуу хэсэг бид хоёрыг ажиглаж байгаад: Чи сайн тоглодог уу

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now