II

2K 190 9

Ажлаа тарчихаад ээжийг унтчихсан байгаасай хэмээн залбирсаар код хийвэл сэрээчих тул чипээ уншуулан хаалганы бариулыг зөөлхөн гэгчинь даран орсон даруйд гэрээс тамхи бас архины новширсон үнэр үнэртэхэд зүрх дэлсэж байсан ч ээжийн өрөөнөөс гарах эр, эмийн гинших аахилах чимээг сонсож бага ч гэсэн тайвшрав. Яалт ч үгүй өрөөрүүгээ дээш гарахын тулд ээжийн өрөөний хажуугаар гарах болохоор ээжийг битгий анзаараасай гэж шивнээд онгорхой өрөөнийх нь хаалгыг бага зэрэг мэдэгдэхгүй шагайвал ашгүй ээж анзаарах сөхөөгүй байсанд битүүхэндээ баярласан хэдий ч түүний дээр хөдлөх залуугийн өөдөөс ёжтой инээх нь бие арзайлгам санагдсаж шууд л өрөөрүүгээ гүйв.

Яг л "Би чамайг дараа нь ш**х болно" гэж байгаа юм шиг.

Өрөөндөө орж хаалгаа түгжчихээд хэдэн давхар цамц, подволк, өмд өмсөн юүдэнтэй цамцныхаа ч малгайг өмсөөд эрүүний доор байрлах уяаг нь уяв. Өдөр болгон давтагдах зүйлс. Өдөр болгон сонсож бас харах зүйлс. Залхаж байна. Ядаж л өрөөнийхөө хаалгыг түгжээд баглаж байж өөрийгөө хамгаална шүүдээ. 16 насан дээр нь олдсон 34 хөн настай ганц бие залуухан ээжийн хараал мэт хүүхэд болохоор.

Чихэвчээ зүүн хөгжим сонсон хичээлээ хийж байгаад гэнэт л үүнийг хийгээд яах юм бэ? Гэх бодол эргэлдэн үзгээ тавин чихэвчээ авахад гэр чимээгүй болсон байсан тул аниргүйд хэсэг бодлогшров. Бага, дунд сургуульдаа хичээлээ сайн хийгээд мундаг хүн болоод өөрөө мөнгө олж тусдаа амьдранадаа гэж бодож шүд зуудаг байсан ч энэ сургуульд шилжиж ирснээс хойш энэ мөрөөдөл минь ч миний хар бараан тал руу чирэгдэж байх шив. 3 сарын өмнөх явдлаас хойш амьдрал тэр чигтээ утгагүй болж өмнө нь аль хэдийнээ л дасчихсан байсан миний амьдрал 3 сарын өмнөөс эхлээд л хог новш шиг санагдан үхэл гээчийг гүн гүнзгийгээр бодох эхлэл тавигдаж эхлэсэн. Жоохон байхдаа бараг хүн болгон л ийм байдаг байхдаа гэж боддог байсан ч томрохын хирээр орчин тойрондох хүмүүсээ ажиглан өөрийгөө тэдгээр жаргалтай хүүхдүүдтэй харьцуулж өөрийгөө өрөвдөж бас хараадаг болов. Урьд нь ээж л хараадаг байсан бол би өөрөө өөрийгөө хараадаг болсон. Өмнө нь ганц ч удаа харж үзээгүй тэр хүндээ ч гомдол төрдөг болов. Хэзээ ч харж бас хэлж үзээгүй "аав" гээч хүнийг. Хаяад явсныг нь бодож тунирхдаг байсан бол сүүлдээ намайг үйлдсэнийг нь бодож бухимддаг болов.

Тэр чигтээ цус болсон байх 2 гараа харан хашгарахад хажууд хаалга нүдэх чимээ гарав. Зүүднээсээ цочиж сэрэхэд хаалга хүн тогшиж байх ба би ширээгээ дэрлээд унтчихаж. Зузаан юм өмсөөд бүүр хөлөрчихсөн байсан тул хөлсөө нэг арччихаад хаалга руу зөөлөн алхаж хэн гэдгийг нь мэдэх гэж чихээ наав.

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now