XI

1.6K 189 1


Утасны дуугаар нойрноосоо сэрвэлзэн нүдээ нээхэд хамгийн түрүүнд хүзүү харагдав. Дараа нь гар минь дээш доош хөдлөх ба түүний цээжиндээр төвьсан байсан тул амьсгалах үед нь давхар хөдлөж байлаа. Түүнээс аяархан холдоод хажуудахь утсаа дууг нь хаагаад хэсэг авах үгүйдээ эргэлзэн суув.

Хэсэг эргэлзэж байгаад утсаа аван чихэндээ наав.

-: Гэртээ ир

Би хэсэг чимээгүй байж байгаад өөрийгөө бага зэрэг зоригжуулаад: Чадахгүй гэж арай ядан чичирхийлэх хоолойгоо даран хэлэв

Ээж: Юу гэнэ ээ чи, ямар том болчихсон юм бэ миний охин өгсөн мөнгө ихэдчихсэн бололтой тийм үү

Би: Хэрвээ та хүсвэл өгсөн мөнгөө буцааж авч болно харин би очихгүй

Ээж: Орой гэрт ажлаасаа ирэхэд ирчихсэн байгаарай гээд шуул л тасалчихав. Очоё гэсэн ч яаж Парисаас шууд 1 цагийн дотор очиховдээ. Тэгээд ч хүсэхгүй байна. Орны даавуунаас чанга гэг чинь зуурсан гарыг минь тэр болиулаад салаавчлаад атгачихав. Би түүний хүрэлтэнд татвасхийн гараа авах гэсэн ч тэр салгасангүй намайг хүчтэй татаад өөртөө наагаад хэвтүүлж би доороо тийчигнэхэд тэр: Хэнд тэврүүлж байгаадаа гол нь биш заримдаа зүгээр л их хэцүү байхад түших мөр бас тэврэлт ямар их хэрэгтэй байдаг гээч. Чамд би тайтгарах боломж өгч байгаа болохоор жоохон ингээд хэвтчих

Би зөрүүдлэхийг хүссэнгүй оронд нь зүгээр л тухаа олон доош түүний цээжрүү шигдэн хэвтэв.

Бэкхён: Чи надаа өөрийнхөө тухай ярихгүйгээс хойш би зүгээр л чамайг зөв юм хийж байгаа гэж хэлэх гэсэн юм. Чи хичээгээд тэсээд, тэвчээд ч нэмэргүй бол зүгээр л өөрийгөө хайрлаж эхэл. Бүгдийг нь хая. Өөрийгөө жаргалтай байлгах арга замыг ол. Одоо ингээд тэднийг тэр асуудлуудыг орхиод энд өөрийнхөөрөө байгаад чинь би их баярлаж байна.

Би: ...

Бэкхён: Чи өлсөхгүй байна уу

Би: Бага зэрэг

Бэкхён: Гарч юм идчихээд аялалаа үргэлжлүүлцгээх үү? Өчигдөр бас өнөөдрийн явдалд намайг уучлаарай одоо эвлэрцгээе гэж хэлэхэд нь би түүний цээжнээс холдон нүүрлүү нь гайхан харав. Тэр нээрэнгээсээ үүнийг хэлээд байгаа хэрэг үү. Түүнд юу тохиолдчихсон юм бэ. Харин түүний дараагийн үйлдэл намайг авснаас минь нэг алхам холдуулж буй мэт санагдав. Тэр миний духан дээр үнсчихсэн. Маш зөөлөн бас энхрийгээр.

Түүнээс энэ хачин мэдрэмжүүдийг авах тоолондоо би дахиад түүнийг мэдрэхийг хүсэж, түүнийг мэдрэхийн тулд арай илүү их удаан амьдармаар санагдаад байхаар миний эцсийн зорилго алдагдах гээд байх юм.

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now