.. ano551565
... Багаасаа л хамтдаа өссөн ах дүүс жаргалтай нь аргагүй тоглож, инээлдэн хөгжилдөнө. Ах нар нь тэр охины энэ хорвоод ирсэний утга учир юм шиг л.... тэд үгүй бол энэ охин юу ч үгүй болох тийм нандин... Kim Seokjin.... Kim Namjoon.... Park Jimin... Kim Taehyung..... Na Jona.
Хэдий төрсөн биш ч төрсөн ах дүүс шиг бие биенийхээ түшиг тулгуур нь, аз жаргал нь, гээд хамаг байдаг сайн сайхны бэлэг болсон хүмүүс.
Яагаад ч юм ах нарынхаа хажууд л биш бол тавгүй хэцүү санагдаад байдаг болсон охин хачирхалтай мэдрэмжид хөтлөгдөнө. Тэдний хажууд л байвал тухтай санагдаж, амгалан болдог охин дэндүү эрх гэмээр.Зусландаа багаасаа л хамтдаа өдөр шөнөгүй тоглож, хөгжилдөн байдаг байсан юм. "ах нараа би та нартаа зөндөө их хайртай" гээд л үгээ зөв ч хэлж чадахгүй бяцхан охин ах нартаа үргэлж хайраа зарлаад л өөрөө ч ичээд ах нарыгаа ч ичээдэг байж. Яагаад гэдгийг мэдэхгүй ч Jona охин ямар нэг зүйлийг мэдэрдэг байсан юм, даанч бяцхан охин тэр мэдрэмжээ ойлгож чаддаггүй байсан нь харамсалтай биш үү? "Jona-ya~ ах нь чамтай гэрлэнэ ээ битгий уйлаад байлдаа" ... Бяцхан Jona Jimin ахтайгаа гэрлэнэ гэхэд нь "ахтайгаа гэрлэж болдоггүй юм аа " гэж хэлээд дүүгээ өдөржин уйлуулсан Jimin яах ч аргагүй болж гэрлэх амлалт өгч байгаа нь энэ билээ. Санаа нь амарсан болтой дүү нь томоос том инээд тодруулахад өөдөөс нь хараад инээх Jimin их л хайрлан дүүгээ харна.
Тэд бага багаар өсөж томорсоор хэдийн нас биед хүрсэн сайхан залуус, үзэсгэлэнт охин болжээ. Тэгсэн ч бие биенээсээ холдолгүй, туслаж дэмжин жаргалтай байсаар байгаа аж. "Яааа царай муутай Jona-гуай ийм том болчихоод зайрмаг авч өгсөнгүй гэж уйлаад л байх юм уу?" зайрмаг авч өгье гэсэн ч дэлгүүрүүд хаачихсан болохоор яаж ч чадахгүй байгаа Tae хатуухан загнаж үзээгүй дүүгээрээ тоглон хэлж байгаа нь энэ билээ.
Хажуухнаас харсан хүмүүс хос хоёр уу гэж андуурахаар том хүмүүс болсон байгаа юм.
" ааягүү манай Jona том болчихжээ" ах нартаа зориулан томоос том ширээг дүүргэн амтат хоол бэлтгэх дүүгээ хараад уулга алдах Namjoon.
" миний бяцхан дүү үргэлж инээж яваарай, тэгвэл л ах жаргалтай байх юм шүү" ахтайгаа өдөржин гадуур яваад ядран ахдаа үүрүүлээд тухтай нь аргагүй унтах Jona-д Jin ах нь шивнэх ажээ.Яах ч аргагүй амьдралын эрхээр тэд өөр өөр газарт амьдран, суралцах болсон юм. Kim ах дүүс америк-д сурахаар явж, Jimin япон улсад сурч, Jona охин германд боловсрол эзэмшихээр явсан юм. Үргэлж хамт байдаг хүүхдүүд өөр өөр тивд олон жилийг өнгөрөөв. Их дотно хүмүүс хэдий сошиал медиагаар холбоотой байдаг ч уулзахгүй байгаадаа хувь хувьдаа нууцхан гуниглан биенээ үгүйлэх ажээ.
