L-9

2.8K 261 6
                                    

Ah, шатаж байна
Тасарсан мэт амьсгал минь боогдоно
Цангаж байна
Энэ хундагыг дүүртэл нь хий

Exo-Loveshot

Jong In's P.O.V

"Ким Жунин..."

"Жүёон" хэмээн бид бие биенийхээ нэрийг дуудалцсан юм.

Би түүнийгээ ийм ойроос энэ олон жилийн дараа харж байгаа даа баяртай байна. Бяцхан охин минь үзэсгэлэнт бүсгүй болсон байгаад хамгийн эхэнд дурьдъя. Харин нүдэнд нь гунигийн оч ассан байгааг ч хэлмээр байна. Юунаас болж тэр вэ? Үргэлж гэрэлтдэг нүд нь юунд унтарчихав! Надаас болж гэж үү. Эсвэл өөр асуудал юм болов уу?

Тэр гэнэтхэн уйлж эхлэхэд би тэрнийг очин тэвэрчихэж ч чадсангүй. Хөдөлгөөнгүй зогссоор л. Би түүн дээр очмооргүй байна. Би тэрнийг зовоомооргүй байна. Надаас бусад нь түүнийг жаргалтай байлгадаг гэдгийг хангалттай мэднэ. Би бол түүний амьдралын алдаа.

Тэр гараараа нүүрээ дараад доош суув. Би алхам алхамаар хойш ухарсан ч тэвчээгүй юм! Би түүнийг тэвэрсэн. Миний охин уйлж байна. Омог бардам, бүхний хайрыг татдаг охиныг хайрлана гэж амлачхаад сүүлд нь уйлуулж байдаг би ч хогийн амьтан юм даа!

"Яагаад алга болчихсон юм! Яагаад намайг ийм хүнд байдалд оруулж байгаа юм бэ? Яагаад...чи бол хамгийн тэнэг амьтан. Бүхэлдээ хар хувцас өмсчихсөн гээд би чамайг олохгүй гэж бодоо юу? Хэдий ганц жил хүрэх үгүйтэй үерхсэн ч гэсэн би чамайг маш сайн мэднэ. Чиний алхаа гишгээг хүртэл мэднэ гэж байна өөдгүй амьтан минь!" хэмээн тэр намайг зөөлхөн цохиж байлаа.

Намайг уучлаарай

"Бүхэл бүтэн дөрвөн жил! Би юу ч мэдээгүй балай амьтан минь! Бүр юу ч мэдээгүй. Чамайг ийм айхтар нуугдах чадвартай гэж хэзээ ч төсөөлж байсангүй" гэчхээд намайг хойш түлхэв. Тэгээд нулимсаа гарын шуугаараа шувтарлаа. Би энэ мөчид юу ч дуугарсангүй. Юу гийгүүлсэн гэж түүний өмнө тайлбар тавих юм бэ?

"Чи яагаад намайг явсны дараагаар алга болчихсон юм?"

Би доош харлаа. Тэгээд малгайтай цамцныхаа малгайг буулгав. "Чи байхгүй миний амьдрал сүйрч байсан юм. Би алга болоогүй. Зөвхөн өөрөөсөө л зугтсан. Бүгд миний буруу байсан шүү дээ"

"Чи санахгүй байгаа биз дээ? Чи миний дүүтэй тийм зүйл хийснээ санахгүй байгаа. Учир нь чи зүгээр л архинд халж согтсоноос өөр юу ч байгаагүй. Чи намайг хуураагүй Ким Жунин" гэхэд нь би багахан инээмсэглэж санаа алдав.

Girlfriend | completedWhere stories live. Discover now