IX

7.7K 545 6
                                    

"Өнгөрснийг ярихгүй, бодохгүй зүгээр л найзтайгаа цагийг хөжилтэй өнгөрөөж байна гэж бод ойлгосон уу" гэх түүний үгсэд би итгэлгүйхэн толгой дохив.

Түүнтэй цагийг хөгжилтэй өнгөрөөнө гэж бодсон тархиныхаа нөгөө хэсгийг аль хэдийнээ үзэн ядаад эхлэчихлээ. Ямар чөтгөр нь шүгэлчихээд би түүнтэй хамт байгаагаа ч мэдэхгүй нь.

Бэкхён: Чи яг үхэх гэж байгаа юм шиг царай гаргаад байна. Алив гээд гарынхаа алгыг дээш харуулав

Би түүнд цүнхнээсээ түрүүвчээ гаргаж ирэн цаасаа алган дээр нь тавилаа. Харин дараа нь түрүү бичсэн биш жинхэнэ жагсаалтаа өгсөнөө санаад бушуухан буцааж аван нөгөө цаасаа өгөхөд тэр хэсэг харж байгаад

Бэкхён: Дэбаккк чи кино театр орж үзээгүй хэрэг үү

Би зүгээр л бага зэрэг бантан толгойгоо дохив.

Бэкхён: Парк ч бас уу бурхан минь

Бэкхён: тэхээр кино театр орох бас бус зүйлүүдийг солонгост буцаж очоод хийсэн нь дээр байх. Бусдыг нь энэ 5 хоногт хийцгээе.

Би: Би чамтай 5 хоног цуг байна гэж хэлээгүй

Бэкхён: өнөөдөр цуг байхад чи маргааш өөрөө цуг байя гээд гуйх болохоор санаа зоволтгүй гээд нүдээ ирмэв

Би: Хөөрүү амьтан

Бэкхён: тэгэхээр явцгаая

_____

"Үгүй ээ би чадахгүй юм байна, зүгээр болилоо үүнийг жагсаалтаасаа хасчихъя"

Бэкхён: Чи эргэн тойрноо харж байна уу бүгд л дугуй унаж байна, эд нар ч бас анх чадахгүй юм шиг санагдаж байсан гэдэгт итгэлтэй байна

Би: чи ч бас уу

Бэкхён толгойгоо сэгсрэн: Мэдээж би анхны оролдлогоороо сурсан... Мундаг болохоороо

Би: чи ганц хором ч гэсэн өөрийгөө магтахгүй байж болох уу

Бэкхён: өөрөөрөө бахархах бахархлыг минь хүндлэхгүй бол би яг одоо тавьчихна шүү

Би хачин царайлсаар хошуугаа унжуулж түүнрүү толгойгоо эргүүлээд: Гуйж байна битгий тавиарай

Бэкхён түүний хариу үйлдэлд тогонд цохиулсан мэт хэсэг хөшин түүнийг ширтэж байгаад хоолойгоо засан: Тавихгүй болохоор урагшаа хар царай муутай харагдаад байна

Би түүнрүү муухай хараад: Зүгээр тавиадах би өөрөө явчихна

Бэкхён: Чи итгэлтэй байна уу

[Completed] The bad main character Where stories live. Discover now