/037/

455 63 1

15 жилийн өмнө:






"-Хэчан ах чинь ирсэн үү?"

"Ээж ээ, аав ахиад түүнийг зодвол яах юм?. Ахыг уйлахад би их дургүй. Бас түүнийг өвдөхөд."

"Хэчан аа, аавыгаа муу хүн гэж битгий бодоорой."

"Үгүй ээ би аавд дургүй. Тэр үргэлж ах та 2-ыг зоддог шүү дээ. Та үхчихвэл Хэчан яах юм?"

Бяцхан хүүгийн уйлах чимээ сонсогдож ээж нь гэх бүсгүй түүний үсийг зөөлнөөр илж байлаа.

"Унтдаа хүү минь. Ээж нь үлгэр яриад өгье."

Удалгүй гэрийн хаалга онгойлгох дуу гарч хүн ирсэнийг мэдэгдэв.




"Муу гөлөг хаагуур тэнээд ирж байгаа юм?"

"А-ав аа би давтлагатай байсан юм аа. Тэгэ-"

"Олон долоон юм чалчина гэнэ ээ чи! Алив нааш ир. Ингээд чи ингээд тэнээд үз. Муу нохойн гөлөг. Өдий багаасаа гадуур тэнэнэ гэнэ ээ. Муу новш."

Суран бүсний шав хуурдах дуу өрөөнд хадан хүүгийн уйлах дуу цуурайтаж байлаа.

"Аав аа уучлаач дээ. Би ахиж ингэхгүй ээ."

Хөхөрч няцарсан бие, бүлцийсэн нүд, зомголтсон уруул энд тэндгүй хөглөрөх виски, архины шил.

"Болиоч, хүүг минь алах нь байна муу новш минь."

Суран бүсний дуу эмэгтэйн хөлийг цус шүүртэл шав хуурдаж орхих ба
эмэгтэйн ёолох дуу сонсогдоно.

"Хогийн өлөгчин чинь зулбасгаа хамгаалж байна уу?"

Өнөөх эрийн дуу удалгүй сонсогдох оо больсон бөгөөд архиндаа тасран унасан нь энэ байв.


"Миний хүү зүгээр үү? Чанёол аа миний үр. Үр минь."








--Анна--

WHY STORY 4. PCY //completedWhere stories live. Discover now