XII

1.6K 164 1

Парисын шөнийн гэрэлт Эфилийн цамхагны доор сууж байхдаа би түүний өдөр ярьсан дурсамжнаас болоод бодол болов. Үнэхээр анх би түүнээс их ичиж арай ядан хэдэн үг эвлүүлж хэлдэг байсан шиг санагдаж байна. Тэр явдлыг хүртэл шүүдээ.

Flashback start*

Эхний хичээлийн өдрөө арай гэж дуусган хүүхдүүдийг гарч дууссаны дараа цүнхэндээ юмнуудаа хийгээд сургуулиас гарав. Удаан гэгчинь харьмааргүй санагдан чихэвчээ зүүн алхаж байхад минь цүнхний оосроос хэн нэгэн зулгаан цааш хөдөлгөсөнгүй. Би толгойгоо эргүүлэн түүнийг олж харсанд дахиад л дүлгэнээд эхлэв. Тэр нэг юм яриад байсанд би том нүдлэж байгаад гэнэт чихэвчтэйгээ санан чихэвчээ авахал тэр: Бюн Бэкхён

Би: Ю-юу

Бэкхён хүүхдийнх гэмээр инээгээд: Намайг Бюн Бэкхён гэдэг юм харин чамайг шинэ сурагчаа

Би: Су-Сун Хэин

Бэкхён: Чи гацаа юм уу гэхэд нь би хурдхан шиг толгойгоо хурдан хэд хэд сэгсрэхэд миний үйлдэлд Бэкхён намайг шоолон инээгээд толгойн дээр гараа тавин: Өглөө муухай хандсанд уучлаарай. Найзууд?

Би: Б-байхгүй ээ гэхэд тэр дахиад л намайг шоолоод эхлэв. Би юу буруу хэлчихсэн юм бэ. Тэр намайг найзуудтай юу гэж асуусан юм биш үү гээд буруу зүйл хэлчихэж үү ч гэж бодон нүд ийш тийш гүйн хацар минь халуу шатаж байлаа

Бэкхён инээж дуусаад: Яаа чи ёстой хөөрхөн эгдүүтэй юмаа . Яг жоохон хүүхэд шиг. Би чамайг надтай найзууд болох уу гэж асуусан юм гэж хэлэхэд би юм хэлэхээр гацаад байсан тул том нүдэлсээр толгойгоо дохив.

Харин тэр инээсээр үсийг минь сэгсийлгээд: чи хаашаа явдаг юм гэхэд би зүүн мөрөө давуулан гараараа зааж тэр харин: Би ч бас тэр зүг цуг явцгаах уу гэхэд нь би бас л толгойгоо дохин бид удаан гэгчинь алхаж эхлэв.

Бэкхён: Надаа нэг дүү байдаг юм л даа. Би айлаас 2лаа тэгээд тэр дүүг маань чи санагдуулчихлаа чи үнэхээр адилхан юмаа.

Би: Дүүтэй байх гоё байхдаа

Бэкхён: Гоё нь ч гоё л доо даан ч томрох тусмаа жоохон ааштай болоод байх юм тэр одоо 9 настай чамтай их адилхан. Ичиж бас түгдчиж байгаа чинь гэсээр инээмсэглжв. Тэр танихгүй хүнтэй бараг юм ярихгүй ярихаараа яг чам шиг болчихдог юм гэсээр бидний яриа эхлэн тэр манай гэрийн гадаа иртлээ маш их зүйлс надад ярьж өгсөн юм.

Харин дараа өдөр нь лекцийн танхимд зэргэлдээ ангийнхан бүгд суун хичээлдээ анхаарч байв. Баян хүүхдүүд явдаг болохоор сургалтын систем нь яг л их сургууль шиг байдаг байсансан. Холын хараа муу тул том дэлгэцэн дээрх лекцийг бичиж авахын тулд нүдний шилээ аван хаахдаа гар хальтраад санамсаргүй "пад" гээд тэрүүгээр дүүрэн чимээ гаргачихав. Дотроо өөрийгөө хараан өөдөөс бараг бүгд харж байсан тул нүд минь ийш тийш гүйсээр урагшаа харахад Бэкхён инээмсэглэчихсэн сууж байлаа. Тэр даруйд л улам сандран доош толгойгоо бөхийлгөн сууж багш ч үргэлжлүүлэн юмаа ярив. Лекц дуусав уу үгүй юу хамгийн түрүүнд гарсан ч шилтэйгээ яваагаа мэдэн гэнэт шилний саваа сууж байсан ширээндээрээ орхисноо санаад буцан орохдоо дахиад л Бэкхёны цээжийг мөргөчихөв. Харин энэ удаа тэр надруу инээж байсан юм.

Бэкхён: Хаашаа яарч байгаа юм бэдээ

Би: У-учлаарай нөгөө би тэнд юмаа орхичихож

Бэкхён гартаа миний шилний савыг дээш өргөн: Энэ мөн үү, түрүүний их чимээ гаргадаг

Би: Тиймээ баярлалаа гээд гарлуу нь зүтгэсэн ч тэр улам өндөрт өргөөд: одоо цайны цаг

Би толгойгоо дохив

Бэкхён: Надаас өөр найзтай болж амжаагүй биздээ цуг явцгаая

Би: Хэрэггүй байх аа би зүгээр ганц----

Бэкхён: Тэгвэл би үүнийг чинь өгөхгүй гэхэд би нэг урт амьсгаа гаргачихаад толгойгоо дохиж харин тэр яг л эртний найзууд мэт л ард гаран 2 мөрөн дээр минь гараа тавин намайг зоогийн газар луу чиглүүлж байлаа. Тэр өдөр би Кай бас Чэн гээд найзуудтай нь танилцаж цуг хооллоцгоосон. Анхны сэтгэгдэл ууг нь их л таалагдаж байсан санагдаж байна. Тэд бүгд л яг БЭКХЁН шиг нээлттэй хөгжилтэй бас их найрсаг байсан.

Үүнээс хойш 2 долоо хоног өнгөрч энэ хугацаанд бид 4 бараг шахуу байнга цуг хооллож харихдаа цуг явж охидууд ч надад атаархаж үхэх нь наагуур байдаг болов. Надтай танилцах гэж нилээн олон хөвгүүд ирсэн ч манай 3 хөөгөөд явуулчихдаг байсан яг л жоохон хүүхдүүд тоглоомоо харамлаж байгаа юм шиг. Манай 3. Би тэднийг манай 3 гэж боддог байсан байна шүүдээ. Би анх тэднээс их бишүүрхэж тийм ч сайн яриа өрнүүлж чаддаггүй байсан бол удах тусам дасаж яг л миний хамгаалагч юм шиг санагдаж би анх удаа найзтай боллоо гэж баярлаж байсан. Байнга бүтэлгүйтдэг минь улам ч нэмэгддэг болсон. Санамсаргүй кэтнийхээ үдээсэнд тээглэн унана тэр үед Бэкхён өвдгөнд эм түрхэж өгөөд наалт нааж өгнө аль эсвэл унахаас минь өмнө тэд барьж аваад болгоомжтой явахыг сануулан кэтийг минь үдэж өгнө. Булан эргэхдээ би их чимээ сонсож эсвэл холуур эргэдэг болсон. Учир нь байнга булан эргэхдээ хэн нэгэнтэй мөргөлдөөд байдаг. Энэ мэтчилэн жижиг сажиг асуудлаас болж байнга л хэн нэгний хараал эсвэл анхаарлыг татаад сүүлдээ энэ нь Бэкхёны хэлсэн шиг Бас л хүний анхаарлыг татах гэсэн арга мэт хүмүүст тэр битгий хэл тэдэнд тэгж санагддаг болсон биз.

Нэг л өглөө сургуульдаа ирэхэд хүүхэд бүр утсаа барьчихсан намайг дагуулж харан хоорондоо шивнэлдээд эхлэсэн.

Харин дараа нь мөрийг минь хэн нэгэн мөрлөн тоох ч үгүй гарах тэднийг хараад нүд минь нулимсаар дүүрэв.

Кай, Бэкхён.

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now