8-р хэсэг

1.1K 83 7
                                    

-Хэрэв чи энэ талаар ярихыг хүсэхгүй байгаа бол өөр зүйлийн талаар ярь л даа. Би чиний хоолойг сонсмоор байна. 

Энэ үгс намайг сандаргаж хацар минь халуун оргих шиг болов. Түүнд юуны талаар ярих талаар бодож өрөөгөө гүйлгэж харав. Ярианы сэдэв хайгаад л тэр. Орны хажууд минь байх багынхаа зургийг харав. Каи ч харцыг минь дагуулан харав.

-Энэ чиний зураг уу? Тэр зургийг гартаа барин зурган дээрх байх жижиг Еэжинийг хуруугаараа илэв.

-Тиймээ, 6 билүү 7 настай байсан байх. Эцэг эхтэйгээ хамгийн сүүлд уулзсан өдөр.

Миний хэлсэн үгэнд тэр цочирдох шиг болов. Би уг нь түүнийг аль хэдийн судлаад мэдчихсэн байх гэж бодож байсан юм.

-Тэд яаж нас барсан юм?

-Автомашины осол.

Би энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүссэнгүй. Хэлсэн хэлээгүй тэр хүсэх л юм бол юу болсоныг мэдэж чадна шүү дээ.

- Ослын дараа Жэиний эцэг эх намайг өргөж авсан юм. Тэд их сайн хүмүүс. Жэин , Жүхёг хоёр ч надад сайн ханддаг.

- Жүхёг гэнээ?

- Жэиний ах байгаа юм. Тэр одоо Лос Анжелесд сурж байгаа. Жүхёг үнэхээр гайхалтай хүн.

-Чамайг миний өмнө хэн нэгэн эрэгтэй хүнийг ингэж биширсэн байртай яриасай гэж хүсэхгүй байна.

Каи бага зэрэг уурлажээ. Гэвч харц нь зөөлөн хэвээр л байв. Гэхдээ Жүхёгтой хардана гэдэг тэнэглэл.

- Тэр миний ах шүүдээ.

- Тиймээ хонгор минь, гэхдээ тэр эрэгтэй хүн шүүдээ.

Каи ахиад л намайг шоконд оруулав. "Хонгор минь" гэдэг үг нүүрийг улайхад хүргэв.

-Чи намайг яаж догдлуулахаа мэдэх юмаа гээд би түүний хариултыг хүлээн харлаа. Каи магадгүй түүнд бага багаар дурлаад байгаа энэ охиныг гайхах байх гэж бодсон ч эсрэгээрээ маш тайван байсан юм. Түүнийг бага зэрэг ч цочирдуулсангүй.

-Энэ чинь л миний хийдэг ажил шүү дээ. Каи үнэхээр тайван болов ч сэтгэл татам инээмсэглэлээ илгээв. Би ахиад л ялагдав. Би хэзээ ч Каин энэ сэтгэл татах чадварыг дийлэхгүй байх. 

-Чи ямар нэгэн юм уумаар байна уу? Кофе ч юм уу? Эсвэл дарс......?

Бм түүнд юу санал болгохоо мэдэхгүй байв. Түүний юу уух дуртай, юунд хамгийн дургүйг би огт мэдэхгүй шүү дээ. Каи ч бас миний талаар мэдэхгүй.

Fifty shades of KAIWhere stories live. Discover now