Нэгдүгээр хэсэг - Ганган хүүхэн хавар намар

16 2 0
                                        

       Төв замаас зайдуу байрны дундуур сүлжин орсон нарийн замыг явсаар очих яг л бяцхан гайхамшгийн орон гэлтэй нэгэн кафе. Дөнгөж хаалгыг нь онгойлгомогц жингэнэх хаалганы хонх, кофены зөөлөн анхилуун үнэр, инээмсэглэн угтах бариста нар. Хаалгаар ороод хамгийн цаана нэг талдаа хана, нөгөө талдаа цонхтой буланд байрлах хоёр хүний суудалтай жижиг дугуй модон ширээнд би эзэн нь аятай орж ирэх бүртээ сууна.

Хааяа дотор бачуурам бодит байдлаас зугтаж хүсэл мөрөөдөлийн ертөнцдөө живмээр санагдах үед намайг тэврээд авдаг цорын ганц газар минь. Гэртээ  байгаа хэрнээ цаанаа л нэг тавгүйрхэн ганцаарддаг атал энэ бяцхан гайхамшгийн орондоо ирэхэд яг л өөрийн байх ёстой газраа ирж буй мэт сэтгэлд нэг л ойр халуун дулаан мэдрэгдэнэ. Кофены анхилуун үнэрт биед минь нэвчиж, цаг хугацаа хөлдөн зогсоод би өөрөө энэ газарт уусан шингээд энэ газрын нэг хэсэг болчихсон мэт. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд тун бэрх юм.

Том ширхэгтэй хөвсгөр цас малгайлан орсон энэ өдөр бусад өдрүүдийн адилаар ажлаа тараад  зуршил ёсоор кафед ирлээ. Байнгын авдаг латтегаа захиалаад гарахыг нь хүлээн суух зуураа танхимд чанга яригчаар явж буй дууны чихэнд чимэгтэй зөөлөн аялгуунд татагдан өөрийн эрхгүй нүдээ анин зарим бадгийг нь даган аялахчаа аядан суув. Удалгүй дуу солигдож дараагийн дуу эхэлхэд, нэг л танил, хаа нэгтэй сонсож байсан гэмээр дуу явж эхлэхэд сэтгэл минь өөрийн эрхгүй гэгэлзэн зүрх хүчтэй цохилж эхэллээ. Ямар дуу билээ дээ гэж хүчлэн, санахыг оролдож сүрхий бодол болон суусан миний анхаарлыг сарниулан бариста залуу "11 дугаартай үйлчлүүлэгч захиалгаа аваарай" хэмээн дуудлаа. Кофегоо авчихаад ширээндээ эргэж суун үргэлжлүүлэн өнөөх дууны нэрийг санах санаатай их л бодол болж байтал тэр дууны нэр толгойд зурсхийн орж ирлээ. Гурван жилийн өмнө байнга л сонсож, амандаа аялж явдаг байсан тэр дууг би яаж мартаж чадав аа.

Гэвч энэ дууны аястай зэрэгцэн сэтгэлийн гүнд минь хадаатай байдаг нэгэн хүний талаар, мөн түүний талаарх мартахыг хүссэн бүхийл дурсамжууд минь үерийн ус адил тархийг минь дүүргэж эхэллээ. Уг нь арай хийн мартагнаж эхлэж байсан юмсан. Нэгэнт санасан эдгээр дурсамжаа зөвхөн өөртөө хадгалаад явахыг хүсээгүй учир үнийг уншиж суугаа таньтай зөөлөн амтлаг атлаа гашуун гэмээр дурсамжуудаа хуваалцая.

Бүхний эхлэл ...
Одоогоос дөрвөн жилийн өмнө би гэдэг хүн программистын мэргэжлээр их сургуулиа төгссөн боловч "ногооноороо, түүхий, эмэгтэй" гэх шалтгааны улмаас мэргэжлээрээ ажилд орж чадалгүй орчуулагч хийдэг байлаа. Хагас жил шахуу орчуулагчаар ажилласаны программистын бүхий л мэдлэг чадвар минь зэвэрч байгааг анзаарч эхэлсэн тул орчуулагчийн ажлаасаа гарч программист, туслах программист гэх мэт мэргэжлээр хөрвөн ажиллаж болох бүхий л ажлыг хайж байсан юм. Гэвч дөнгөж төгссөн надад ажмо юу гэж тийм амар олдох билээ.Хийж буй ажлаасаа гарсны дараах өдрөөс эхлээд л ийш тийш нь боломжит бүхий л газар руу анкет CV-ээ явуулна. Гэвч тэднээс хариу үгүй.

Хүйтэн ч биш халуун ч биш байдаг л нэг хаврын өдөр. Ажлын эрэл хайгуулд шантран "би ч дээ, болдог бол солонгос руу 3 сараар явж гэрээтээр ажилладаг ч юмуу дөө" гэсэн ухааны юм бодон дээш харан хэвтэж байтал утсанд минь зурвас ирэх чимээ анхаарлыг минь сарниуллаа. Анкетаа явуулсан нэгэн компаниас анкетын шатанд тэнцсэн тул өнөөдөр ирж ярилцлаганд орохыг урьжээ. Баярлан год үсрэн босч сэгсгэр үсээ индүүдэж янзлаад аль аятайхан даруухан хувцсаа өмсөөд цүнхээ шүүрч аван үүд рүүгээ яаран очлоо. Ярилцлагын эхний өдөр ямар кет өмсөлтэй нь биш анхны сэтгэгдэл ч гэж бай байгаа, за дүүрсэн хэрэг гоё өндөр хэрнээ цэгцтэй харагдана даа гэж сайхан харагдах хүсэлдээ хөтлөгдөн гоёмсог хар илгэн өндөр өсгийтөө өмсөөд гэрээс гарлаа.

Автобусанд ороод чихэвчээ зүүгээд сул суудал байсан ч суучихдаг юмуу гэж бодсон ч за гуравхан буудал газар юм чинь зогсоод явчихая даа гэж төвөгшөөгөөд дотроо ажлын ярилцлагад юу асууж болох талаар таамаглан хэлэх хариултуудын талаар бодож эхлэв.

Хэсэг хугацааны дараа компаны үүдэнд ирлээ. Хаалгаар орон ажлын ярилцлага авч буй өрөөний гадаа очиход надаас гадна таван хүн ярилцлага эхлэхийг хүлээн сууна. Би ч жаахан хурдан алхчихаад байдгаараа амьсгаадчихсан байсан тул амьсгаагаа дарахаар өрөөний үүдэнд эгнэсэн төмөр сандлуудын нэг дээр очиж суулаа. Хэсэг тайвшраад хамт сууж байгаа хүмүүсээ ажин харж байтал өөдөөс харан сууж байгаа нэгэн залуу яагаад ч юм нүдэнд дулаахан харагдана. Хар бордуу өтгөн үстэй, давхраатай хар нүдтэй, нүдний шил зүүсэн өндөр залуу байлаа. Нилээн даруухан болов уу гэмээр байрын, нүд хөмсөгөөрөө надаас ч илүү сайхан залуу байсан юм. Хэдий зайтай сууж байгаа ч түүнээс нэг л анхилуун үнэр үл ялиг ханхална. Нэг мэдсэн өөрийн мэдэлгүй түүн рүү таг гөлөрчихөж. Залуу өөр рүү нь хүн ширтээд байхыг мэдэрсэн мэт над руу толгой өргөн харахад харц мөргөлдчих нь тэр. Нүүр минь чихээ хүртэл минчийж улайгаад ичсэндээ хурдхан шиг доош харан утсаа оролдож суулаа. Хэсэг хугацааны дараа дахин түүн рүү хартал тэр надруу хараад инээмсэглэв. 

Гайхсан ч гэлээ "За нөгөөх хаврын өвчин хөдлөх нь" гэж өөртөө хэлээд өөрийн ярилцлагад орох  ээлжийг тэсч ядан хүлээж суулаа. Хамт сууж байсан хүмүүс ч эхнээсээ орж гарч  хооорондоо ярилцах нь ярилцан суусаар хамгийн сүүлд миний орох ээлжболов. 
Сандралаа дарахыг хичээн, зоригоо чангалсаар өрөө рүү ороход дунд эргэм насны нилээн ширүүн байрын харцтай эмэгтэй надтай мэндлээд илүү дутуу юм ярилгүйгээр шууд асуултуудаа асууж эхлэв. Төсөөлснийг бодоход харьцангуй хялбар асуултужд байлаа. "Та багаар ажиллах чадвартай юу? Таны сул тал юу вэ? Та манай компанид ороод хэдэн жил ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?" гэх мэтчилэн. Торохгүй хариулсаар гарч иртэл бусад хүмүүс явчихсан харин нөгөө залуу утсаа оролдоод сууж л байх юм. Арай намайг хүлээгээд сууж байсан юм биш байгаа?! гэсэн бодол зурсхийсэн ч "Заа би ямар тийм хүн хүлээлгэхээр хөөрхөн ч биш дээ битгий горьдоод бай" гэж дэвэрсэн бодлоо дарж түрүүн ширтэж байсандаа санаа зовсондоо түрүүлж гарахаар хурдан хурдан алхаж байгаад эз нь татсан юм шиг дурлаад өмссөн өндөр өсгийтөөрөө эвгүй гишгээд халтираад уначихав. Тэр үед бантсандаа ёо ч гэж хэлж чадаагүй боловч одоо бодоход үнэхээр их өвдөж билээ. Би чинь цасан дээр ч хальтарч унаж байгаагүй хүн шүү дээ. Нөгөө залуу сандран араас гүйж ирээд "Чи зүгээр үү" гээд гараа сунгахад нь ичиж санаа зовсондоо өөр зүйл хэлж чадалгүй "Зүгээр ээ" гэж хэлээд гараас нь татан бослоо. Гараа татаж аваад явах гэтэл "Сая их эвгүй уначихсан зүгээр үү? Алив намайг түшээд яв" гээд гараас минь чанга атгаад гарахаар үүд рүү зүглэв. Түүнийг түшин алхаж байх зуурт тэр залуу "Түрүүн ярих сиймхий гарсангүй Танилцая, намайг Рёота гэдэг, Харин чамайг? " хэмээгээд инээмсэглэв. Түүний тэр инээмсэглэл үү.. Бүрхэг хүйтэн өдөр үүлний завсраар тусах нарны туяа шиг л хүний сэтгэлийг дулаацуулам, нүд салгалгүй хараад л баймаар. "На..Намайг Фүюү "гээд гацаж түгдрэн сулхан дуугаар нэрээ хэллээ. Ийм нэг санаа зовмоор тохиолдлоор бид хоёр анх учирсан юм. 
Компаниас гараад Рёота "Наад хөл чинь их эвгүй болчихсон байх шиг байна, чи доголоод байна шүү дээ ер нь эмнэлэг явцгаая" гэж хэлээд намайг үг хэлэхийн завдалгүй такси дуудаад эмнэлэг рүү хөдлөв. Ашгүй замын түгжрэл ч бага байсан учир нэг их удалгүй эмнэлэгийн гадаа ирлээ. Эмнэлэгт ороод Рёота намайг хүлээлгийн өрөөнд үлдээгээд "Наанаа сууж байгаарай" гээд сувилагчийг нь дуудахаар явав.
Хатуу гар бүлд өссөн учир ахлах сургууль, их сургуульдаа ч хүнтэй үерхэж үзээгүй олигтой найз нөхөдгүй гэрийнхнээсээ өөр хүнд халамжлуулж үзээгүй би гэдэг хүн анх танилцсан хүнээр ингэж их халамжлуулах нэг л эвгүй байсан боловч  бүр их анхаарал тавиасай гэх хүсэл сэтгэлийн минь хаа нэгтэйгээс чангааж байлаа. Энэ үеэс эхлэн сэтгэлийн минь гүнд хайрын эхлэл болох бяцхан оч авалцаж эхэлсэн юм.
Эмчид үзүүлэхээр ороход буурал толгойтой настай эмч үзлэгийн ширээн дээр хэвтүүлэн хөлийг минь үзээд "За гайгүй дээ хүү минь, шөрмөс нь жаахан сунасан байна, ийм айхтар гуталтай гадуур явж л байдаг одооны энэ хүүхдүүд үү, хөлөө гараа хугалаагүй нь яамай даа" гэж намайг шоолон инээж толгой сэгсрээд хэдэн өвчин намдаагч болон гаднаас нь түрхэх тос бичиж өгөөд гаргав. Эмчийн өрөөнөөс гараад Рёотад төвөг удсандаа санаа зовж "За би ингээд өөрөө харьчихая даа их баярлалаа" гээд явах гэтэл Рёота гараас минь татаад "Доголон хүнийг ганцааранг нь явуулчихаад би юу бодож суух юм" гээд гадаа гараад такси барин намайг гэрт минь, бүр хаалганы минь үүдэнд хүргэж өгөөд "Хэрэг гарвал залгаарай" гээд дугаараа утсан дээр минь хадгалаад утсыг минь гарт атгууллаа.
Хэд хоногийн дараагаас хөлний минь өвчин бага багаар эдгэн би өмнөх шигээ зүгээр алхдаг боллоо. Тэр хэдэн хоногт Рёота гэх тэр залуугийн талаарх бодлууд толгойноос минь салаагүй юм. Нэг шөнө бүр зүүдэнд минь ирсэн гээч. Тэр зүүдэнд минь бид хоёр цэцэрлэгт хүрээлэн дундуур хөтлөлцөн аз жаргалтай гэгч нь инээмсэглэн алхаж байлаа.

Утсан дээр минь хадгалж өгсөн дугаарыг нь байн байн харан, дугаараа өгөөгүйдээ харамсан, өөрөө зурвас биччихмээр санагдаж байсан ч эмэгтэй хүний огшсон бардам зан тэр хүслийг минь нам даран унтрааж байсан юм.

Ярилцлагад орсноос 7 хоногийн дараа өнөөх компаниас залган " Сайн байна уу. Та ярилцлаганд тэнцсэн байна, ажиллаж эхлэх өдрөө тодорхойлоод ирж хүний нөөцийн ажилтантай гэрээгээ хийнэ үү" гэж хэлэв. Сонссон даруйдаа хөл газар хүрэхгүй баярлан "За танд баярлалаа" гэж хэлээд утсаа салгалаа. Хувийн бэлтгэлээ базаан, аль даруухан цэвэрхэн хувцсаа бэлдээд орой нь унтахаар хэвтэж байхдаа "Тэгвэл Рёота тэнцээгүй гэсэн үг байхнээ" гэж харамсах сэтгэл бодлоос салахгүй эргэлдэнэ. Өмнө нь хоцрох шахаж хаширсан учир дахиад хоцорч амьсгаадаж гүйхгүй юм шүү гэж бодон сэрүүлгээ өглөөний 6 цагт тааруулаад нүдээ анин унтахыг хичээн хэвтлээ.

Маргааш өглөө ч болж бушуухан хувцаслаад ямар нэг зүйл мартсан эсэхээ шалгаад гэрээс гарав. Эрт боссон тул ажил эхлэхээс 30 минутын өмнө компани дээр ирээд хамгаалагчаар хүний нөөцийн мэргэжилтний өрөөг заалгаад хаалгыг нь тогшоод ортол ортол ширээн дээр Рёота гартаа үзэг барьчихсан юм бичин сууж байлаа...

OursWhere stories live. Discover now