I

3.4K 249 25


-: Багшаа хэн нэгэн хичээл дээр том хүний кино үзээд байна гэх хоолойгоор бүгд л ийш тийш харж байгаад эцэст нь над дээр хараа нь тогтов. Харин би тэдний ёжтой инээмсэглэлийг хараад ээлжит урхинд нь унасанаа мэдсэн тул өнөөх киног гаргах гэж элдэв товч ч дарахаа болин шууд л өндийж сандлаа гартаа барин дэлгэцрүүгээ шидэв.

Хажуу ширээнд сууж байсан хүүхдүүд оногдохгүйн тулд бушуухан холдож ам амандаа намайг "галзуу юм уу" "ямар аймар юм" гэх мэт үгсийг урсгаж байхад багш надруу тайван харж байгаад: Яг одоо миний өрөөнд гэж хэлээд гараад явав. Харин түүнийг гарсны дараа дахиад л өнөөх ярианууд чихэнд сонсогдох нь тэр. "Тэр 2-г учиртай гэж хэлсэн биздээ багш огтхон ч уурласангүй"

"Биеэ үнэлэгч"

"Багш чамд хэдийг өгдөг юм"

"Багш нөгөө ажилдаа сайн байна уу"

"Хог шаар"

"Бузартай амьтан"

Тэдэнрүү байдгаараа муухай харахад зарим нь дуугүй болсон ч Хэжи болон түүний дагуулууд улам чанга инээгээд ирж эрүүнээс минь зууран "Хөөх, хажууд нь бас шазруун, чи хэзээ энэ хэнд ч хэрэггүй бардам зангаа хаях юм"

Би гарыг нь түлхээд "чи хэзээ өлөгчингийн зангаа хаяна тэр үед чинь би чамруу арай аятайхан харж болох л юм"

Харин энэ үед эхнээс нь дуустал нь нүүрэндээ ёжтой инээд тодруулан нэг буланд бөөгнөрөн сууж байсан залуус дундаас нэг нь босож ирэн Жэхи-н бэлхүүснээс тэврэн хүзүүн дээр нь үнсээд: Битгий ийм хямдхан амьтадтай харьцаж өөрийгөө бухимдуул л даа хонгор минь?

Жэхи хошуугаа унжуулан найланхай хоолойгоор: Гэхдээ тэрний харц надад таалагдахгүй байна

-: Юу ч хийж чадахгүй бардам өлөгчингийн харц л байна шүүдээ, бид илүү гайхалтай зүйлс хийж болох юм гэсээр нүд нь дээр минь бие биенээ озолцож эхлэх нь тэр. Би нүдээ нэг эргэлдүүлчихээд тэднийг орхин замд таарсан хүүхдүүдээ мөрлөчихөөд багшийн өрөөрүү ч оролгүй шууд л ихэнхидээ л хоосон байдаг урлагийн тэнхим рүү оров. Тайзан дээр байрлах хар, цагаан товч агуулсан энэ зүйл л надад тайтгарал багахан аз жаргал авчирдаг тул багахан инээмсэглээд урд нь очиж суув. Айдас хүрмээр ч юм шиг хурдан хэмнэлтэй ая тоглон тэдний гүтгэлэг, доромжлолыг бодон улам л дотор минь авалзаж цааш тоглож чадалгүй төгөлдөр хуураа балбав.

Энэ бүхэн хэзээ эхлэсэн бэ гэж үү? Ердөө 2хон сарын өмнө. Өмнө нь ядаж л тэр олон асуудлуудыг л бодож толгойгоо гашилгадаг байсан бол одоо бас нэг зүйл нэмэгдчихсэн. Хараал идсэн ахлах сургуулийн минь амьдрал там болчихсон. Юу ч мэдэхгүй байж ярьдаг өмхий амнуудаа татаад өгдөг ч болоосой билээ.

"Наад ая чинь яг л чам шиг сонсогдож байна" гэх дуугаар хамгийн урд эгнээнд хэдийнээ ирээд суучихсан түүнийг харан хөмсгөө зангидлаа.

"Угаасаа л миний амьдрал иймээс хойно ингэж л сонсогдоно шүүдээ"

"Би чамайг ууг нь яг одоо миний өрөөнд ир гэсэн болохоос төгөлдөр хуур зод гэж хэлээгүй юмсан"

"Намайг очихгүйг мэдэж байж"

"Зүгээр л өөрийгөө хийгээгүйг хэлээд надаар шалгуулахад л тэд чамайг тийм зүйл хийгээгүйг мэдэх байсан. Чамайг тэр компъютерийн дэлгэц хагаллаа гээд тэд л ялж чи ахиад л буруутан болж байна харж байна уу"

"Бид хэн хэн нь хэлээд ч нэмэргүй итгэх хүн байхгүйг мэднэшүүдээ"

"Ядаж л эргэлзээ төрүүлж чадах байсан юм"

"Эвдэрсэн эвдэрлийн чинь мөнгийг төлөх болохоор ээжид битгий хэлээ---"

"Тэгэхгүй бол загнуулна тийм биздээ"

"Битгий намайг мэддэг юм шиг ярьж бай"

"Зүгээр л өнгөрснөө одоотойгоо март"

"Бодит байдал өдөр бүр надад өнгөрсөн бас одоог сануулж байхад би мартсан ч эргүүлээд санах л болно, бас надтай битгий ингэж харьцаж бай гэж би гуйсан шүүдээ тэд л нэмж олон зүйл ярих болно"  нэг бөхийсөн болчихоод тэнхимийн хаалга хаан эргэж харахдаа нэг хүний цээжийг мөргөчихөв. Дээш мөргөсөн хүнээ харахад л түрүүний түүний хэлсэн "Бардам өлөгчингийн харц л байна шүүдээ" гэсэн хоолой дахин чихэнд хадаж би түүнрүү өнөөх өлөгчингийн харцыг нь тодруулан зогсов.

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрлөн хажуугаар гарав.

Нэг л өдөр чи бусдын хувьд кино болон зохиол дээр гардаг муу гол дүр болчихвол яах вэ? Нэг л өдөр чи явдалтай, сээтэгнүүр, худалч, жүжигчин, бас алуурчин болчихвол яах вэ? Гэхдээ ганцхан бусдын л хувьд муу дүр хэдий ч би өөрийнхөө хувьд хамгийн эмгэнэлт киноны гол дүрийн гэнэн охин.





~Шинэ зохиол эхлэсээн. Дэмжиж өгөөрэй, алийг нь Бэкхён гэж бодож байна даа?~

[Completed] The bad main character / Муу гол дүр /Where stories live. Discover now