VII

1.7K 187 11

Орцруугаа орсоор өөр зүйл хийх ч сөхөөгүй шууд л хана налан доошоо суугаад хүссэнээрээ уйлж эхлэв. Үнэхээр түүн шиг сайн хүний хайрыг даахгүй итгэлийг нь алдаж тийм зүйл хийх гэж байгаадаа сэтгэл эмзэглэж, түүний надад гаргадаг байсан сэтгэл, анхаарал халамж, халуун дулаан байдлыг бодон улам л цурхиран уйлав. Ээж минь ч итгэхгүй тэр хэцүү яг л ингээд уйлаад сууж байхад минь намайг тэврэн "чамд итгэж байна, чамд буруу байхгүй удахгүй бүх зүйл сайхан болно" гээд тайвшруулж байсансан. Надад ердөө "чамд итгэж байна" гэдэг л үг харанхуй амьдралд минь гэгээ татуулах шиг болж билээ. Хэн нэгний хувьд үнэ цэнэтэй, чухал гэдгээ мэдрэх тийм гайхалтай гэдгийг би мэдэрч байгаагүй. Тэр л хүн надад гэрэл гэгээн хэлтэрхийг бэлэглэсэн ч би удахгүй түүнийг нь үйрүүлэн бутлаж хаях гэж байгаадаа сэтгэл минь хөндүүрлэж байна. Хэсэг уйлж сууж байгаад түүнийг явахыг орцны шилэн хаалгаар харан өөртөө "Уучлаарай" гэж шивнэв. Дараагаар нь хаалга онгойлгон гараад ойролцоох дэлгүүр орон хайрцаг тамхи асаагуур бас хэдэн шар айраг аван алхсаар Хан голын эрэгт ирэн суун шар айргаа залан гулгуулав.

Би ярвайсаар: Киааххх, ийм байдаг байхнээ гээд хэсэг залгилж байгаад аль хэдийнээ 2-г уучихсан байв. 3 дахаа задлан нэг балгачихаад: Харин чи ямар байдаг юм гээд алган дээр минь байх тамхитайгаа ярин суув. Аажуухан тамхиа задлан нэгийг гаргаж ирэн тойруулан харав. Хэсэг харж сууж байгаад хоолойгоо шар айргаар дахин нэг чийглэчихээд асаан сорсонд хоолой хорсож хүчтэй хэд хэд ханиалгасан ч нэмэр байсангүй "Наадханаасаа уу" гэх Бэкхёны хоолойгоор хэдий түүнрүү муухай харсан ч шар айргаа аван залгихад нэг юм овоо гайгүй болов.

Бэкхён: Чадахгүй юм бол хогоор яадаг юм

Би: Үхэхээсээ өмнө хийж үзэх хэрэгтэй биздээ

Бурхан минь би сая юу гээд хэлчихвээ. Яагаад миний ам тархинд минь захирагдахгүй бас толгой эргээд ингэтлээ инээд хүрээд байгаа юмбэ.

(Хэин ий хэсгийг согтуу тэмпээр уншаарай)

Бэкхён: Юуууу

Би сул гараараа толгойгоо дарсаар: Аээшшш Хун Сэин юу гээд хэлчихвээ сая

Бэкхён: Ууж үзэж байгаагүй юм уу

Би толгойгоо дохив.

Бэкхён: тоглож байгаа байлгүйдээ

Миний хэл хүнд оргин арай хийж: Өөр зөндөө хийж үзээгүй юм байна. Ганц удаа ч гэсэн хүнд хэрэгтэй зүйл хийж энийг яаж хэрэглэдгийг заагаад өгөхгүй биз гээд аль хэдийнээ асаад дуусах гэж байгаа тамхиа дээш өргөв.

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now